Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/39

 

 

2023 оны 09 сарын 12 өдөр                                            Дугаар 2023/ДШМ/39                                                       Даланзадгад сум

 

Б.Шинэтулга, О.Ууганбат нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

         Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

        Прокурор Б.Болор-Эрдэнэ,

        Шүүгдэгч Б.Шинэтулга

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав,

        Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан

 

        Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Шинэтулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Шинэтулга, О.Ууганбат нарт холбогдох ........... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

       .........овгийн ........., 1993 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийнхээ хамт амьдардаг, Улаанбаатар хотын ........ дүүрэг, 7 дугаар хороо, .............тоотод оршин суух, урьд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Төв аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж хорих ялыг 12 жил болгосон, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ........ дугаартай тогтоолоор 2 жил 5 cap 23 хоногийн хорих ял шийтгэгдэж, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан /регистрийн дугаар: ......../,

       ............. овгийн .........., 1990 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сайхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн оператор мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл ганцаар амьдардаг, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ...........дүгээр хороо, ........... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /регистрийн дугаар: .........../,

       Шүүгдэгч Б.Шинэтулга нь О.Ууганбаттай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны замын урд талын сааданд иргэн Г.Дамдинсүрэнгийн эзэмшлийн “Huawei Р20 Lite” маркийн rap утас, “Seiko wired” маркийн бугуйн цагийг түүний толгой болон бие рүү цохиж, хүч хэрэглэн дээрэмдсэн,

 

      Шүүгдэгч О.Ууганбат нь Б.Шинэтулгатай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хаан” банкны замын урд талын сааданд иргэн Г.Дамдинсүрэнгийн эзэмшлийн “Huawei Р20 Lite” маркийн rap утас, “Seiko wired” маркийн бугуйн цагийг түүний толгой болон бие рүү цохиж, хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

        Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ нь шүүгдэгч Б.Шинэтулга, О.Ууганбат нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

        Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

        Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Шинэтулга, О.Ууганбат нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч О.Ууганбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Шинэтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ирүүлснийг 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,

       Шүүгдэгч О.Ууганбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14   дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч Б.Шинэтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолж, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

        Шүүгдэгч О.Ууганбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

        Шүүгдэгч Б.Шинэтулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч О.Ууганбат нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганбат нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж,

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шинэтулгад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганбат, Б.Шинэтулга нар нь хохирогч Г.Дамдинсүрэнд төлөх хохирол төлбөргүй, бугуйн цагийг биет байдлаар буцаан олгож, гар утасны төлбөрт 200.000 төгрөг төлсөн,

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Шинэтулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.

 

          Шүүгдэгч Б.Шинэтулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

          ...Б.Шинэтулга намайг бага байхад ээж маань өөд болж би эмээ өвөө, аав, хамаатан садан гээд наашаа харсан сайн хандсан бүхнийд толгой хорогдож явсаар насанд хүрээгүй байхдаа бусдад уруу татагдан онц хүнд гэмт хэрэг үйлдэж амьдралынхаа 14 жилийг шоронд өнгөрүүлсэн. Би тэнд байхдаа хүмүүжиж, засарч, өнгөрсөн цаг хугацаагаа нөхөхийг хичээж байсан. Би шоронгоос гарангуутаа ажил хийж амьдарлаа залгуулахаар Өмнөговь аймагт огт мэдэх таних хүнгүй газарт ажил хийхээр ирсэн.

          Ажилд ороод хамт олонтой болж хамт байсан хүмүүс гадуур гарч бааранд орсон. Амьдралдаа бааранд орж найз нөхөдтэй болж яваагүй би сэтгэл хөөрч, согтуурснаас болоод дахин гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анх мэдүүлэг өгөхдөө л гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрийг төлж барагдуулж ирсэн.

          Би хохирогч Дамдинсүрэнг дээрэмдэж эд хөрөнгийг нь авах зорилгоор зодож цохиогүй. О.Ууганбаттай маргалдаж байна гэж ойлгоод О.Ууганбатыг хамгаалах зорилгоор түүнийг нэг удаа цохисон.

          Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг ашиглан надад 1 жилийн ял оногдуулах боломжтой боловч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлээгүй. Хоёр жилийн ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

          Насныхаа талыг шоронд өнгөрүүлсэн, аав, ээжийн бүтэн хайранд жаргаж өсөөгүй надад наранд өнгөрүүлэх нэг өдрийн амьдрал, эрх чөлөө ямар үнэ цэнэтэй болохыг би ухаарч байна. Чин сэтгэлээсээ ойлгож байна.

          Надад сүүлчийн удаа боломж олгож анхан шатны шүүхээс оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нэг жил болгож хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Прокурор Б.Болор-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Б.Шинэтулгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Б.Шинэтулгад 2 жилийн хорих ял оногдуулсан анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 1 жилийн хугацаагаар хорих санал гаргаж байна гэв.

 

         Шүүгдэгч Б.Шинэтулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч Б.Шинэтулга нь О.Ууганбаттай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны замын урд талын сааданд иргэн Г.Дамдинсүрэнгийн эзэмшлийн “Huawei Р20 Lite” маркийн rap утас, “Seiko wired” маркийн бугуйн цагийг түүний толгой болон бие рүү цохиж, хүч хэрэглэн дээрэмдсэн,

 

      Шүүгдэгч О.Ууганбат нь Б.Шинэтулгатай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны замын урд талын сааданд иргэн Г.Дамдинсүрэнгийн эзэмшлийн “Huawei Р20 Lite” маркийн rap утас, “Seiko wired” маркийн бугуйн цагийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хохирогч Г.Дамдинсүрэнгийн “...Миний дух болон нүүр хэсэгт цохьсон нь Шинэтулга гээд байгаа намхан залуу. Шинэтулга гэх намхан залуу нь намайг саадны сандал дээр унтаж байхад шууд л цохиод эхлэхээр нь би өөрийгөө хамгаалаад хариу үйлдэл үзүүлж босоод зууралдаж байхад цаана нь өндөр залуу буюу Ууганбат нь хараад зогсож байхаар нь хоёулаа юм байна гэж бодоод буцаад суусан.

Нэг залуу нь цэнхэр өнгийн жинсэн яактай, доогуураа алаг эрээн өнгийн шорттой, хар цагаан өнгийн пүүзтэй байсан. Тэр залуу миний гар утсыг надаас дээрэмдэж авчихаад надаас гар утасны маань пин кодыг нэхсэн. Тэгээд миний утасны пин кодыг мэдчихээд яваад өгсөн. Жинсэн яактай залуу нь миний халаасыг нэгжсэн. Тэгээд гар утсыг маань дээрэмдэж авсан.” /хавтас хэргийн 28-29, 35-36 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Наваандоржийн “О.Ууганбат цагаан цамц хар өмд, хар гуталтай, Шинэтулга жинсэн яак цэнхэр фудволк десант ногоон шорт цэнхэр цагаантай пүүзтэй байсан. /хавтас хэргийн 44 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Ууганбатын “...Би хохирогч Г.Дамдинсүрэнг унтаж байхад нь очиж дуудаж сэрээсэн. Өөрөөр би бие эрх чөлөөнд нь халдаж, цохиж зодсон зүйл огт байхгүй. Би тухайн үед цагаан өнгийн Япон улсын далбаатай цамц хар өнгийн жинсэн өмд, хар өнгийн ботинктой явсан.

2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн хамт ажиллаж байсан Шинэтулга, Ганзориг, Даваа, Наваандорж бид нар “Зэт” нэртэй бааранд ороод 0,75 литрийн Экс нэртэй 3 шил архи ууцгаагаад 00 цаг өнгөрөөгөөд баарнаас гарцгаагаад би түрүүлээд ганцаараа явах замдаа саад руу орсон чинь нэг залуу ганцаараа доошоо харчихсан сандал дээр хэвтэж байхаар нь би очоод сэрээгээд юм яриад зогсож байсан чинь Шинэтулга араас ирээд нөгөө залууг үгийн зөрүүгүй шууд цохьчихсон чинь нөгөө залуу нь зууралдаад байсан.

 

Тэгэхээр нь би салгасан чинь Шинэтулга намайг зүгээр бай гээд мангастаад түлхчихээр нь би цаашаа яваад хэсэг хараад зогсож байхад Шинэтулга нөгөө залууг хавирч унагаад утасныхаа пин кодыг хэл гээд цохиод байхаар нь би очиж дахиж салгахад Шинэтулга май ахаа миний утсыг ав би өөр утастай болчихлоо гээд өөрийнхөө утсыг надад өгөхөөр нь би уурлаад чиний утсаар би яах вэ дээ гээд утсыг нь газар савчихсан.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 75-77 дахь тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

   Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх улсын яллагч болон өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.Ууганбат, Б.Шинэтулга нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч О.Ууганбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б.Шинэтулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Шинэтулга “хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг хянахад шүүгдэгч нарын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг ...харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Шинэтулга нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгэгдэж, ........ аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж хорих ялыг 12 жил болгосон, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ...... дүүргийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ......... дугаартай тогтоолоор 2 жил 5 cap 23 хоногийн хорих ял шийтгэгдэж, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан бөгөөд суллагдсанаас хойш 2 сарын дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө “Бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолж, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” тул түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэв.” гэсэн анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Шинэтулгад анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүгдэгчийн “хорих ялыг хөнгөрүүлэх” гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Шинэтулгын “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

.

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч ...................... “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шинэтулгын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 104 хоногийг  ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                     Л.УГТАХБАЯР

                                                                                       М.МӨНХДАВАА