| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/00561/И |
| Дугаар | 149/ШШ2025/00019 |
| Огноо | 2025-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 149/ШШ2025/00019
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох 3 200 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******э нь 3 200 000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* *******-д төлөхөөр тохирч, үүнээс 1,600,000 / нэг сая зургаан зуун мянган / төгрөгийг 2025 оны 01 сарын 15-ны өдөр төлөх, 1,600,000 / нэг сая зургаан зуун мянган / төгрөгийг төгрөгийг 2025 оны 02 сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-аас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс Улсын тэмдэгтийн хураамжид 33 075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.