2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/01040

 

2025          02          05                                    191/ШШ2025/01040                       

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй 

болгох тухай 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би, 

Нэхэмжлэгч: ***********, ************ хаягт байрлах, “Г********” ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй, 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б********г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад, 

  

ТОДОРХОЙЛОХ нь: 

  

1.Нэхэмжлэгч “Г********” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

“Г********ны хариуцагч Ж.Б********  нь 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Г********тай ЗГ/2105005849 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, 1.500,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар, цалин барьцаалсан зээл авсан, мөн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3Г-2105006439 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, 500,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл тус тус авсан ба, хариуцагч Ж.Б******** нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийг хүсэлт гарган авч байх үедээ оршин сууж байсан ************, *********** тоотод оршин суудаггүй нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 183/Ш32024/25532 дугаартай захирамжаар шийдвэрлэгдсэн болно. Иймд Ж.Б********г эрэн сурвалижлж өгнө үү” гэжээ. 

2.Нэхэмжлэгч “Г********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэжаргалаас шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: “Ж.Б********г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд Ж.Б********гийн оршин суух газрын хаяг тодорхой болсон тул түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасааа татгалзаж байна” гэжээ. 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “Г********” ХК, Ж.Б********гийн хооронд 20211 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан ЗГ2105005849 дугаартай “Зээлийн гэрээ”, Зээл эргэн төлөлтийн хуваарь, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ2105006439 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”, хүү тооцооллын хүснэгт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШЗ2024/25532 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд гаргасан. 

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШЗ2025/03369 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Шүүхэд дуудан ирүүлэх тухай шүүхийн мэдэгдэх хуудас, Ж.Б********гийн тайлбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

  

Нэхэмжлэгч “Г********” ХК-ийн төлөөлөгч нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б********г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Б********гийн оршин суугаа газрын хаяг тодорхой болсон үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар  нотлогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1.”Г********” ХК-ийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б********г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “Г********” ХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Г********” ХК-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

  

  

ШҮҮГЧ З.БАЯРМАА