2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/01640

 

2025          02          24                                    191/ШШ2025/01640                       

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй 

болгох тухай 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,  

Нэхэмжлэгч: ***********, ************ тоот хаягт байрлах, “Э.***********” ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ***********, ************ тоот хаягт оршин суух, ***********овогт Ж.Б***********/РД:***********/-д холбогдох, 

Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад, 

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь: 

  

1.Нэхэмжлэгч “Э.***********” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   

“Нэхэмжлэгчийн хууль ёсны өмч болох улсын эрхийн бүртгэлийн Ү-************тоот дугаартай, ************, *********** тоот байршилтай орон сууцны зориулалттай, **.* м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг иргэн Ж.Б*********** гэгч нь хууль бусаар өөрийн эзэмшилд байлгаж, орон сууцыг хөлслөх гэрээ ч байгуулахгүй, мөн энэхүү орон сууцыг сайн дураараар чөлөөлж нүүхгүй байсаар байна. Иймд “Э.***********” ХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдсэн бөгөөд нэхэмжпэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасны дагуу орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжпэл гаргаж байна.” гэжээ. 

2. Нэхэмжлэгч “Э.***********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э************ шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: “Хариуцагч Ж.Б*********** нь нэхэмжлэлд дурдсан орон сууцыг суллаж өгсөн тул орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хэргийг хялбршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

  3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, “Э.***********” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************дугаартай гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн. 

ҮНДЭСЛЭХ нь: 

  

Нэхэмжлэгч “Э.***********” ХХК нь хариуцагч Ж.Б***********од холбогдуулан, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаагаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1. “Э.***********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Ж.Б***********од холбогдох, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулж “Э.***********” ХХК-д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

  

  

  ШҮҮГЧ    З.БАЯРМАА