Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 315/ШШ2025/00080

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Таван-Эрдэнэ төвийн 3 давхарт байрлах, утас: 80042775, Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, *******гийн *******д холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 5,427,607.47 (Таван сая дөрвөн зуун хорин долоон мянга зургаан зуун долоон төгрөг, дөчин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай 10493556765 тоот зээлийн гэрээ байгуулж авсан. Зээлээ төлөлгүй 140 хоног болсон. Тус салбарын зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар тогтмол утсаар холбогдох арга хэмжээг авч байсан ч утсаа авахаа больсон. Иймд зээлийн гэрээний дагуу 5,427,607.47 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбар нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,427,607.47 (Таван сая дөрвөн зуун хорин долоон мянга зургаан зуун долоон төгрөг, дөчин долоон мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 5,427,607.47 төгрөгийг 2 хувааж 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1,208,139.99 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 4,219,467.48 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,792 төгрөгийн тал хувь 50,896 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 50,896 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын зээлийн гэрээний үүрэгт 5,427,607.47 (Таван сая дөрвөн зуун хорин долоон мянга зургаан зуун долоон төгрөг, дөчин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь 2 хувааж 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1,208,139.99 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 4,219,467.48 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,792 төгрөгийн тал хувь 50,896 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 50,896 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА