| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/10407/И |
| Дугаар | 191/ШШ2025/01691 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/01691
2025 02 25 191/ШШ2025/01691
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: **************, ************** хаягт байрлах, “Г************” ХК /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************, ************** тоот хаягт оршин суух, ***********овогт Ө.Н*********** /РД:************/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 21,504,314.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Г************” ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ө.Н*********** нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Г************тай ЗГ1905Ю9164 тоот “Зээл болон барьцааны гэрэ”э байгуулж 10,500,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Ө.Н*********** нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1905109164-Б тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өорчлөлт оруулах гухай гэрээ” байгуулж 3,000,000 төгрөгийн нэмэлт цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр авсан ба Ө.Н*********** нь ЗГ1905Ю9164, ЗГ1905Ю9164-Б тоот гэрээнүүдийн хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 2315 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний уүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 8,190,053.49 төгрөг, хүүний төлбөрт 11,685,713.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,628,587.48 төгрөг, нийт 21,504,314.29 төгрөг төлөөгүй байна. Иймд зээлдэгч Ө.Н***********ээс Г************тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 21,504,314.29 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Ө.Н*********** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ө.Н*********** би Г************ны нэхэмжилсэн 21,504,314.29 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэрэг маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “Г************” ХК, Ө.Н***********ийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан ЗГ1905109164 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан ЗГ1905109164-Б дугаартай “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”, хүү тооцооллын хүснэгт, уулзалтын тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/01733 дугаартай шийдвэр, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2024/03096 дугаартай шийдвэр, дансны хуулга зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас шүүхэд бнотлох баримт гаргаагүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г************” ХК нь хариуцагч Ө.Н***********т холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт нийт 21,504,314.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Н*********** нь нэхэмжлэлийн 21,504,314.29 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 21,504,314.29 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,471.57 төгрөгийн 132,735.77 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 132,735.77 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 132,735.77 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г************” ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Г************” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ө.Н***********т холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт нийт 21,504,314.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ө.Н*********** нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,504,314.29 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 265,471.57 төгрөгийн 132,735.77 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 132,735.77 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ө.Н***********ээс 132,735.77 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г************” ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА