Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 150/ШШ2025/00058

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

       **аймгийн **сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

       Нэхэмжлэгч: **хот, **дүүрэг, ** цогцолбор, “**ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: **аймгийн **сум, ** дугаар баг, **гудамж, ** тоотод оршин суух хаягтай, **, РД/**/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,534,328 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч “**ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **нь "**ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 04 сарын 11-ний өдөр 1400000894806 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ** нь уг гэрээний үндсэн дээр 2023.09.29-ний өдөр 480,000 төгрөгийг сарын 3,1% хүүтэй, 350,000 төгрөгийг сарын 3,2% хүүтэй, 460,000 төгрөгийг сарын 3,1% хүүтэй, 2023.10.13- ны өдөр 310,000 төгрөгийг сарын 3,2% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. **нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй ба зээлийн гэрээний үүрэг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 2,534,328 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч “**ББСБ” ХХК нь хариуцагч **ээс зээлийн гэрээний үүрэгт 2,534,328 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигчид эвлэрэн хэлэлцэж 2,534,328 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 422,388 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 422,388 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 422,388 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 422,388 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 422,388 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 422,388 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

   Нэхэмжлэгч “**ББСБ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 55,499 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 27,749.5 төгрөгийг хариуцагч **ээс, улсын орлогоос 27,749.5 төгрөгийг тус тус  гаргуулж “**ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. “**ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, **т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,534,328 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч 2,534,328 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 422,388 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 422,388 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 422,388 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 422,388 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 422,388 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 422,388 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **ээс 27,749.5 төгрөгийг, улсын орлогоос 27,749.5 төгрөгийг тус тус гаргуулан “**ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА