2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/01591

 

 2025          02          20                                    191/ШШ2025/01591                       

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,  

Нэхэмжлэгч: **************, *************** тоот хаягт оршин суух, ***********овогт Б.А*********** /Иргэний бүртгэлийн дугаар ***********/-ийн  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: **************, *************** тоот хаягт оршин суух, ***********овогт Т.A*********** /РД:***********/-т холбогдох, 

 гэм хорын хохиролд 7,110,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь: 

  

1.Нэхэмжлэгч Б.А*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10:00 цагийн үед **************, *********** уулзварын замд миний эзэмшлийн Тоёото сай маркийн **- ** *** улсын дугаартай автомашиныг **- ** *** улсын дугаартай Тоёото приус маркийн авто машинтай жолооч Т.А******** нь мөргөсөн осол болсон. Энэ осол хэрэг дээр цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор хяналт тавьж 2024.07.29-ний өдрийн №996 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол гаргасан. Үндэслэл нь тухайн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон түүнээс дээш гэмтэл учирсан байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Энэ тогтоолд хэн нэгэн гомдол гаргаагүй тул иргэний нэхэмжлэгч Б.А*********** миний хувьд өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлоо нэхэмжлэх шаардлага үүссэн болно. Прокурорын тогтоол болон зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримт, мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №1232 тоот магадлалаар жолооч Т.А********ыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дүгнэжээ. Т.А******** нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргаснаар миний машинд 6,650,000 төгрөгийн эвдрэл хохирол гарсан, үнэлгээний хөлс 460,000 төгрөг миний бие тушаасан бөгөөд нийт 7,110,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ. 

2.Хариуцагч Т.А******** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т.А******** би Б.А***********гийн нэхэмжилсэн 7,110,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

  

   Нэхэмжлэгч Б.А*********** нь хариуцагч Т.А********т холбогдуулан, гэм хорын хохиролд 7,110,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.А******** нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,110,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 7,110,000 төгрөг төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,710 төгрөгийн 64,355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 64,355 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 64,355 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А***********д олгох нь зүйтэй. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1.Б.А***********гийн нэхэмжлэлтэй, Т.А********т холбогдох, гэм хорын хохиролд 7,110,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч  Т.А******** нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,110,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

    2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,710 төгрөгийн 64,355 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 64,355 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.А********аас 64,355 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А***********д олгосугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

  

  

 

  ШҮҮГЧ     З.БАЯРМАА