Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 313/ШШ2025/00094

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******

Хариуцагч: “*******” ХК 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 5 769 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 06 дугаар сарын 29-ны өдөр “*******” ХХК-аас 39 800 000 төгрөгөөр худалдаж авсан. 2024 оны 08 дугаар сарын 21-ний 13 цагийн үед Гурвантэс сумаас Өмнөговь аймаг явах чиглэлд явж байх үедээ замын эвдрэл болох үерийн улмаас жалга үүсгэн сэтэрсэн замын эвдрэлд машины доод анги болох урд хэсгийн явах эд ангиа эвдсэн. Тухайн үүссэн нөхцөл байдал, машинб гэнэтийн ослын эвдрэлийн талаар даатгуулагч “Ард” даатгалын дуудлагын 72200088 руу заалган 22 цагийн үед дуудлага өгч Өмнөговь аймаг дахь “Ард” даатгалын ******* руу 22:20 залган ярьж гэнэтийн ослын талаар мэдээлж дуудлага өгсөн. Өмнөговь аймаг дахь “*******” ХК-д шаардлагатай бичиг баримтуудыг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бүрэн бүрдүүлж өгсөн боловч 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 13-нд гэнэтийн ослын улмаас үүссэн машины эвдрэлийн нөхөн төлбөрийн 90 хувийг олгох нь зүйтэй гэсэн хариуг “*******”-д гаргаж өгсөн. Гэтэл “*******” ХК-аас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд “*******”-аас гэнэтийн ослын нөхөн төлбөр болох санхүүгийн зохицуулах хорооноос гэнэтийн ослын төлбөр болох 90 хувь буюу 5 769 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.   

2. Хариуцагч “*******” ХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.   

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Жолоочийн хариуцлагын даатгал, машины даатгал бүд 100 хувь хийгдсэн байсан. Гурвантэс сумаас Өмнөговь руу явах чиглэл Сэврэй сумын нутагт бороо их орсноос үерийн жалга үүссэн байсан. Түүн дээр нь машинаа үсэргээд доод эд ангиа эвдсэн. Нийтдээ 6 000 000 гаруй төгрөг, түүнээс Санхүүгийн зохицуулах хорооноос олго гэсэн хариу ирээд тухайн хувиар нь бодоод 5 769 900 төгрөг болсон гэж тайлбарладаг.

5. “*******” ХК нь татгалзлын үндэслэлээ “Таван богд финанс ББСБ” ХХК-тай “*******” ХК нь гэрээ байгуулсан. Тус 24062242 тоот гэрээний дагуу иргэн Б.******* нь шаардлага гаргах эрхгүй. Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Таван богд Финанс” ХХК бөгөөд түүнтэй даатгалын гэрээ байгуулсан гэж тайлбарлан маргадаг.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэжээ.

 “*******” ХК, “Таван богд финанс ББСБ” ХХК-тай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан болох нь 24062242 дугаартай гэрээгээр нотлогдож байна.

  Тус гэрээний Даатгуулагчийн мэдээлэл хэсэгт “Таван богд финанс ББСБ” гэж бичигдсэнээс үзвэл дээрхи гэрээг “Таван богд финанс ББСБ” ХХК-тай, өөрөөр хэлбэл хуулийн этгээдтэй байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Б.******* нь тухайн тээврийн хэрэгслийг 2024 оны 06 дугаар сарын 29-ны өдөр “*******” ХХК-аас 39 800 000 төгрөгөөр худалдаж авсан гэх тайлбарыг гаргадаг боловч үүнийгээ нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “*******” ХК нь “Таван богд финанс ББСБ” ХХК-тай гэрээ байгуулсан. Тус 24062242 тоот гэрээний дагуу иргэн Б.******* нь шаардлага гаргах эрхгүй...” гэсэн тайлбар үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Б.******* нь эд хөрөнгийн даатгалын эрсдэл бий болсон гэж үзэн эд хөрөнгөтэй холбоотой хохирол шаарджээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 752.2 дахь хэсэгт “Зохигч шүүх хуралдаанаас өмнө, энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн автомашинд “...6 сая найман зуун хэдэн төгрөгний хохирол учирсан” гэх тайлбарыг гаргадаг бөгөөд тэрээр үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна хохирлын хэмжээгээ тайлбараар нотолж чадахгүй байна. Түүнчлэн хохирлын үнэлгээ тогтоолгосон гэх боловч автомашины ямар эд анги эвдэрсэн хэдэн төгрөгний даатгалын эрсдэл бий болсон нь нотлогдохгүй байна.  

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албанаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу 90 хувиар олгох нь зүйтэй гэсэн байх боловч даатгуулагчид хэчнээн төгрөгийн хохирол учирсан эсэх нь тайлбараар болон баримтаар нотлогдохгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 752.1 дэх хэсэгт “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу тус хэргийг нэг шүүх хуралдаанаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.1-дэх хэсэг, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  заасныг баримтлан Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 268 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Р.УРАНЧИМЭГ