Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 658

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, иргэн Н.О “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот захирамжийн Ч.Б, Л.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2014 оны ***дүгээр захирамжийн Г.Г холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлтдээ: “Иргэн Н.О нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот захирамжийн гуравдагч этгээд Ч.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”, 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...-ыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.О итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсанаа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах ...”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” гэж тус тус заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлахад нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ дэмжсэн байх тул нэхэмжлэгч Н.О итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот захирамжийн Ч.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч Н.О-ээс түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х олгосон 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрх олгогдсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д тус тус заасныг баримтлан иргэн Н.О “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот захирамжийн Ч.Б, Л.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2014 оны ***дүгээр захирамжийн Г.Г холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Н.О итгэмжлэгдсэн төлөөлөгч “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот захирамжийн Ч.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

 ШҮҮГЧ                                           М.БАТЗОРИГ