Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2025/02691

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би Ж.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* ХХК-д 2024 оны 3 дугаар сараас бүтэн цагаар ахлах хөгжүүлэгчээр ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан 2024 оны 10 дугаар сар хүртэл ажилласан. 10 дугаар сард миний бие хагас цагаар ажиллах хүсэлтийг компанийн удирдлагад гаргасан ба удирдлага зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хагас цагаар ажиллахаар тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл 12 дугаар сарын 22-ны өдөр компани хөрөнгө оруулалтгүй болсон гэсэн шалтгаанаар ажлыг зогсоосон тухай амаар мэдэгдсэн ба 12 дугаар сарын ажилласан цалинг өгөхгүй гэсэн. Иймд хөдөлмөрийн гэрээний дагуу 12 дугаар сарын ажлын хөлс болох 2,000,000 төгрөгийг хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутган гаргуулж өгнө үү ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн, хариуцагчтай тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийн тал хувь 23,475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ж.*******эд олгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН