| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/02764/И |
| Дугаар | 191/ШШ2025/00552 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/00552
2025 01 23 191/ШШ2025/00552
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: **************, ************* тоот хаягт оршин суух, ***** гэгээн овогт Э.О*********** /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:**************, ************* байранд байрлах, Б.З.Д***********,
Хариуцагч:**************, ************* байранд байрлах, Б.И.Т.Х***********д холбогдох,
2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, хөдөлмөр эхрхлэлтийн харилцааг цуцалсаны тэтгэмж 5,806,744 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.О***********аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянзүрх дүүргийн **-р хорооны иргэн Э.О*********** нь Баянзүрх дүүргийн "Нийтлэг үйлчилгээний газар-3” ОНӨААТҮГ-т 2021 оны 08 дугаар сараас эхлэн ажиллаж, байсан боловч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 72-р тогтоолыг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн боловч Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4.-т зааснаар мэдэгдэл өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, холбогдох бичиг баримтыг өгөөгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.-д заасны дагуу Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандсан бөгөөд тус хорооны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь “нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэж дүгнээд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон тухай мэдэгдсэнийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гардан авсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-д “Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн төлөөлөгчдийн хурал дараахь бүрэн эрхтэй “орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих” гэж заасан болон мөн хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д "иргэдийн төлөөлөгчдийн хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” гэж хуульчилсан учраас хариуцагчаар Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар-3” ОНӨААТҮГ-ыг татан буулгах тогтоол гаргасан Б.З.Д***********, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг тодорхойлсон болно. Нэхэмжлэгч нь хийснээрээ цалин авдаг байсан болохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-д зааснаар сүүлийн 3 сарын буюу 2023 оны 07, 08, 09-р сарын цалингийн дундажаар тооцож, уг байгууллагад 2 жил 2 сар ажилласан учраас Хөдөлмөрийн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-д зааснаар 1 сараар нэхэмжилсэн болно. Э.О*********** нь 2021 оны 08 дугаар сард ажилд орсон, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн, 2 жил 2 сарын хугацаатай ажилласан, нэхэмжлэх дүн 5,806,744 төгрөг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8.-д заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, нэхэмжлэгч Э.О***********ын 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарын дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн бичилт хийхийг даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2.-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсаны тэмтгэмж 5,806,744 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Билгүүн шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Э.О***********ын гаргасан 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, хөдөлмөр эхрхлэлтийн харилцааг цуцалсаны тэтгэмж 5,806,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
3.Хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*********** шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.О***********ын гаргасан 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, хөдөлмөр эхрхлэлтийн харилцааг цуцалсаны тэтгэмж 5,806,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Иргэний оршин суугаа газрын хяагийн бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 72 дугаартай тогтоол, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаартай тогтоол, тогтоолын 1 дүгээр хавсралт, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд гаргасан,
хариуцагч талаас нотлох баримтаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 44 дугаартай тогтоол, тогтоолын хавсралтууд зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.О*********** нь хариуцагч Б.З.Д***********, Б.И.Т.Х***********д холбогдуулан, 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, хөдөлмөр эхрхлэлтийн харилцааг цуцалсаны тэтгэмж 5,806,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.З.Д***********, Б.И.Т.Х*********** нь нэхэмжлэлийн шаардлага болох 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, хөдөлмөр эхрхлэлтийн харилцааг цуцалсаны тэтгэмж 5,806,744 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,060 төгрөгийн 89,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 89,030 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас 89,030 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Э.О***********т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Э.О***********ын нэхэмжлэлтэй, Б.З.Д***********, Б.И.Т.Х***********д холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.З.Д***********, Б.И.Т.Х*********** нь нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, хөдөлмөр эхрхлэлтийн харилцааг цуцалсаны тэтгэмж 5,806,744 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нар нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,060 төгрөгийн 89,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 89,030 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас 89,030 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Э.О***********т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА