Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 313/ШШ2025/00090

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.******* нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* ББСБ ХХК-тай 1622102706 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3 399 800 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. ******* ББСБ ХХК-иас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-иас утас /Samsung Galaxy А53/ худалдан авсан бөгөөд зээлээр олгох мөнгөн дүнг тус компанийн Хаан банк ХХК дахь 5111513488 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн. Зээлдэгч Г.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд 1622102706 дугаартай зээлийн үндсэн зээлийн төлбөрөөс 120 271.48 төгрөг, хүүгийн төлбөрөөс 80 477.52 төгрөг нийт 200 749 төгрөгийг төлсөн. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны эвлэрүүлэн зуучлалд 5 206 132.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн № 143/ТБ2024/00035 дугаар захирамжаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмын 8.1.5, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан.

Иймээс Хариуцагч Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Г.*******ын холбоо барих утас: 86703531, хаяг: Жаал уул 5-р гудамж 23 тоот Түүний төрсөн дүү Г.Энхбаяр гэрийн хаяг: Жаал уул 3-р гудамж 29 тоот. Утас: 89869917 дүүтэй нь холбогдсоноор Г.*******ын хаягийг тодруулах боломжтой гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын ******* нь 2022 оны 10 сарын 27-нд манайхаас зээл авсан. Манайхаас удаа дараа Жаал-Уул дахь хаягаар нь очиж уулзаж, тухайн хаяг дээр байсан боловч яг эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгөх 1 сарын хугацаанд тус хаягаас нүүсэн байсан. Тэгээд ар гэрээр нь очиж уулзахад энэ хаягаас нүүсэн, одоо газраа зарсан гэх мэдээлэл манай дээр өгөөд, хаана байгаа нь тодорхой бус байгаа. Хаягийг тодорхой болгож шүүхэд хариуцагчаар татах хүсэлтэй байгаа гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж:

******* ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Салбарын гэрчилгээ, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25/069 дугаартай итгэмжлэл, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25-101-43 дугаартай итгэмжлэл, эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл, Г.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг хэрэгт ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Г.*******ыг эрэн сурвалжлуулахыг хүсчээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******гийн тайлбараар нотлогдож байна.

Энэ нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдөж байх тул нэхэмжлэгчийн эрхийг хангаж, Г.*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.*******ын оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт Г.*******ын холбоо барих утас: 86703531, хаяг: Жаал уул 5-р гудамж 23 тоот Түүний төрсөн дүү Г.Энхбаяр гэрийн хаяг: Жаал уул 3-р гудамж 29 тоот. Утас: 89869917 гэх мэдээллийг хүргүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ