Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/35

 

 

2023 оны 09 сарын 12 өдөр                                                     Дугаар 2023/ДШМ/35                                                              Даланзадгад сум

Ж.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор Б.Мөнхдөл,

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/.. дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор О.Батнасангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ж.*******д холбогдох ........ дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

.......овгийн ............., ........... оны 05 дугаар сарын 11-ний өдөр ******* аймаг, Даланзадгад суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн ******* менежер, ******* *******, улс төрийн ажилтан мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний ....... дугаар ангийн захирагч ажилтай байсан, ............................ тус тус шагнагдаж байсан, ам бүл 2, эхнэрийнхээ хамт амьдардаг, ******* аймаг, Даланзадгад сум, ........ дугаар баг, ........ хорооллын ........... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, /регистрийн дугаар ........./,

 

Шүүгдэгч Ж.******* нь Зэвсэгт хүчний ....... дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан "Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх", мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий *******лагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хууль тогтоомж, батлан хамгаалах бодлого, удирдлагын тушаал, шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, хэрэгжилтийг хангах, шалгах, хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаар тайлбар гаргуулах”, мөн дүрмийн 71 дүгээр зүйлийн 71.6 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын хууль, бусад хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх” гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “...Аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий *******лагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна”, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий *******лагчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар бүтээн байгуулалтын болон аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг томилон ажиллуулна” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 3618226 регистрийн дугаартай “******* ******* *******” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3 сарын хугацаанд “Хугацаат цэрэг ажиллуулах тухай” гэрээг байгуулж, Зэвсэгт хүчний .......... дугаар ангийн захирагчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ......... дугаартай тушаал гаргаж, тус компанийн тоосгоны үйлдвэрийн ажилд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 14 хугацаат ******* алба хаагч, 1 офицер, 1 ахлагч нийт 16 ******* алба хаагчийг томилон ажиллуулж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь шүүгдэгч Ж.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ж.*******ыг цагаатгаж, шүүгдэгч Ж.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Энэ хэрэгт тогтоогдсон хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хураахтай холбоотой авагдсан арга хэмжээ байхгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Ж.******* нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

...Хавтаст хэрэгт авагдсан Зэвсэгт хүчний хуурай замын ******* *******лалын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн .......... дугаартай албан бичигт дурдсанаар Зэвсэгт хүчний Хуурай замын ******* *******лагч өөрт олгогдсон эрхийн дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн захирагч нарт бүтээн байгуулалт, намрын ургац хураалт, ангийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг ажилд цэрэг ажиллуулах зөвшөөрөл олгодог болох нь тогтоогдож байгаа.

 

Гэтэл шүүгдэгч Ж.******* нь Зэвсэгт хүчний .......дугаар ангиас цэрэг ажиллуулах тухай хүсэлтийг Зэвсэгт хүчний Жанжин штабт хүргүүлээгүй, Зэвсэгт хүчний Хуурай замын ******* *******лалаас цэрэг ажиллуулах зөвшөөрөл олгогдоогүй байхад хийх ёсгүй үйлдлийг хийж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж буюу өөрт олгогдсон албаны эрх мэдлээ хэтрүүлэн “******* ******* *******” ХХК-тай гэрээ байгуулан тухайн аж ахуйн нэгжид давуу байдлыг бий болгосон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэн, Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т: “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т: “Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан: “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол хор уршиг арилсан эсэхээс үл хамааран, нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.

 

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна. Энэ хуульд заасан "урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгохоор хууль тогтоогчоос тайлбарласан.

 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын зорилго нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалт болон улс орны нийгэм. эдийн засгийн ач холбогдол бүхий аж ахуйн ажилд оролцуулах үйл ажиллагаа, үүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзэхэд дээрх журмын зорилго тодорхой зохицуулагдсан байна.

 

Гэтэл шүүх нь цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэх заалтыг баримтлан дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэх, өөр үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.*******ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаарх шийдвэрээ үгүйсгэсэн, үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд шүүхийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Шүүхээс гарах шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан байх, шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой зөв дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан журам, шаардлагын дагуу бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтууд авагдсан. Тухайлбал:

-Гэрч Х.*******ийн: “...Анх ажиллуулахдаа гэрээ байгуулсан гэж хэлж байсан. Яваандаа танилцуулна гэсэн боловч танилцуулаагүй. гэх мэдүүлэг /2-р хх- ийн 40-41 дүгээр хуудас/,

-Гэрч О.ийн: “...гэрээ хийсэн эсэхийг сайн мэдэхгүй. Бид нарт тэр талаар огт хэлээгүй. Тоног төхөөрөмж эвдрэхээр хармагийн талбайд ажилладаг байсан. Бид нар хэдэн төгрөгийн цалинтай ажилладаг талаар мэдэхгүй. Бид нарын хийсэн ажлын цалин 167 дугаар ангийн дансанд ордог байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 76-79 дугаар хуудас/

-Гэрч Г.гийн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай" 01 дүгээр зарлигаар батлагдсан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүчингүй болж шинэчлэгдсэн. Тоосгоны үйлдвэрт ажиллах гэдгээрээ дээрх журмын аж ахуйн ажил гэдэг төрөлд орж байгаа. Гэвч ажилд оролцуулахын тулд журмаараа тухайн аж ахуйн нэгж нь Зэвсэгт хүчний жанжин штабт хүсэлт гаргаад түүний дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал гарч байж ******* алба хаагчид аж ахуйн ажилд оролцох ёстой. Тэгэхээр Ж.*******ын гаргасан ...... дугаартай тушаал нь Зэвсэгт хүчний жанжин штабаас зөвшөөрөлгүй дур мэдэж гаргасан тушаал байна. ..гэх мэдүүлэг /2-р хх-ийн 114-116 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бүхий л нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц, хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой зөв дүгнэлт хийж, шүүх шийдвэр гаргах бүрэн боломжтой гэж үзэж байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ж.*******ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулахдаа мөн журмын “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий *******лагчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар бүтээн байгуулалтын болон аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг томилон ажиллуулна” гэснийг зөрчиж, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, хийх ёсгүй гэрээг байгуулан, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэж буруутгасан.

 

Харин шүүх нь хавтаст хэрэгт авагдсан дээрх яллах нотлох баримтуудыг шинжлэн судлаад нотлох баримтыг няцаан үгүйсгээгүйгээр, “....гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байх гэмт хэргийн үндсэн шинж тогтоогдохгүй байна...” гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэж байна.

 

          Тодруулбал, Ж.******* нь Зэвсэгт хүчний ....... ангийн захирагчаар ажиллаж байхдаа холбогдох журмын дагуу зөвшөөрөл авсны үндсэн дээр “******* ******* *******" ХХК-д хугацаат ******* алба хаагчийг авч ажиллуулах ёстой байтал албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу өөрийн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн. зохих зөвшөөрөлгүйгээр тус аж ахуйн нэгжид давуу байдлыг бий болгож, гэрээ байгуулан хугацаат ******* алба хаагчдыг ******* анги, байршлаас гаргаж. тухайн компанид ажиллуулсан үйлдэл нь зэвсэгт хүчин үүргээ биелүүлэхэд байнга бэлэн байх, ******* алба хаагч бүр ******* мэргэжилд заавал сурах, төвлөрүүлэн удирдах, нэгтгэн захирах, зэвсэгт хүчин нэгдмэл байх суурь зарчмуудыг алдагдуулсан. Зэвсэгт хүчний нэр хүндэд сөргөөр нөлөөлж, хугацаат ******* алба хаагчийн хуулиар олгогдсон эрх ашиг зөрчигдсөн гэмт хэргийн хохирол, хор уршгийг ямар шалгуураар “хохирол, хор уршиг учирсан байх гэмт хэргийн үндсэн шинж тогтоогдоогүй'’ гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхойгүй байна.

 

          Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас давхар хөндөгддөг объект болох төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа. нэр хүндэд халдсан гэмт үйлдэл болохыг шүүх анхаараагүй байна.

         Иймд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр шүүгдэгч Ж.*******д холбогдох хэргийг үндэслэлгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны хэргээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

 

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Давж заалдах шатны шүүх хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь шүүгдэгч Ж.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

“Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Зэвсэгт хүчний ...............р ангийн ******* албан хаагчид хувийн хэвшлийн салбарын буюу “******* ******* *******” ХХК-ний тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан болох нь тогтоогддог ба энэ нь журамд заасан барилгын салбарт хамаарч байх тул Зэвсэгт хүчний .......-р ангийн ******* албан хаагчид “******* ******* *******” ХХК-ний тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан нь “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН, ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ”-аар зөвшөөрсөн үйл ажиллагаа байна гэж шүүх дүгнэв.”, “...шүүгдэгч Ж.*******ын үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд нийгэмд аюултай байх, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байх гэмт хэргийн үндсэн шинж тогтоогдохгүй байна гэж үзэв.”, “Ж.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.*******ыг цагаатгаж шийдвэрлэв.” гэсэн анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хяналтын прокурор О.Батнасан нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгох агуулга бүхий эсэргүүцлийг бичсэн байна.

 

“...шүүх нь цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэх заалтыг баримтлан дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” гэх, өөр үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.*******ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаарх шийдвэрээ үгүйсгэсэн, үндэслэлгүй шийдвэр болжээ.”, “шүүх нь хавтаст хэрэгт авагдсан яллах нотлох баримтуудыг шинжлэн судлаад нотлох баримтыг няцаан үгүйсгээгүйгээр, “....гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байх гэмт хэргийн үндсэн шинж тогтоогдохгүй байна...” гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэж байна.” гэсэн эсэргүүцлийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хүлээн авч цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

“Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Зэвсэгт хүчний ........р ангийн ******* албан хаагчид хувийн хэвшлийн салбарын буюу “******* ******* *******” ХХК-ний тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан болох нь тогтоогддог ба энэ нь журамд заасан барилгын салбарт хамаарч байх тул Зэвсэгт хүчний ........р ангийн ******* албан хаагчид “******* ******* *******” ХХК-ний тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан нь “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН, ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ”-аар зөвшөөрсөн үйл ажиллагаа байна гэж шүүх дүгнэв.” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т “барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг хэлнэ гэж нэр томъёог тайлбарласантай нийцээгүй, шүүгдэгч Ж.*******д холбогдох эрүүгийн хэргийг илт үндэслэлгүйгээр цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон тул Ж.*******д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/...... дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ж.*******д холбогдох ..... дугаартай дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр  ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                            Л.УГТАХБАЯР

                                                                                       М.МӨНХДАВАА