Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 150/ШШ2025/00056

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

       **аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

       Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, **гудамж, ** цогцолбор, “**ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: **аймгийн **сум, ** дугаар баг, **00 тоотод оршин суух хаягтай, **овогт **, РД/**/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 972,814 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч “**ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ** нь "**ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 01 сарын 07-ны өдөр 1400000598219 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ** нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 сарын 21-ний өдөр 540,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ба 2023.01.22-ны өдөр 472 төгрөг, 2023.03.20-ны өдөр 16,000 төгрөг, 2023.07.18-ны өдөр 23,584 төгрөг, 2023.11.19-ний өдөр 10,000 төгрөг нийт 50,056 төгрөг төлсөн хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар **ийн үндсэн зээлийн үлдэгдэл 540,000 төгрөг, зээлийн хүү 384,196 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,618 төгрөг нийт 972,814 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч “**ББСБ” ХХК нь хариуцагч **аас зээлийн гэрээний үүрэгт 972,814 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигчид эвлэрэн хэлэлцэж 972,814 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 486,407 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 486,407 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

   Нэхэмжлэгч “**ББСБ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 27,898 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 13,949 төгрөгийг хариуцагч **аас, улсын орлогоос 13,949 төгрөгийг тус тус  гаргуулж “**ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. “**ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, **д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 972,814 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч 972,814 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 486,407 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 486,407 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **аас 13,949 төгрөгийг, улсын орлогоос 13,949 төгрөгийг тус тус гаргуулан “** ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА