| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/07382/И |
| Дугаар | 191/ШШ2025/00717 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/00717
2025 01 28 191/ШШ2025/00717
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *************, *********** тоот хаягт оршин суух *************овогт Т.И************* /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************, *********** тоот хаягт байрлах, “А.*************” ХХК /РД:*************/-д холбогдох,
Гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 42,005,052 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С*************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.И************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Т.И************* нь хариуцагч “А.*************” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулахдаа, гүйцэтгэгч тал ***********, ************* тоот хаягт байршилтай, 40.24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2023 оны 4-р улиралд багтаан барьж ашиглалтанд хүлээлгэн өгөх, захиалагч тал сонгосон орон сууцны 1 м.кв үнийг 1,790,000 төгрөгөөр тооцож, нийт 72,029,600 төгрөгөөс урьдчилгаа 36,000,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 1 өдөрт багтаан шилжүүлэх, үлдэгдэл 36,029,600 төгрөгийг 36 сарын хугацаанд багтаан төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч тал гэрээний дагуу 42,005,052 төгрөгийг хариуцагчийн Х.***********ны ***********дугаартай дансанд дараах байдлаар төлсөн. Үүнд, 2022.10.04-ний өдөр 36,000, 000 төгрөг урьдчилгаа, 2022.10.04-ний өдөр 4,003,288 төгрөг, 2022.11, 12 сар, 2023.01,02 сар, 2023.03.01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023.03.31-ний өдөр 1,001,764 төгрөг.
Нэхэмжлэгч Т.И*********** хариуцагч “А.*************” ХХК-тай анх 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулахад хариуцагч тал барилгын суурийн ажил явагдаж байгаа гэсэн мэдээлэл өгч байсан, барилгын талбай дээр очиход газар шорооны ажил явагдаж байсан бөгөөд 2023 оны 04 дүгээр сард барилгын талбай дээр очиж үзэхэд 2022 оны намар очиж үзэж байснаас хойш огт ажил хийгдээгүй болохоор сар бүр 1,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон мөнгийг 2023 оны 05 дугаар сараас хойш төлөөгүй, барилгын ажил үргэлжилэхээр өгөхөөр хойш тавьсан. Үүнээс хойш хариуцагч байгууллага дээр удаа дараа очиж уулзахад “барилгын ажлын санхүүжилт шийдэгдэхгүй байгаа учир барилга баригдахгүй байгаа” гэсэн мэдээлэл өгч байсан, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр барилгын талбайд очиж үзэхэд ахиц гараагүй байсан, гэрээнд тохирсон 2023 оны 04 дүгээр улиралд багтаан ашиглалтанд хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэгч биелүүлэхгүй нь тодорхой, гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байна. Иймд захиалагч тал талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-нээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 42,005,052 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагатай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.И************* нь өөр байр худалдаж авсан бөгөөд тухайн байрны төлбөрөө төлөх шаардлагатай тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн уулзалт ач холбогдолгүй тул хүлээх шаардлагагүй гэж үзэж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15:00 цагаас компани нэгдсэн байдлаар захиалагчдаа мэдээлэл өгөх, уулзалт зохион байгуулах тул эвлэрэх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.И************* нь хариуцагч “А.*************” ХХК-д холбогдуулан, гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 42,005,052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч “А.*************” ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний дагуу шилжүүлсэн 42,005,052 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т.И*************ын нэхэмжлэлтэй, “А.*************” ХХК-д холбогдох, гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 42,005,052 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч “А.*************” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 42,005,052 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,976 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А.*************” ХХК-иас тэмлэгтийн хураамижд 367,976 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.И*************т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА