2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/01010

 

2025          02          04                                    191/ШШ2025/01010                       

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,  

Нэхэмжлэгч: ************, ************ тоот хаягт байрлах, “Х.************” ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ************, ************ тоот хаягт оршин суух, ***********овогт Ч.О*********** /РД:***********/-д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,527,211 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь: 

  

1.Нэхэмжлэгч “Х.************” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

“Зээлдэгч Ч.О*********** нь манай байгулллагаас олгосон зээлийн гэрээний дагуу гэр ахуйн цахилгаан барааг “П.***********”  ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Ч.О*********** нь №МЕ-БЗГ/2022-49895 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээл авснаас хойш 2024 оны 04-р сарын 09-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,246,678 төгрөг төлөх байснаас 747,890 төгрөг төлж, нийт 2,498,788 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 516 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Ч.О*********** нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биедүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Ч.О*********** нь №МЕ-БЗГ72022-49895 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 04-р сарын 09-ний байдлаар үндсэн зээл 3,306,565 төгрөг, зээлийн хүү 1,220,646 төгрөг, нийт 4.527,211 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч Ч.О***********аас зээлийн гэрээний үүрэгт нийт 4,527,211 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

2.Хариуцагч Ч.О*********** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  

“Ч.О*********** би “Х.************” ХХК-ийн нэхэмжилсэн 4,527,211 төгрөгийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан жумаар шийдвэрлэж өгнө үү. Ямар нэгэн маргаан байхгүй” гэжээ. 

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Харилцагчийн анкет, Ч.О***********ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, “Х.************” ХХК, Ч.О***********ын хооронд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан №МЕ-БЗГ/2022-49895 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд гаргасан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

  

   Нэхэмжлэгч “Х.************” ХХК нь хариуцагч Ч.О***********д холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,527,211 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.О*********** нь нэхэмжлэлийн 4,527,211 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 4,527,211 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,386 төгрөгийн 43,693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 43,693 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 43,693 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х.************” ХХК-д олгох нь зүйтэй. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1.”Х.************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.О***********д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,527,211 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч  Ч.О*********** нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,527,211 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

  

    2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 87,386 төгрөгийн 43,693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 43,693 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.О***********аас 43,693 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х.************” ХХК-д олгосугай. 

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

  

  

 

  ШҮҮГЧ     З.БАЯРМАА