Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/35

 

 

Д.*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

  Прокурор *******

  Яллагдагчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 425 дугаар шүүгчийн захирамжийг эс зшөөрч прокурорын эсэргүүцлээр яллагдагч Д.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагдсан шийдвэрийн огноо, дугаар: 2*******2 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай компанийн дүрмийн дагуу үүсгэн байгуулагдсан, Гэрчилгээ, регистрийн дугаар: ******* регистр дугаартай, ******* улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай,

Төрөл: Компани,

Үйл ажиллагааны чиглэл: Үсчин салоны үйлчилгээ явуулах үйл ажиллагааны чиглэлтэй, Аялал жуулчлалын үйл ажиллагаа, хүнсний бөөний худалдаа, эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа үйл ажиллагаа,

Албан ёсны хаяг: Улаанбаатар хотын зүрх дүүргийн дугаар хороо амины орон сууцны тоот,

Үйл ажиллагаа явуулж байгаа байршил: Дархан-Уул аймгийн сумын баг ,

Хуулийн этгээдийн оноосон нэр: “ ” хязгаарлагдмал хариуцлагатай компани,

 “ ” ХХК /хууль ёсны төлөөлөгч Д.*******/ хуулийн этгээд нь 2021 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн сумын баг гэх газар тусгай зшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор эрэл хайгуул явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Д.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “ ” ХХК-д холбогдох эрүүгийн ******* дугаартай 2 хавтас хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт буцааж,

Хэрэг прокурорын газарт очтол яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт улсын дугаартай шар өнгийн экскаваторыг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн болохыг дурдаж,

Шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт  батгаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Шүүгчийн захирамжийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуульд тусгасан хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаарх зохицуулалтын агуулгыг з ухан ойлгож хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй дээр хуулийн этгээдтэй давхар хариуцлага оногдуулах эсэхийг ялгаж ойлгох нь зүйтэй юм.

Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан, хувь хүний болон аж ахуй нэгжийн ашиг сонирхол нь нэгдмэл байдаг нэг гишүүнтэй аж ахуйн нэгж буюу хувийн эрх ашгийнхаа төлөө шийдвэр гаргаж байгаа хүнийг эрүүгийн хариуцлагад татахын зэрэгцээ хуулийн этгээдэд давхардуулан хариуцлага хүлээлгэх нь үндэслэлгүй юм.

“ ” ХХК нь нэг гишүүнчлэлтэй, хууль ёсны төлөөлөгч Д.******* нь үйл ажиллагаагаа удирдан хэрэгжүүлдэг болох нь хавтас хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогддог бөгөөд энэ гэмт хэрэгт “ " ХХК болон хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч болох Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд зааснаар давхар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Мөн Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн талаарх нэг үйл баримтад хэд хэдэн хүн буюу хуулийн этгээд, иргэнийг давхар яллагдагчаар татах тухай дурдаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “ ” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн сумын баг гэх газар тусгай зшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор эрэл хайгуул явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа , нараас болсон үйл баримтыг харсан, мэдэж байгаа зүйлийн талаар мэдүүлэг авч хавтаст хэрэгт бэхжүүлсэн.

нь 2021 оноос тус компанид уулын экскаваторын оператораар, нь 2*******9 оноос уурхай хариуцсан даргаар тус тус ажиллаж байгаа талаар мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн тухайн компанийн ажилчид гэдгийг хэргийн оролцогч нараас үгүйсгэсэн эсхүл эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлэлгүйгээр нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалтгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрт дурдсан “...гэрч , нарын “ ” ХХК-д ажилладаг эсэх хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт хавсаргах шаардлагатай бөгөөд энэ ажиллагааг хийснээр уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг з олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь “ ” ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд Д.******* нарын хэн аль нь болох, эсвэл аль аль нь уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг нотлох тогтоох, гэмт хэргийн сэдэлт зорилгыг тогтоох чухал ач холбогдолтой байна...” гэсэн нь ойлгомжгүй буюу гэрч , нарын ажил эрхлэлттэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргаснаараа тэднийг Эрүүгийн хариуцлагад татах, эсхүл хуулийн этгээдийг төлөөлж буй Ц.*******г эрүүгийн хариуцлагад татах эсэхийг нотлох ажиллагаа болохгүй тул дээрх дүгнэлт нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна.

Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тухайн хуулийн этгээдтэй холбоотой мэдээллүүдийг хэрэгт авч хавсаргасан бөгөөд хэрэв шаардлагатай гэж үзвэл “ ” ХХК-н эд хөрөнгийн лавлагааг гэм буруугийн шүүх хуралдаанд талуудаас нэмэлтээр гарган өгөх боломжтой байна.

Иймд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШТ/425 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

“ ” ХХК-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгээр хянан шийдвэрлээд анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Буцааж шийдвэрлэсэн үндэслэлүүдийг эс зшөөрч эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. “ ” ХХК-д ажиллаж байсан гэрчүүдийн ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт авсан байгаа. Эдгээр хүмүүсийн ажилд томилсон тушаал болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримтууд, тухайн компанид ажиллаж байсан хүмүүсийн нотлох баримтуудыг хэрэгт хийгээгүй байна гэж анхан шатны шүүх захирамждаа дурдсан. Мөн эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хийснээр “ ” ХХК-г эрүүгийн хариуцлагад татах уу, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрүүгийн хариуцлагад татах уу гэх асуудал тодорхойгүй байна гэж шүүх буцаасан. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хувь хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэх заалтыг тодорхой гэмт хэргүүдэд өөрөөр ойлгож хэрэглэх шаардлагатай гэж үзэж байна. Яагаад гэвэл “ ” ХХК нь өөрөө ганцхан гишүүнчлэлтэй. Энэ нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн лавлагаа болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Хууль ёсны төлөөлөгчөөр өөрөө бие даан үйл ажиллагаа явуулдаг учраас хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч Д.*******г эрүүгийн хариуцлагад татах үндэслэлгүй юм. Д.*******г эрүүгийн хариуцлагад татсанаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгүүлэх шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх нэг гэмт хэрэгт хуулийн этгээд, иргэнийг давхар татах ёстой гэж хэргийг буцаасан нь хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрээс нь гэрч , н.Гантөгс нарын холбогдох материалыг хэрэгт хавсаргаагүй байна гэсэн байгаа. Гэрч хэрэгт мэдүүлэг өгөхдөө 2021 оноос тус компанийн экскаваторын операторчоор, н.Гантөгс нь 2*******9 оноос уул уурхай хариуцсан даргаар тус тус ажиллаж байгаа талаараа мэдүүлсэн. Энэ хүмүүсээс харсан үзсэн зүйл, хэрэгт ач холбогдолтой зүйлийн талаар гэрчийн мэдүүлгийг авсан. Энэ хүмүүсийн ажлын байрны тодорхойлолт буюу холбогдох ажлыг эрхэлдэг гэдгийг тодорхойлсноор “ ” ХХК-ийг эрүүгийн хариуцлагад татах, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ямар нэгэн ач холбогдолгүй гэж үзэж байгаа учраас шүүгчийн захирамжид дурдсан ажлын байрны холбогдолтой нотлох баримт цуглуулах ёстой гэх заалт нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байна гэх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн. Мөн шүүгчийн захирамжид хуулийн этгээдийн эд хөрөнгийн лавлагаа авагдаагүй байна, эд хөрөнгийн лавлагааг авснаар албадлагын арга хэмжээ авах нөхцөл бүрдэнэ гэж шүүх захирамждаа дурдсан байдаг. “ ” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг хэрэгт авч хийсэн. Эд хөрөнгөтэй эсэх лавлагааг дахин тодруулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад улсын бүртгэлийн байгууллагад хандсан байдаг. Улсын бүртгэлийн байгууллагаас эд хөрөнгөтэй эсэх нь дэлгэрэнгүй лавлагаанд харагдах юм, эд хөрөнгөтэй бол тусдаа гараад ирдэг учраас тусгайлан гаргаж өгөх боломжгүй гэдэг хариуг өгсөн. Тийм учраас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэг шүүхээс буцсан цагаас хойш анхан шатны шүүх хуралд эдгээр нотлох баримтуудыг хэргийн оролцогч нараас гаргуулаад хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Эсэргүүцлийнхээ агуулгыг тайлбарлах гээд улсын бүртгэлийн байгууллага руу албан бичиг явуулсан. Албан бичиг явуулахад тухайн “ ” ХХК-д ямар нэгэн эд хөрөнгө өмнө болон одоогийн байдлаар байхгүй гэсэн хариуг өгсөн. Энэ баримтыг анхан шатны шүүх хурал дахин хэлэлцэхэд гаргаж өгөөд шинжлэн судлаад явах боломжтой гэж үзэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 425 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 425 дугаартай шүүгчийн захирамжийг хүлээн зшөөрч байгаа. Миний байр суурь бол шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгөөч гэсэн байр суурьтай байгаа. Яагаад гэвэл “ ” ХХК-г эрүүгийн хэрэгт татаж оруулсан бөгөөд хэрэгт нотлогдвол зохих ажиллагаа нотлогдоогүй гэж харж байгаа. Хэрэгт 2 гэрчийн мэдүүлэг байдаг, гэрчүүд тухайн компанид ажилладаг гэж амаараа хэлж байгаа боловч ажилладаг талаар нь нотолсон ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байгаа. Нөгөө талаар ямар үйлдэл хийж байсан гэдгийг компани ч бай, хувь хүн ч бай, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор хяналтаа тавьж тогтоох үүрэгтэй гэж харж байгаа. Гэтэл үүнийг амаараа л хэлээд яваад байгаа болохоос яг газар дээр очоод хийсэн ажиллагаа байхгүй байгаа. Ашигт малтмал ашиглах гээд байж байсан юм бол зураг хөргөөр баталгаажуулж нотлох ёстой байсан. Хоёр гэрчээс хоёрдмол утга бүхий мэдүүлэг авсан байсан. Өөрөөр хэлбэл манай захирал нөхөн сэргээлт хийнэ гэж хэлсэн гэтэл шороо шуудайлж байсан гэх утга бүхий мэдүүлэг л хэрэгт байгаа. Гэрчийн мэдүүлэг нь өөрөө давхар нотлогдохгүй байгаа тохиолдолд хувь хүн ч бай, компани ч бай буруутгах, эрүүгийн хариуцлагад татах нь үндэслэл муутай байна гэж үзэж байгаа юм гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 425 дугаартай захирамжтай холбогдуулан бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг Давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгасан болно.

Аймгийн прокурорын газраас “ ” ХХК 2021 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн сумын баг гэх газар тусгай зшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор эрэл хайгуул явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогдуулан зохих шалгалтыг хийж улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн санаа сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нотлогдоогүй, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон нотлох баримтууд хангалттай биш, эрүүгийн хариуцлага албадлагын арга хэмжээ авахад хуулийн этгээд, түүний төлөөлөгчийн эд хөрөнгийн байдал тодорхой биш гэж үзжээ.

Эрүүгийн хэрэгт “ ” ХХК ашигт малтмал олборлох, ашиглах эрхгүй этгээд бөгөөд алт олборлох зорилгоор 6 метрийн гүнтэй карьер ухаж овоолсон байсан нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдож байна.

Түүнчлэн газрын хэвлийд хууль бусаар халдах шийдвэрийг “ ” ХХК-ны захирал Д.******* гаргасан гэж гэрч шууд заасан /энэ талаар анхан шатны шүүх үгүйсгээгүй/ зэргээс үзэхэд гэмт хэргийн санаа сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нь тодорхой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1. -Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа,... шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.

Мөн зүйлийн 2-т “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна” гэж заажээ.

Эрүүгийн ******* дугаартай хэргийн 130-133, 156 дугаар талуудад  “ ” ХХК 1 гишүүнтэй, хувьцаа эзэмшигчийн мэдээлэл болон гүйцэтгэх захирлын болон эцсийн өмчлөгчийн мэдээлэл, “ ” ХХК-н хууль ёсны төлөөлөгч овогтой ******* болохыг тодорхойлсон компанийн тамга бүхий албан бичиг хавсаргасан байх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой байна.

Гэмт буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөлүүдийг харгалзан үзэх баримт түүнчлэн албадлагын арга хэмжээ хэрэглэх тохиолдол үүсвэл компанийн эд хөрөнгийн лавлагаа гэх мэт баримтууд ач холбогдолтой гэж анхан шатны шүүх үзэж байгаа бол шүүхийн шатанд энэ мэдээллийг гаргуулан авах боломжтой.

Иймд тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй гэж үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 425 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 425 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

   2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

             ШҮҮГЧ                                                           З.ТӨМӨРХҮҮ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР