| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/01935/И |
| Дугаар | 191/ШШ2025/01241 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01241
2025 02 11 191/ШШ2025/01241
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: *************, ************ тоот хаягт оршин суух, **********овогт Т.У********** /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************, ************ тоот хаягт оршин суух, **********овогт Ц.Т********** /РД:**********/-д холбогдох,
3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.У********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ц.Т********** нь миний төрсөн ах Т.Т**********гийн бага хүү Т.А**********аар дамжуулан надаас 3,000,000 төгрөгийг авч, оронд нь Ниссан нөт авто машиныг надад өгсөн боловч тэр машин нь явахгүйгээс 3 сарын дараа би Ц.Т**********д буцааж өгсөн. Мөнгөө авах гэж удаа дараа, бараг 10 удаа очсон боловч маргааш, нөгөөдөр өгнө гээд одоо хүртэл өгөөгүй. Иймд Ц.Т**********гээс 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Ц.Т********** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т.У**********ын шүүхэд гаргасан хэхэмжлэлтэй танилцлаа. Т.У**********ын нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, иргэний үнэмлэх, Сүхбаатар дүүргийн **-р хорооны Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 92 дугаартай тодорхойлолт, “Х**********” ХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.У********** нь хариуцагч Ц.Т**********д холбогдуулан, 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Т********** нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 31,475 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т.У**********ын нэхэмжлэлтэй, Ц.Т**********д холбогдох, 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц.Т********** нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Т**********гээс 31,475 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА