| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/08224/И |
| Дугаар | 191/ШШ2025/00213 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/00213
2025 01 16 191/ШШ2025/00213
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: ************, ************* тоот хаягт оршин суух, ********* овогт О.У********* /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************, ************* тоот хаягт оршин суух, ********* овогт 3.Б********* /РД:***********/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.У********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.У********* миний бие 2011 онд 3.Б*********тай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд хүү Б.Ш********* 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн.
Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос тус тусдаа амьдрах болсон. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Б.Ш********* миний асрамжинд өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Хүү Б.Ш*********т эцэг 3.Б*********гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Нэхэмжлэгч О.У*********ас шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: “Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/02691 дугаар шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоосон байх тул миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч байна. Иймд миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, Иргэний оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн **-р хорооны “Э*********” Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/02691 дугаартай шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2019/02659 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Шүүхийн тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/185 дугаартай албан бичиг, шүүхийн гүйцэтгэх хуудасны бүртгэлийн дэвтрээс хуулбарласан 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.У********* нь хариуцагч 3.Б*********д холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.У********* нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/02691 дугаартай шийдвэрээр хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.О.Уянгын нэхэмжлэлтэй, 3.Б*********д холбогдох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч О.У********* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 58,554 төгрөгийн 29,277 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 29,277 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч О.У*********д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА