Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2025/00075

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, ..-р хороо, ... байрны .. тоотод оршин суух, утасны дугаар ..., *******ын *******ын  

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ...-р багт оршин суух, *******ын *******т холбогдох, 

гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх буюу худалдан авсан автомашинаа өөрийн өмчлөлдөө бүртгэж авахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М.******* би 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Г.*******той Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, Toyota Chaser маркийн сувдан цагаан өнгийн 1998 оны суудлын автомашиныг иргэн Г.*******т худалдсан. Гэрээ байгуулсан өдрөөрөө буюу 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр миний бие М.******* нь төлбөрийг бүрэн хүлээн авсан бөгөөд автомашиныг иргэн Г.*******т хүлээлгэн өгсөн. Гэтэл худалдан авагч Г.******* нь уг автомашиныг тээврийн хэрэгслийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж өөрийн нэр дээр авахгүй байна.

Иймд 2020 онд байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа иргэн Г.*******ийг гэрээнд заасны дагуу автомашиныг өөрийн өмчлөлдөө бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш иргэн Г.******* нь нэхэмжлэлд дурдсан машиныг өөрийн нэр дээр бүртгүүлж авсан тул нэхэмжлэлээ буцаан авах хүсэлтэй байна. гэсэн тайлбарыг ирүүлсэн байна. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх буюу худалдан авсан автомашинаа өөрийн өмчлөлдөө бүртгэж авахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх буюу худалдан авсан автомашинаа өөрийн өмчлөлдөө бүртгэж авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ П.БОЛОРМАА