| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/04126/И |
| Дугаар | 191/ШШ2025/01011 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/01011
2025 02 04 191/ШШ2025/01011
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч:************, ************ хаягт байрлах, “Т************” ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************, ************ тоот хаягт оршин суух, ********* овогт Ц.А********* /РД:*********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,516,874.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Т************” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Ц.А********* нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Т************” ХХК-тай 2202-0025 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 2,449,900 төгрөгийг, жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч “Т************” ХХК-иас олгосон зээлээр хариуцагч нь “С**************” ХХК-аас нөтебүүк худалдан авсан, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, зээлийн гэрээ байгуулсан өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ бүрэн төлж барагдуулаагүй. Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр түүний хүүгийн төлбөрийг төлөх хугацааг 90 буюу түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, зээлийн төлбөр төлөх уваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тул ноцтой зөрчил болно. Зээлийн гэрээний 3.4.4-т зааснаар зээлдэгч нь зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24,3-т заасны дагуу гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг үндсэн зээл дээр нэмж төлнө. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй бөгөөд зээлийн гэрээнд заасан нөхцлийг үндэслэн зээлдүүлэгч нэг талын санаачлаагаар гэрээг цуцалсан тохиолдолд үүссэн үр дагавар хохирлыг зээлдэгч бүрэн хариуцна. Энэхүү зээлдэгчийн зээлийн гэрээний зөрчил нь зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцөл байдлыг бий болгож байна. Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 3,516,874.79 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд:
“Нэхэмжлэгч “Т************” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,516,874.79 төгрөгийн 516,874.79 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.А********* нь 3,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сараас эхлэн 2025 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон Зээлийн хүсэлт гаргагчийн талаарх мэдээлэл, Зээл хүсэгчийн анкет, “Т************” ХХК болон Ц.А*********гийн хооронд байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №2202-0025 дугаартай “Зээлийн гэрээ”, нэхэмжлэх, Бараа хүлээлгэн өгсөн акт, Зээл төлөлтийн дансны хуулга зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т************” ХХК нь хариуцагч Ц.А*********д холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,516,874.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,516,874.79 төгрөгийн 516,874.79 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.А********* нь 3,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сараас эхлэн 2025 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,220 төгрөгийн 39,745 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 31,475 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т************” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Т************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.А*********д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 3,516,874.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,516,874.79 төгрөгийн 516,874.79 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.А********* нь 3,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сараас эхлэн 2025 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 71,220 төгрөгийн 39,745 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 31,475 төгрөгийг, хариуцагч Ц.А*********гаас 31,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т************” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА