2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/01016

 

2025          02          04                                    191/ШШ2025/01016                       

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй 

болгох тухай 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: **************, ************** тоот хаягт оршин суух, **** овогт Б.З************** /РД:**************/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: **************, ************** тоот байрлах, “Ж.**************” ХХК /РД:**************/-д холбогдох, 

Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад гаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч талд гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж********, хариуцагчийн өмгөөлөгч М.А********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов. 

                                                ТОДОРХОЙЛОХ нь: 

  

Нэхэмжлэгч Б.З************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Б.З************** би “Ж.**************” ХХК-тай Орон сууцны захиалгын №08 тоот гэрээг байгуулж, *************, ************* тоот 17,000,000 төгрөгийн үнэ бүхий зогсоолыг 14,000,000 төгрөгийг 2023.05.23-ний өдөр, 8,000,000 төгрөг, 2023.06.22-ний өдөр, 6,000,000 төгрөг тус тус шилжүүлж эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс үлдэгдэл 3,000,000 төгрөгийг өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа хариуцагчид төлөхөөр тохиролцон. 14,000,000 төгрөгийг Х*************ны Л.А*************ын дансанд хоёр хувааж шилжүүлсэн, тухайн үед ажилтан нь “компанийн данс ашиглах боломжгүй, танай төлсөн мөнгөөр бид “Г********” орон сууцны тог усны төлбөрийг хийх болно, “Ж.**************”ХХК-ийн гүйцэтгэх захирал А. М******** 2021 онд нас барсан тул компанийн дансаар гүйлгээ хийж төлбөр төлөх боломжгүй байна” гэсэн. Тухайн орон сууц ашиглалтад орсон боловч “Ж.**************” ХХК нь барьж буй барилга бүхэлд нь Х*************анд барьцаалж 3 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа учраас манай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг банкны өр төлж дуусмагц гаргаж өгнө гэж хэлсэн.  

“Ж.**************” ХХК-ийн төлөөлж Сөх болон ашиглалтын зардал хариуцан ажиладаг байсан Нягтлан А.***********, ашиглалт хариуцсан Н***********, А.М*********** захирлын эхнэр С.Н*********** гэх хүмүүсээс энэ тухай лавлахад хятад хувьцаа эзэмшигч ирэхээр гаргаж өгнө гэж хэлсэн. 2023 оны 10-р сард С.Н*********** эгч над руу залгаад Хятад захирал ирсэн үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргуулж аваарай гэж мэдэгдсэн. Би 2023 оны 12-р сард “Ж.**************” ХХК-ийн захирал гэх хүнтэй уулзахад “чиний гэрчилгээг гаргах боломжгүй, танайх шүүхээрээ яв” гэж хэлсэн. Би өдийг хүртэл 7 тоот зогсоолыг ашиглаж байгаа. Иймд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Ж.************** ХХК”-тай байгуулсан Орон сууцны захиалан бариулах №08 тоот гэрээний дагуу ***************, *************-р сургуулийн Зүүн талд Г********-р байрны зогсоолын давхрын ** тоот зогсоолыг гэрээний үүргийг хангуулж зогсоолын өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг надад гаргаж өгөхийг даалгаж өгнө үү” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж, Б.З**************ын нэр дээр зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан тул Б.З**************ын нэхэмжлэлтэй, “Ж.**************” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.А******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг Б.З**************ын өмчлөлд шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг дэмжиж байна гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

  

Нэхэмжлэгч Б.З************** нь хариуцагч “Ж.**************” ХХК-д холбогдуулан, ***************, ************* дугаар сургуулийн зүүн талд байрлах, Г******** байрны В1 давхарт байршилтай ** тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад гаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч талд гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаагаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар  тогтоогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1. Б.З**************ын нэхэмжлэлтэй, “Ж.**************” ХХК-д холбогдох, Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад гаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч талд гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн нийт 298,150 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж.**************” ХХК-иас тэмлэгтийн хураамижд 298,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.З**************д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

  

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА