Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/34

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Нийслэлийн прокурор ******* /цахимаар/

Цагаатгагдсан этгээд ******* өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 202 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 22 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр цагаатгагдсан этгээд ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 202 оны 07 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* *******, ******* оны 8 дугаар сарын 1-ны өдөр аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дархан-Уул аймаг дахь ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сум дүгээр баг, -р байрны тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

2022 оны дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 0 минутын орчим насанд хүрээгүй / оны -р сарын -ны өдөр төрсөн, нас, сар, хоногтой/ Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэр, Дархан их дэлгүүрийн арын авто зам хөндлөн гарахдаа жолоодож явсан 2-7 улсын дугаартай “Тоёота ” маркийн тээврийн хэрэгслийн урдуур гарцгүй газраар гүйсэн, улмаар уг машинд мөргөгдөж унаад босоод гүйгээд яваад өгсөн, уг явдлыг харсан этгээд 2-7 улсын дугаартай “Тоёота ” автомашины жолооч уулзаж, хүүхдийн гэрт дагуулж очсон, мөргүүлсэн хүүхэд болох ын эцэг эхтэй уулзаж, ыг 18 цаг 10 минутад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн аваачиж үзүүлсэн, 18 цаг 15 минутад гэх хүн байгууллагад Дархан их дэлгүүрийн орчим хүүхэд мөргүүлсэн талаар дуудлага өгсөн, улмаар тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан тасгийн цуулагч, дэслэгч Р.******* осолд өртсөн хүүхдийн ээж болон осол гаргасан гэх нартай уулзаж, эзэмшлийн автомашиныг туулсан, насанд хүрээгүй явган зорчигч ын биеийн байдлыг үзүүлээд ын эх байгууллагад “...ад гомдолгүй. Хүүхдийн эмчилгээний зардлыг асуудалгүй даана гэсэн учраас энэ хэргээс татгалзаж байна. Цаашид байгууллагаар шалгуулах шаардлагагүй болно” гэсэн утга бүхий бичгийг, осол гаргасан гэх мөн “... овогтой миний бие 2022 оны -р сарын 2-ны 17-40 цагт ДИД-ийн хойд зам дээр хүүхэд шүргэсэн. Хүүхдийн эрүүл мэнд /гэмтэл/ оношлуулах эмчлүүлэхэд гарах зардлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж амлаж байна” гэх бичгийг тус тус ******* бичиж өгсөн, Р.******* нь дээрх байдалд дүгнэлт хийгээд жолооч тээврийн хэрэгслийг журмын хашаанаас гаргахыг зөвшөөрч, жолоочийн бичиг баримтыг буцаан олгосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Нийслэлийн прокурорын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Алаг адуу ургийн овогт *******ыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди, хэрэгт хавсарган ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааны материалыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1, , 4, дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзвэл уг хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 10 жилийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурор эсэргүүцэлдээ:

... Шүүгдэгч Р.******* нь албаны чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч яллах дүгнэлтэд хэнд, ямар, эдийн болон эдийн бус давуу байдал бий болгосон талаар тодорхой заагаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба ******* үйлдлийн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхолд ямар хор уршиг учирсан нь тодорхойгүй, энэ талаар яллах дүгнэлтэд дурдаагүй байна.

Өөрөөр хэлбэл төрийн санг өсгөх, орлого оруулах зорилгогүй ба жолооч , насанд хүрээгүй зорчигч ыг эцэг, эх хэн алинд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулаагүйг бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй, шүүгдэгч Р.******* Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүйгээс хэн нэгэнд давуу байдал бий болгоогүй байна...” гэж дүгнэжээ.

Гэтэл шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой билээ.

Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол учирсан эсэх нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэхэд нөлөөлөхгүй харин хүндрүүлэн зүйлчлэхэд хамаарах ойлголт юм.

Материаллаг бүрэлдэхүүний хувьд үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо заавал байх үндсэн шинжид хамаардаг бол хэсэгчилсэн бүрэлдэхүүний тухайд гэмт хэрэг үйлдэх урьдчилсан шатанд /бэлтгэх, завдах/ төгс үйлдсэнд тооцогддог онцлогтой.

Харин хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй билээ.

Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд объектив талын заавал байх үндсэн шинжид хор уршиг /эдийн болон эдийн бус/ хамаардаггүй тул хууль тогтоогч энэ төрлийн гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхойлон томьёолохдоо хор уршгийг хуульчлаагүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн тухайд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан эдийн болон эдийн бус давуу байдал бий болгосон байхыг шаардахгүй.

Мөн Р.******* нь Дархан-Уул аймаг дахь газарт аар ажиллаж байхдаа насанд хүрээгүй ын мөргүүлсэн гэх гомдол мэдээлэлд зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулаагүйгээс осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч ад давуу байдал бий болгосон үндэслэлтэй байна.

Учир нь Дархан-Уул аймаг дахь газарт Р.******* нь насанд хүрээгүй ын мөргүүлсэн гэх гомдол мэдээлэлд албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу хуулийн дагуу зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулаагүйгээс цаашид насанд хүрээгүй ын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг хэн хариуцах, улмаар зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах нөхцөл байдлыг үгүйсгэж, тээврийн хэрэгслийн жолооч ад давуу байдал болгосон байхад анхан шатны шүүхээс гэм буруугүйд тооцож хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байгаа тул 202 оны дугаар сарын 1-ны өдрийн 202/ШЦТ/22 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1. дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Нийслэлийн прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүгч тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана гэж заасны дагуу хэргийн бодит үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэж байгаа. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн хорин хоёрдугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашигласан байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн шинж бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол учирсан эсэх нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэхэд нөлөөлөхгүй, харин хүндрүүлэн зүйлчлэхэд хамааралтай ойлголт юм. Материаллаг бүрэлдэхүүнтэй хэргийн хувьд үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо заавал байх үндсэн шинжид хамаардаг бол хэсэгчилсэн бүрэлдэхүүний хувьд гэмт хэргийн урьдчилсан шатанд төгс үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд хор уршиг заавал учирсан байхыг шаардахгүй. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд объектив талд заавал байх үндсэн шинжид хор уршиг эдийн болон эдийн бус ашиг сонирхол хамаардаггүй тул хууль тогтоогчид энэ төрлийн гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуульд тодорхойлон томьёолохдоо хор уршгийг хуульчлаагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн тухайд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан эдийн болон эдийн бус, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн тухайд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд дурдсан эдийн болон эдийн бус давуу байдал бий болсон байхыг шаардахгүй. Мөн Р.******* нь Дархан-Уул аймгийн газарт аар ажиллаж байхдаа насанд хүрээгүй н.Очирын мөргүүлсэн гэх гомдол мэдээлэлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүйгээс осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч н.ад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь цагдаа Р.******* нь насанд хүрээгүй н.Очирын мөргүүлсэн гэх гомдол мэдээлэлд албаны чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүйгээс цаашид насанд хүрээгүй н.Очирын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг хэн хариуцах, улмаар зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нөхцөл байдлыг үгүйсгэж тээврийн хэрэгслийн жолооч н.ад давуу байдал бий болгосон байхад анхан шатны шүүхээс гэм буруугүйд тооцож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байх тул 202 оны дугаар сарын 1-ны өдрийн 22 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл гаргалаа. Эцэст нь хэлэхэд шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа зүйл бол гэмтлийн зэрэг гарах эсэх нь дараагийн асуудал юм, гол асуудал нь Р.******* хувьд албаны чиг үүргээ хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой байсан. Гэтэл огт ийм ажиллагаа явагдаагүй. Тээврийн хэрэгслийг журамласан, ямар баримт бичиг үндэслэж тухайн машиныг буцааж олгосон, энэ талаарх ямар ч нөхцөл байдал байхгүй. Өөрөөр хэлбэл хариуцсан ажлаа хуулийн хүрээнд хийх л ёстой байсан. Энэ нь н.ад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл юм. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Прокурорын эсэргүүцлийг сонслоо. Албаны эрх мэдлээ урвуулан ашиглаад бусдад давуу байдал бий болгосон, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүйгээс н.ад давуу байдал бий болгосон гэдэг үндэслэлээр эсэргүүцлээ бичсэн байна. Авлигын эсрэг хуулийн .1.4-д давуу байдал гэдгийг энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгохыг хэлнэ гэж заасан. Энэ хэрэгт хэнд давуу байдал бий болгосон талаар шалгаж тогтоосон зүйл ямар нэгэн байдлаар байдаггүй. Үүнийг шүүх аль нэг этгээдэд давуу байдал бий болгосон байж болзошгүй, эсхүл магадлалтай гэж таамаг төсөөллөөр шийдвэр гаргах боломжгүй юм. Шүүх хурал дээр улсын яллагч тайлбарлахдаа, миний асуултад хариулахдаа нэг зүйлийг хэлж байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаагүйн улмаас н.ад давуу байдал бий болгосон байж магадгүй, эсхүл болон хүүхдийг тээвэрлэж явсан жолоочид ч давуу байдал бий болгосон байж магадгүй, хүүхдийн эцэг, эхэд ч давуу байдал бий болгосон байж магадгүй, хэн нэгэнд давуу байдал бий болгосон гэдэг байдлаар тайлбараа гаргасан. Гэтэл шүүх үүнийг хэн нэгэнд давуу байдал бий болгосныг шалгаж тогтоохгүйгээр магадгүй гэдэг агуулгаар шийдвэр гаргахгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг дурдаж өгсөн. Гэмт хэргийн гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, хэрхэн үйлдсэн, хоёрдугаарт гэмт хэргийг хэн үйлдсэн, хуулийн 1.-д сэдэл, зорилго, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг шалгаж тогтоохыг хуульчилсан. Гэтэл хавтаст хэрэгт байгаа материалыг харахад явган зорчигч Монгол улсын хөдөлгөөний дүрмийн 5.-ын А-д заасан замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно, тээврийн хэрэгслийн урдуур гүйх, асран хамгаалагч нь 10 хүртэл насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүргийг хүлээсэн. Энэ заалтууд буюу явган зорчигч, түүний асран хамгаалагчийн хамааралтай заалтуудыг зөрчсөн байхад жолооч хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн нь харагдахгүй байгаа юм. Гэтэл н.ад давуу байдал бий болгосон гэж байна. Хавтаст хэргээс харахад явган зорчигчийн аав, ээж буруугаа хүлээгээд бидний буруу байна, энэ хэргийг цаашид байгууллагаар шалгаж сунжруулах шаардлагагүй юм байна гээд өөрсдөө хүсэлтээ өгөөд гомдол, мэдээллийг буцаасан байсан. байгууллагын албан хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлж, ирсэн гомдол, мэдээлэл болгоныг шалгаад байх боломж бололцоо, техникийн боломж, биеийн хүч хүрэлцдэггүй. Хамгийн наад захын жишээ бол хамгаалах бүс зүүгээгүй жолоочийг тэр болгон зогсоогоод шалгаад байх боломжгүй. Хоёр машин мөргөлдсөн байна гэхэд замын цагдаа очиж шалгана, хэн аль нь буруугаа хүлээгээд энэ гомдол мэдээллийг болиод буцаая гэдэг, амьдрал дээр байдаг л асуудал. Энэ болгоныг гэмт хэрэг гэж үзэх юм бол байгууллагад ажиллах хүн байхгүй болно. ******* хувьд дөнгөж шинэ томилогдож ирсэн бөгөөд хамгийн анхны дуудлага дээрээ очсон цагдаа. Энэ байдлаар байгууллагад ажиллах ч хүн олдохгүй шүү дээ, энэ чинь хүний амьдрал. Олон нийтийн сүлжээгээр явж байгаа жишээ зөндөө байна. Урсгал сөрөөд жолооч ороод ирсэн, замын цагдаа зогсоосон, эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй болсон, байгууллагын албан хаагч өөрөө урсгал сөрөөд эмнэлэгт хүргэж өгсөн, үүний улмаас хүний амь нас аврагдсан. Энэ болгон чинь хөдөлгөөний дүрэм зөрчөөд давуу байдал бий болгосон асуудал биш шүү дээ. Энэ болгоныг давуу байдал бий болгосон гэж үзэх юм бол энд сууж байгаа бүх хүмүүс зөрчил гаргаж байсан л байгаа. Зөрчил гаргасан бид өөрсдөө буруугаа хүлээгээд байгууллагаар шалгуулах шаардлагагүй гээд гомдлоо буцаадаг. Зам тээврийн осол янз бүрээр гардаг. Явган хүний буруутай, буруугүй үйлдлээс зөндөө гардаг. Энэ гомдол мэдээллээ бид өөрсдөө буцаадаг шүү дээ. Заавал байгууллагыг оролцуулах шаардлага байхгүйгээр асуудлаа шийддэг ш дээ. Ийм учраас хэнд давуу байдал бий болсныг шалгаж тогтоогоогүй, шалгаж тогтоох үүрэг нь Авлигатай тэмцэх газарт байгаа. Энэ нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байж н.ад давуу байдал бий болгосон гээд байх юм. хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчөөд н.ад давуу байдал бий болгоод байгаа юм бэ.  Хэрвээ давуу байдал бий болгосон гэж байгаа бол н. нь хөдөлгөөний дүрмийн ийм заалтыг зөрчсөний улмаас улсын төсөвт орох ёстой ийм мөнгө ингээд алдагдсан байна гэдэг байдлаар асуудлыг тавих ёстой. Нэгэнт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм бол энэ бүхнийг шалгаж тогтоогоод бүгдийг нь сэргээн тогтоож шалгах бүрэн боломж байсан. Төрийн албаны тухай хууль, байгууллагын тухай хуульд бичсэн заалт байна, гэхдээ энэ бол гэмт хэргийн шинж биш юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд Р.******* нь хэнд давуу байдал бий болгосныг тухайн Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоогоогүй, үүнийг хяналтын прокурор нь хяналт тавиагүй байж хийсвэрээр яллах дүгнэлт бичиж оруулсан ирсэн байна. Ийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 22 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг Давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолынхоо үндэслэл болгож Зөрчлийн хуулийн зорилго нь “ялимгүй, нийгмийн хор аюул бага, шууд таслан зогсоогдох боломжтой зөрчилд заавал шийтгэл оногдуулах зорилгогүй.” гэж дүгнээд зам тээврийн осол гаргасан жолооч үйлдэл нь нийгмийн хор аюул багатай тул сануулаад явуулсан нь зөв гэж дүгнэжээ.

Шүүгдэгч Р.******* нь ерөнхий даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаартай тушаал /хавтаст хэргийн 10-12/-аар Дархан- Уул аймгийн аар томилогдсон байна.

Иймд шүүгдэгч Р.******* нь нийтийн албан тушаалтан гэж үзэхээс гадна Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ... төр, ард түмэндээ чин үнэнчээр зүтгэж, алба хаагчийн ёс зүй, сахилга батыг чанд сахин, чин шударгаар ажиллахаар тангараг өргөсөн төрийн албан хаагч юм.

Дархан-Уул аймаг дахь тасгийн , дэслэгч Р.******* нь 2022 оны дугаар сарын 02-ны өдөр  17 цаг 0 минутын орчим насанд хүрээгүй Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах Дархан их дэлгүүрийн арын авто зам дээр автомашинд мөргөгдсөн гэх дуудлагаар хэргийн газарт очиж, өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан “гомдол мэдээллийг шалгах, хуулиар харьяалуулсан зөрчлийг шалган шийдвэрлэх, ... үйл ажиллагаатай холбоотой стандарт, дүрэм, журам, зааврын дагуу чанд сахин ажиллах, ... мэдээ мэдээллийг боловсруулж дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулах,” үүрэгтэй байсан.

Нарийвчлан хэлбэл: Ослын газарт дуудлагаар очсон албан хаагч ослын газарт үзлэг, хэмжилт хийхийн зэрэгцээгээр осолд өртсөн хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээр явуулах, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах, гэмтлийн зэргээс шалтгаалж эрүүгийн болон зөрчлийн хэрэг үүсгэх, зөрчлийн хэргийн шинж байдлаас шалтгаалж 5 хоногийн дотор хялбаршуулан шийдэх, зөрчил үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох зэрэг ажиллагаануудыг хийхийн зэрэгцээгээр зам тээврийн осолтой холбоотой мэдээллийг Дархан-уул аймаг дахь газарт үнэн зөв мэдээлэх үүрэгтэй.

Гэтэл 2022 оны дугаар сарын 02-ны өдөр  17 цаг 0 минутын орчим насанд хүрээгүй Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах Дархан их дэлгүүрийн арын авто зам дээр автомашинд мөргөгдсөн мэдээллийг Дархан-уул аймаг дахь хоногийн нөхцөл байдлын танилцуулгад оруулаагүй. /1х-5тал/,

-Зам тээврийн осол гаргасан 27 улсын дугаартай Тоёота вангуард маркийн тээврийн хэрэгслийг “Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны мэдээ”-нд оруулаагүй, /1х- тал/,

-Дархан-Уул аймаг дахь дуудлага, мэдээллийн жагсаалтад жолооч ыг Зөрчлийн тухай хуулиар 1 нэгжээр торгосон  гэж худал мэдээлэл оруулсан үйлдэл нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “ Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  өөрт олгогдсон ажил үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байх” шинжийг агуулж байна.

Түүнчлэн зам тээврийн осол гаргасан жолооч ад хуулийн хариуцлага тооцоогүй./1х-47, 51, 15 тал/ нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “... бусдад давуу байдал бий болгосон...”  гэх шинжийг бүрэн хангаж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 22 дугаартай цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 2., 2.4, 2.5-д заасан шаардлагуудыг хангаж чадаагүй байх тул  шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж Давж заалдах шатны шүүх дүгнэж байна.

Дархан-Уул аймаг дахь тасгийн , дэслэгч Р.******* хоногийн мэдээ, Дуудлага, мэдээллийн жагсаалтад “ хүүхэд тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн талаар дурдахгүй байх”, улмаар зам тээврийн осол гаргасан жолооч ад хуулийн хариуцлага тооцуулахгүй байлгах талаар түүнтэй хамт ажилладаг , Зам тээврийн осол гарсан өдөр буюу 202 оны 0 дугаар сарын 02-ны өдөр шуурхай удирдлагын бүрэлдэхүүн орж Ерөнхий эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан х/ч нарт нөлөөлсөн байж болзошгүй талаарх гэрч “ ... Ш ахынхаа бичиг баримтыг аваад өгөөч гэж гуйсан. миний бичиг баримтыг авч өгсөн.” /1х-14 тал/, гэрч ийн “ ыг танина. Ажил тарж байхад би Р.*******аас хүүхэд шүргэсэн ослын талаар асуусан.” гэх мэдүүлэг /1х-11 тал/,  яллагдагч ******* “... Манай хажуу талын байцаагч миний таньдаг хүн байгаа юм. Бичиг баримтыг нь өгчих гээд гуйгаад авсан. ад хөдөлгөөний дүрэмд заасны дагуу арга хэмжээ авъя гэж бодож байсан боловч гуйгаад байхаар нь бичиг баримтыг нь өгсөн.” /1-х 204 тал/ гэх мэдүүлгүүд, түүнчлэн Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа зэргийг хэрэгт хяналт тавьж буй прокурор, шүүх анхаарч үзэх шаардлагатай байна.

Дархан-Уул аймаг дахь тасгийн , хошууч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хамтран үйлдсэн эсэх, мөн хуулийн тусгай ангийн 21. дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх талаар зохих шалгалтыг хийх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дүгээр зүйлийн 1.1., . дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн 22 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

   2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

  . Цагаатгагдсан этгээд ******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТӨМӨРХҮҮ

           ШҮҮГЧ                                                           Ц.АМАРЖАРГАЛ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР