Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 113/ШШ2024/0059

 

 

 

 

 

 

     2024       12            11                                        113/ШШ2024/0059

 

 

                                           Прокурорын дүгнэлтийг хариуцагч

                                        хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                 хэрэгсэхгүй болгох тухай

  

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-ийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Татварын газрын Татварын Улсын байцаагч З.С-т холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0065884 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Татварын газрын Татварын Улсын байцаагч З.С би аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-ийн эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэл оногдуулсан  0065884 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай 121 дугаартай дүгнэлтийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д Захиргааны хэргийн шүүх ... прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 121 дугаар дүгнэлтийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 113/ШЗ2024/0115 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-ийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Татварын газрын Татварын Улсын байцаагч З.С-т холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0065884 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Татварын газрын Татварын Улсын байцаагч З.С нь хүлээн зөвшөөрснөө 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бичгээр шүүхэд гаргаж, илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 121 дугаар дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Татварын газрын Татварын Улсын байцаагч З.С хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-ийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Татварын газрын Татварын Улсын байцаагч З.С-т холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0065884 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ