| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/06835/И |
| Дугаар | 191/ШШ2025/01452 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/01452
2025 02 17 191/ШШ2025/01452
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч:**********, ************ байранд байрлах, “А**********” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **********, ************ тоот хаягт оршин суух, **********овогт Ц.Т********** /РД:*********/-т холбогдох,
2019 оны 08 дугаар сараас 2024 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгө, засвар үйлчилгээний төлбөрт нийт 1,646,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “А**********” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Э********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А**********” Сууц өмчлөгчдийн холбоо нь **************, ************ дугаар байрнуудын дундын эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан, нийт оршин суугчдийн ая тухтай, цэвэр, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг хангах үүргийг хүлээн ажилладаг. Тус хотхоны оршин суугч Ц.Т********** нь 2019 оны 08 сараас 2024 оны 7 дугаар сар хүртэл нийт 60 сарын 1,646,960 төгрөгийн СӨХ-ны төлбөрийг төлөөгүй. Тодруулбал, хариуцагч Т***** нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-.-д заасныг удаа дараалан зөрчиж, 148 дугаар зүйлийн 148.2.3.-д заасан үүргээ биелүүлээгүй. “А**********” СӨХ-оос удаа дараа тухайн сар бүрийн төлбөрийн талаар тусгай дугаараас мессежээр мэдэгдэж, төлбөрийн нэхэмжлэх, мэдэгдэх хуудас явуулж байсан боловч хариуцагч нь СӨХ-ны төлбөрийг төлөхгүй байгаа болно. Иймд, дундын өмчлөлийн эд хөрөнгө, засвар үйлчилгээний төлбөрт нийт 60 сарын 1,646,960 төгрөгийг хариуцагч Ц.Т**********ээс гаргуулж “А**********” СӨХ-д олгож өгнө үү.” гэжээ.
2. Нэхэмжлэгч “А**********” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Э********* шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтдээ: “...Оршин суугч Ц.Т********** нь
2019 оны 08 дугаар сараас 2024 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны нийт 60 сарын дундын өмчлөлийн эд хөрөнгө, засвар үйлчилгээний төлбөрт нийт 1,646,960 төгрөгийг төлж барагдуулсан тул Ц.Т**********т холбогдох энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, Бүх гишүүдийн хурлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №14/01 дугаартай тогтоол, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоол, Сууц өмчлөгчдийн холбооны 03 тоот нэхэмжлэхийн хавсралт, Мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, “Т********” ХК-ийн дансны хуулга зэргийг шүүхэд ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А**********” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Т**********т холбогдуулан, 2019 оны 08 дугаар сараас 2024 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгө, засвар үйлчилгээний төлбөрт нийт 1,646,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаагаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“А**********” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, Ц.Т**********т холбогдох, 2019 оны 08 дугаар сараас 2024 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгө, засвар үйлчилгээний төлбөрт нийт 1,646,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 41,302 төгрөгийн 20,651 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 20,651 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулж “А**********” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА