| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00035/И |
| Дугаар | 315/ШШ2025/00067 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 315/ШШ2025/00067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр баг ... тоотод оршин суух, утас ..., *******ийн *******баатарын
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Сүхбаатар аймгийн Наран сумын ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар тус тус ажилласан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн АДХ-ын гүйцэтгэх Захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №84, 1986 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №131, 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаартай тушаалууд, хавсралт, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 8 жилийн дунд сургуулийн 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай тушаал, хавсралт, Сүхбаатар аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаартай тушаал, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11/33, 11/34 дугаартай лавлагаанууд, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08/205 дугаартай лавлагаа гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Сүхбаатар аймгийн Наран сумын ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Сүхбаатар аймгийн Наран сумын ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн АДХ-ын гүйцэтгэх Захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 84 дугаартай Мөнххаан сумын сургуульд бага ангийн багшаар томилох тухай тушаал, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 8 жилийн дунд сургуулийн 1983 оны 25 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, Сүхбаатар аймгийн АДХ-ын гүйцэтгэх Захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 131 дугаартай багш томилон ажиллуулах тухай тушаал, 1987 оны 103 дугаартай *******ыг Наран сумын дунд сургуулиас Мөнххаан сумын дунд сургуульд шилжүүлэх тухай тушаал, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 11/34 дугаартай лавлагаа /1982-1983 онуудад Мөнххаан сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа нь *******, *******баатар гэж овоггүй янз бүр бичигдсэн боловч архивын хадгаламжийн нэг нэгж, нэг хуудсанд бичигдсэн зэргийг харгалзаж *******ын цалингийн лавлагаа гэж шүүх үнэлсэн болно/. (хх 6-14х),
5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: Бид хоёр 1986-1987 онуудад Сүхбаатар аймгийн Наран сумын Ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуульд, 1987-1988 онуудад Мөнххаан сумын Ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуульд хамт ажиллаж байсан. ******* бага ангийн багшаар, би математикийн багшаар ажиллаж байсан. ******* Наран сумын сургуульд 1986 онд хичээлийн жил эхлэхэд ирж байсан. Тэгээд бид хоёр 1987 оны зун нь хамтдаа Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 8 жилийн Ерөнхий боловсролын сургууль руу шилжсэн. *******тай 1986 оны 09 дүгээр сараас 1988 оны хавар сургууль тарах хүртэл хамт ажиллаж байсан учраас энэ хугацааны ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ. гэх мэдүүлэг, (хх-27х)
6. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: ******* миний анхны 8-р анги төгсөлтийн шавь нарын нэг. Мөн бид хамт ажиллаж байсан. 1978 онд 8 дугаар анги төгсөөд, багшийн коллежид суралцахаар явж байсан. 1982 онд сургуулиа төгсөж ирээд Мөнххаан сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар ажилласан. Нэг жил ажиллаад цэргийн албанд явсан. Сүүлд Наран сумын 8 жилийн сургуульд очиж багшилсан. Би Мөнххаан сумын 8 жилийн дунд сургуульд 1976-1988 онуудад математикийн багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тиймээс *******ын ажиллаж байсан байдлыг мэднэ. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-28х)
7. Иймд *******ыг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Сүхбаатар аймгийн Наран сумын ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******баатарын Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар, Сүхбаатар аймгийн Наран сумын ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуульд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА