Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/31

 

 

2023 оны 09 сарын 12 өдөр                                                     Дугаар 2023/ДШМ/31                                                              Даланзадгад сум

Б.*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Д.Ган-Эрдэнэ /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа,

Шүүгдэгч Б.*******,  

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Г.Даваанаран, Г.Батмөнх нарын  бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/...... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******т холбогдох 23290000000.... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

....... овогт ................, 1978 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ...........аймаг, .................суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дорнод аймаг, Хэрлэн сум, ......-р баг, .......-р байрны ........ тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /регистрийн дугаар: ............./,

 

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн авто замын 28 дахь километрт байрлах “...........” ХХК-ийн кемпийн харуулын гэрт Д..ын цээжин тус газарт удаа дараа хутгалж  хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор нь Д.Ган-Эрдэнэ нь шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь яллагдагчаар нийт 80 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас оршуулгын зардалд 18.693.710 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******эд олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг хутга, 1 ширхэг куртикийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

....Б.******* гэгч нь 2023 оны 03 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын ******* 1-р багийн нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 28 дахь километрт байрлах, “..........” ХХК-ийн кемпийн харуулын rэрт миний аав Д.*******ын цээжии тус газарт удаа дараа хутгалж, амь насыг нь хохироосон.

Аав маань 1 удаа харвалт өгч, баруун хөл, rap саажилттай, хөдөлмөрийн чадвар алдалттай, биеийн эрүүл мэндийн байдал нь муу хүн байсан бөгөөд ямар нэгэн халдлагаас өөрийгөө хамгаалах чадваргүй, бусдаас биеэ хамгаалж чадахааргүй хүн байсан юм. Тэр байдлыг Б.******* хамт нэг гэрт байдаг байсан хүний хувьд мэдэж байсан. Мөн миний аавын биед олон тооны шарх бий болгож, ямар ч эрүүл мэндийн тусалж авч чадахгүй нөхцөлд хүргэж, амь насыг нь хохироосонд гомдолтой байна.

Шүүхээс түүнд "Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэдий ч 10 жилийн хорих ял оногдуулсныг хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарт тохироогүй ял оногдуулсан гэж үзэж байна.

Аавыг маань биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн, мөн олон тооны шарх учруулж амь насыг нь хөнөөсөн байхад шүүхээс 10 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байх тул Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хариуцлага оногдуулсан анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав нь биеэ хамгаалах чадваргүй байхад амийг нь хохироож удаа дараалан хутгалсан учраас энэ 10 жилийн ял багадаж байна. Анхан шатны шүүхийн Б.*******т оногдуулан 10 жилийн хорих ялыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрийг гаргасан гэж үзэж байгаа учраас анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байгаа гэв.

 

         Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

  Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн авто замын 28 дахь километрт байрлах “..........” ХХК-ийн кемпийн харуулын гэрт Д.*******ын цээжин тус газарт удаа дараа хутгалж хүнийг алах гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн “...Би 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой 19 цагийн Өмнөговь аймаг ******* сумын нутагт байрлах Цагаан хад гэдэг газраас нүүрсээ буулгачихаад ******* сум руу явж байхад 90 дэх км-т явж байхад аав ******* над руу утсаар яриад “аав нь үхлээ, хурдлаарай” гэж хэлэхээр би ...очиход...аав маань гэрийн баруун талын орны хажууд хөнжил нөмөрчихсэн байдалтай байхаар хөнжпийг татаж үзэхэд цээж болон гар, хөл нь цус болчихсон байхаар би толгойг нь өвөр дээрээ тавиад гарыг барьж үзэхэд хүйтэн болчихсон ухаангүй байдалтай байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

Гэрч С.Алтанцэцэгийн “Манай аав хүнд хорлогдсон юм шиг байна” гэсэн дуудлага ирсэн. Дуудлага мэдээлэлд очиход монгол гэрийн баруун талын орны урд ертөнцийн зүгээр урагшаа харсан байдалтай дээшээ харсан, нүд аниатай, ил харагдах шарх, баруун гүрээнээс зүүн талын хөхний дээд хэсэг хүртэл зүсэгдсэн шархтай, зүүн хөлийн шагайн дээр, баруун гар дээр хэд хэдэн мэсээр зүсэгдсэн шархтай, цус их алдсан хүн байсан. Үзэхэд амьдын шинжгүй хөрсөн цогцос байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

Гэрч Б.*******гийн “...2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 00 цаг 23 минутад над руу ******* залгаад “аавын бие өвдөөд байна гэнэ, та нар байгаа газраасаа шууд гар” гэхээр шууд гарсан.

Сумаас гараад гэрт нь очсон чинь аав өнгөрсөн байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

Гэрч Б.Эрдэнэчулууны “...манай дүү 00 цаг 23 минутад над руу залгаад аавын бие муу байна гэж эхлээд ярьсан.

Би сумын төвөөс гараад ....... нэртэй кемп өнгөрөөд явж байхад ******* дүү над руу залгаад аавыг алаад хаячихсан байна шүү дээ гэж утасны цаанаас хашхираад байсан. Би яваад очиход аав нас барсан байна гээд манай дүү гадаа зогсож байсан.

Талийгаач сумын төвд нэг хөгшинтэй хамт амьдардаг. Ажил дээрээ ....... гэдэг хүнтэй хамт байдаг байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

 

Гэрч Б.*******ын “...2023 оны 03 дугаар сарын 05-аас 06-ны шилжих шөнө манай дунд ах, том ах руу утсаар холбогдоод аавыг хүн алчихсан байна, цагдаа дууд гэсэн.

 

Хэрэг учрал болсон газар дээр очоод эмчийг хүлээж байгаад эмчтэй хамт аавын нас барьсан гэрт нь орсон. Аав хамт нэг ахтай байдаг байсан гэж том ах, бэр эгчээс сонсож байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

 

Гэрч Б.*******ийн “...2023 оны 03 дугаар сарын 06-ны шөнө эхнэр бид хоёр ******* сумын нүүрс тээврийн 26 дахь км-т байдаг дэлгүүртээ амарч байхад гэнэт л дэлгүүрийн цонх хагарсан.

Би тэгээд дэлгүүрээс гарах гэтэл манай эхнэр ******* цонх хагалчихлаа, гартаа хоёр хутга барьчихсан явж байна гэхээр би гэрээс гараагүй юм. Тэгтэл ******* би хүн алчихлаа, дахиад хүн алмаар байна гэж хэлэхээр би гэрээс гараагүй хагарсан цонхоор эхнэр ундаа шидэж өгсөн.

******* нь шар өнгийн иштэй 2 ширхэг хутга барьж явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал/,

Гэрч С.ийн “...2023 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 01:00 цагийн орчимд манай гадаа нэг согтуу нөхөр би хүн алчихлаа гээд орилоод байхаар нь би цонхоор харсан чинь миний танил Эрка гэх залуу гартаа хутга гэмээр нэг гялалзсан зүйл барьчихсан зогсож байсан.

Эрка “Би хүн алчихлаа” гээд манай машины дэргэд бид хоёрын нэрийг дуудаад байхаар нь би цонхоор харсан чинь хоёр гарт нь төмөр гялалзаад байхаар нь би нөхрөө гаргаагүй юм. Эркагийн энгэр хавиас нь цус гарсан харагдаж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ....... дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Д.*******ын цогцост үзлэг шинжилгээгээр цээжний хана дахь 3 хэсэгт зүсэгдсэн шарх, 2 шарх цээжний хөндий рүү нэвтэрч, 4-5-р хавирганы завсар эгэмний дунд шугамаар шарх, үнхэлцэг, зүрх, уушгины гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгджээ.  Д.*******ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй.  Д.******* нь дээрх гэмтлийн улмаас зүрх-амьсгалын дутагдлаар нас баржээ” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 124-126 дахь тал/,

Яллагдагч Б.*******ын “...Бид хоёр 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой ...би дэлгүүр явж нэг шил 0.5 граммын Хараа нэртэй архийг худалдаж аваад замдаа задалж хагасыг нь уучихаад талийгаачийн гэрт нь очсон юм.

Тэгээд би гэрийн зүүн хойд талд газарт ор засаж хэвтэж байгаад тэгээд нэг мэдсэн чинь талийгаач “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэсэн. Тэгэхэд гэрийн баруун талын орон дээр байсан. Ямар ч байсан нэг удаа хутгалсан. Тэгээд би цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн158 дахь тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

   Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******ыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 Шүүгдэгч Б.*******т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь “хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг  гаргажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******  нь давж заалдах гомдолдоо “...Аав маань 1 удаа харвалт өгч, баруун хөл, rap саажилттай, хөдөлмөрийн чадвар алдалттай, биеийн эрүүл мэндийн байдал нь муу хүн байсан бөгөөд ямар нэгэн халдлагаас өөрийгөө хамгаалах чадваргүй, бусдаас биеэ хамгаалж чадахааргүй хүн байсан юм. Аавыг маань биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн, мөн олон тооны шарх учруулж амь насыг нь хөнөөсөн.” гэж дурдсан байх ба хэргийг бүхэлд нь хянахад талийгаач Д.******* нь хэрэг учрал болох үед харуулын ажил эрхэлдэг байсан, түүний цусанд спиртийн агууламж илрээгүй /1 дүгээр хавтас хэргийн 112 дахь тал/ болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг гэмт этгээд мэдсээр байж хүнийг алсан гэж заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол улсын Дээд шүүхийн тайлбарт “...хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ.

Биеэ хамгаалж чадахгүй хүн гэдэгт бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна.

Хохирогчийн энэ байдлыг гэмт этгээд ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглана. Энэ хэсэгт нь ухаан алдсан, муужирсан, гүн согтсон, унтаж байгаа болон өндөр настай, өвчтэй, бага насны, зарим тохиодолд өсвөр нас зэрэг байдлуудыг харгалзан зүйлчлэнэ.” гэж зааснаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэн үзэх шинж байдал хэргийн нөхцөлд тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаас үзэхэд давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  “хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх” гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн “хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 109 /нэг зуун есөн/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                     Л.УГТАХБАЯР

                                                                                       М.МӨНХДАВАА