| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00055/И |
| Дугаар | 315/ШШ2025/00079 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 315/ШШ2025/00079
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджав, 9/1, 8 давхарт үйл ажиллагаа явуулах, утас 78111155, Дарьфинанс ББСБ ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, утас ...., *******ын *******т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 381,619.42 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 393,619.42 (Гурван зуун ерэн гурван мянга зургаан зуун арван есөн төгрөг, дөчин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дарьфинанс ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.******* нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ЗГ2220521Х дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр 1,099,900 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн ба 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний үүрэг 422 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь зээлийн төлбөрт 1,387,063 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Б.*******аас үндсэн зээл 234,166.74 төгрөг, зээлийн хүү 115,893.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,558.77 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 393,619.42 төгрөг төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дарьфинанс ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 381,619.42 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 393,619.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 393,619.42 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 6,229 төгрөгийг Дарьфинанс ББСБ ХХК-д тус тус төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дарьфинанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,458 төгрөгийн тал хувь 6,229 төгрөгийг хариуцагч Б.******* нэхэмжлэгч Дарьфинанс ББСБ ХХК-д төлсөн болохыг дурдаж, үлдэх тал хувь 6,229 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Дарьфинанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Дарьфинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 381,619.42 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 393,619.42 төгрөгийг хариуцагч Б.******* төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дарьфинанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,458 төгрөгийн тал хувь 6,229 төгрөгийг хариуцагч Б.******* нэхэмжлэгч Дарьфинанс ББСБ ХХК-д төлсөн болохыг дурдаж, үлдэх тал хувь 6,229 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Дарьфинанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА