Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/37

 

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор *******

 Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******      

Нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 0 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, ******* оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , ээж, дүү нарын хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг дүгээр гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар сар хорих ялаар,           

-Дархан-Уул аймгийн шүүхийн 20 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн 3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

-Сум дундын 20 дугаар шүүхийн 2 оны 0 дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 2 жил сарын хорих ялаар,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 0 дугаар сарын 2-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж 2020 оны 12 дугаар сарын 1-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын сүүлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг - тоотод хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч чулуун шатар, хромон гутал, ногоон өнгийн цүнхийг хууль бусаар авч 0,000 хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг, үйлдвэрийн тоотод хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч ТОЗ-8 маркийн буу, ногоон өнгийн цахилгаан хөрөө, кг хаягдал зэсийг хууль бусаар авч 0.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс -нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын Хөтөл хорооллын дүгээр гудамжны тоот байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 0 кг үхрийн ясгүй шулсан махыг нууцаар хууль бусаар авч 0,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 03 дугаар сарын 1-ны орой 21 цагаас 22 цагийн орчимд Дархан- Уул аймгийн Дархан сумын дугаар баг дугаар гудамжны тоот иргэн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч маркийн 2 инчийн дэлгэцтэй өнгөт зурагтыг нууцаар хууль бусаар авч 80,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр цагаас 1 цагийн орчимд Дархан- Уул аймгийн Дархан сумын дугаар баг дугаар гудамжны тоот иргэн амбаарын цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч 12 кг адууны дэл, сүүлийг нууцаар хууль бусаар авч 2,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 1 хоногийн хугацааг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг төмөр иштэй сүхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, нэг ширхэг “си ди” бичлэгийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч,      хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би бусдад учруулсан гэм хорын хохирлоо хэрхэн төлж барагдуулах учраа олж чадахгүй цагдан хорих байранд хоригдож байхад минь миний өмнө нь ажиллаж байсан компанийн захирал ах, эгч хоёр болох болон нар надад итгэл хүлээлгэн намайг хорих ялаа эдэлж гарч ирээд өөрсдийн компанид ажиллуулах гэрээ байгуулан миний гэм хорын хохирол болох 1..000 төгрөгийг төлж барагдуулсан. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Би гэм буруутай үйлдлийн улмаас шүүхээс шийтгүүлсэн ял шийтгэлээ эдэлж гараад надад итгэж миний хохирлыг төлж өгсөн ах, эгч хоёрынхоо компанид урд удаан хугацаагаар ажиллаж ачийг нь хариулж мөн өөрийн цаашдын ирээдүй төлөө дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хийж, сайн сайхан амьдрахаа шүүхийн өмнө амлаж байна. Иймд надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ... гэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх. гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч *******ийн буруутай гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн зөрчигдсөн эрх сэргэж, учирсан хохирол нөхөн төлөгдсөн, өөрийн гэмт үйлдлээ ухаарч ойлгосон. Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагын зорилго нэгэнт биелсэн байх тул гэм буруугаа хүлээсэн, хохирол, хор уршгийг бүрэн арилгасан, түүнчлэн түүний ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оноосон ялын хэмжээг багасгаж, шүүгдэгчийг нийгэмших, цаашид иргэний хувиар шударга хөдөлмөрлөх боломж олгох нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх боломжтой байх учир анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялын хоёрны нэгийг оногдуулан, хөнгөрүүлж болох эсэхийг хянаж үзэх, эсхүл дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн 1.3-д заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн үйлдсэн гэмт хэрэгт нь тохируулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Прокурорын тухай хуулийн 1, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч *******т холбогдох давж заалдах шатны шүүх хуралд прокуророор оролцож байна. Анхан шатны шүүх *******ийн үйлдэлд тохирсон хууль ёсны буюу үндэслэл бүхий дүгнэлт хийж 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байгаа. Учир юу гэвэл ******* урьд удаагийн ял шийтгүүлж байсан. Өмнө хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан бөгөөд засрал хүмүүжил олохгүйгээр дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалтай байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэм буруугийн хувьд удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 2.82.000 төгрөгийн хохирол учруулсан. Үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзаад тохирсон ял шийтгэлийг нь оногдуулсан. Үүнийг шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын сүүлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг - тоотод хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч чулуун шатар, хромон гутал, ногоон өнгийн цүнхийг хууль бусаар авч 0,000 хохирол учруулсан, 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг, үйлдвэрийн тоотод хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтэрч ТОЗ-8 маркийн буу, ногоон өнгийн цахилгаан хөрөө, кг хаягдал зэсийг хууль бусаар авч 0.000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс -нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын Хөтөл хорооллын дүгээр гудамжны тоот байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 0 кг үхрийн ясгүй шулсан махыг нууцаар хууль бусаар авч 0,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 03 дугаар сарын 1-ны орой 21 цагаас 22 цагийн орчимд Дархан- Уул аймгийн Дархан сумын дугаар баг Хүнсчдийн дугаар гудамжны тоот иргэн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч маркийн 2 инчийн дэлгэцтэй өнгөт зурагтыг нууцаар хууль бусаар авч 80,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр цагаас 1 цагийн орчимд Дархан- Уул аймгийн Дархан сумын дугаар баг дугаар гудамжны тоот иргэн амбаарын цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч 12 кг адууны дэл, сүүлийг нууцаар хууль бусаар авч 2,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч *******ийн 2023 оны 02 дугаар сараас 03 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлдсэн удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч ******* "анхан шатны шүүхээс оноосон ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх,  өмгөөлөгч ******* ” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх боломжтой, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахыг шаарддаг болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааг эхнээсээ хүлээн зөвшөөрч байсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэх нь Эрүүгийн хуулийн зорилго, нийтлэг зарчимд нийцнэ.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2.д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан “хорих ялыг хөнгөрүүлж өгнө” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ийн 2023 оны 0 сарын 0-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 0 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

“2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2023 оны дугаар сарын -ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 1-ний хүртэл цагдан хоригдсон нийт 0 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

    ДАРГАЛАГЧ

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР

           ШҮҮГЧИД                                                     Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                            З.ТӨМӨРХҮҮ