| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00065/И |
| Дугаар | 150/ШШ2025/00057 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 150/ШШ2025/00057
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
**аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,
Нэхэмжлэгч: **хот, Сүхбаатар дүүрэг, **гудамж, **цогцолбор, “**ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** аймгийн **сум, ** дүгээр баг, ** тоотод оршин суух хаягтай, **овогт **, РД/**/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,133,130 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ** нь "**ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 01 сарын 22-ны өдөр 1400000532671 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ** нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 02 сарын 03-ны өдөр 670,000 төгрөгийг сарын 2,9% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ба 2023 03.18-ны өдөр 50,000 төгрөг, 2023.03.19-ны өдөр 8,319 төгрөг, нийт 58,319 төгрөг төлсөн хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар **ын үндсэн зээлийн үлдэгдэл 640,737 төгрөг, зээлийн хүү 411,140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,253 төгрөг нийт 1,133,130 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**ББСБ” ХХК нь хариуцагч **оос зээлийн гэрээний үүрэгт 1,133,130 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигчид эвлэрэн хэлэлцэж 1,133,130 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 377,710 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 377,710 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 377,710 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “**ББСБ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 31,745 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 15,872.5 төгрөгийг хариуцагч **оос, улсын орлогоос 15,872.5 төгрөгийг тус тус гаргуулж “**ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “**ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, **д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,133,130 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч 1,133,130 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 377,710 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 377,710 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 377,710 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АЛГИРМАА