| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00024/И |
| Дугаар | 315/ШШ2025/00071 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 315/ШШ2025/00071
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, утас 99022506, Голомт банк ХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг, ...р байрны .. тоотод оршин суух, утас ..., *******ийн *******д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 21,748,114.41 (Хорин нэгэн сая долоон зуун дөчин найман мянга нэг зуун арван дөрвөн төгрөг, дөчин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.******* нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Голомт банктай ЗГ3455181125 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ЗГ3455181125-А нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нэмж авсан. Зээлдэгч Г.******* нь ЗГ3455181125 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөлгүй 108 хоног хугацаа хэтрүүлж, банкийг хохироож байгаа бөгөөд гэрээний 4.4-т заасны дагуу банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэл гаргаж байна. 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 20,287,044.23 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,447,043.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,026.61 төгрөг, нийт 21,748,114.41 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 21,748,114.41 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,287,044.23 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,447,043.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,026.61 төгрөг нийт 21,748,114.41 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 21,748,114.41 төгрөгийг 7 хувааж 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,916,038 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,916,038 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,916,038.41 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,691 төгрөгийн тал хувь 133,021 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 133,021 төгрөгийг хариуцагч Г.*******эс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 20,287,044.23 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,447,043.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,026.61 төгрөг, нийт 21,748,114.41 (Хорин нэгэн сая долоон зуун дөчин найман мянга нэг зуун арван дөрвөн төгрөг, дөчин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь 7 хувааж 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,916,038 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,916,038 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,916,038.41 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,691 төгрөгийн тал хувь 133,021 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 133,021 төгрөгийг хариуцагч Г.*******эс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА