Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/1058

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ТӨҮГ /РД: *******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.О*******, С.*******,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ц.О*******, М.А*******, Б.М*******, Булган аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч С.С*******, Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А нарын хоорондын Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21240000007 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,739,125,112.14 төгрөгийг ******* ******* ТӨҮГ-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг 1,523,596,867.54 төгрөгөөр бууруулах, Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах Орхон аймгийн нийт айл өрх, албан байгууллагыг цэвэр усаар хангадаг нэгдүгээр өргөх станцын барилга, усны шугам хоолойн барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2019 онд төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 365,216,681.62 төгрөгийг ******* ******* ТӨҮГ-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О*******, С.*******, хариуцагч Ц.О*******, М.А*******, Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нараас ******* ******* ТӨҮГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21240000007 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 78,013,856,464.13 төгрөгийн зөрчилд 2,195,922,183.39 төгрөгийн нөхөн татвар, 658,776,655.02 төгрөгийн торгууль, 439,184,436.68 төгрөгийн алданги, нийт 3,293,883,275.09 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.

1.2. Улмаар, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-212400000007 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталжээ.

1.3. Нэхэмжлэгч ******* ******* ТӨҮГ-аас Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчдын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21240000007 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,739,125,112.14 төгрөг, Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах Орхон аймгийн нийт айл өрх, албан байгууллагыг цэвэр усаар хангадаг нэгдүгээр өргөх станцын барилга, усны шугам хоолойн барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2019 онд төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 365,216,681.62 төгрөгийг ******* ******* ТӨҮГ-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан.

1.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаа Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21240000007 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,739,125,112.14 төгрөгийг ******* ******* ТӨҮГ-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг 1,523,596,867.54 төгрөгөөр бууруулах гэж татварын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдолтой ижил агуулгаар өөрчилж, хоёрдугаар шаардлагаа хэвээр гэж тодруулсан. 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч ******* ******* ТӨҮГ-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын үндэслэлийн тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худ ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалт худалдахаар ачуулсан болон малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө" гэж заасан. "******* ******* ТӨҮГ нь зэс, молибдены баяжмал *******лэн, түүнд агуулагдаж буй зэс, мөнгийг үнэлэн, уг үнэлгээнээс боловсруулалтын зардлыг хассан үнээр борлуулдаг. АМНАТ-ийг зэс, мөнгөний сар бүрийн зарласан дундаж үнийг баримтлан төлдөг. Зэсийн баяжмалд агуулагдаж буй ашиглагддаггүй хаягдал болдог бусад элементүүд нь эдийн засгийн ач холбогдолгүй тул борлуулалтын үнэлгээгүй хаягдал бүтээгдэхүүнд АМНАТ тооцох хуулийн үндэслэлгүй. Харин түүнд агуулагдах төмөр нь уулын чулуулаг биш, физик химийн аргаар боловсруулан гаргасан элемент бөгөөд гаалийн дүгнэлтээр төмрийн агуулга 25%-30% байгаа нь ашигт малтмалын баяжмалын шаардлагын дагуу агуулга нь 57%-аас их байх шалгуурыг хангадаггүй.

Сангийн яамны сайтад тавигддаг "Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл"-д төмрийн хүдэр (56%-ийн агуулга), төмрийн баяжмал (60%-ийн агуулга)-тайгаар үнэ тавигддаг бөгөөд энэхүү үзүүлэлтийг ч хангахгүй байгаа зэрэг нь төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахгүй байх үндэслэл болж байна.

Татварын улсын байцаагч нар АМНАТ ногдуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ-ийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх асуудлыг зохицуулсан 47 дугаар зүйлийн 47.2.3, 47.6, 47.12 дахь заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын 2014 оны 220, 2019 оны 342 дугаар тогтоолуудыг хэрэглэлгүй үндэслэлгүй акт үйлдсэн.

"******* *******" ТӨҮГ нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 47 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал" болон Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор баталсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал", Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 322 дугаар тушаалаар баталсан "Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал"-ыг тус тус баримтлан "Зэсийн баяжмалын дагалдах элемент төмөр нь АМНАТ ногдох зүйл биш учир ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үндэслэлгүй" гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын үндэслэлийн тухайд Татварын улсын байцаагч нар татварын нөхөн ногдуулалтын акт үйлдэхдээ хууль тогтоомжийг дараах байдлаар буруу хэрэглэж, үндэслэлгүй, хууль бус нөхөн татвар, торгууль, алданги тооцсон гэж үзэж байна.

Тухайлбал: 1. Татварын Ерөнхий Хуулийн 10 дугаар зүйл. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт. 10.2-д "Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулна" гэсэн заалт болон Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгүүдийг дараах байдлаар буруу хэрэглэсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч 4.1-д "Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна" гэж заасан. Хүн амыг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах зориулалттай эдгээр 34 барилга байгууламжийн өмчлөгч нь Монгол Улсын Их хурал, Засгийн газар бөгөөд эдгээр барилга байгууламжуудыг захиран зарцуулах эрхийг зөвхөн Монгол Улсын Их Хурал, Засгийн газар болон түүнээс эрх олгосон Төрийн эрх бүхий байгууллага эдэлдэг. "******* ******* ТӨҮГ дангаараа мэдэж захиран зарцуулах болон бусдад шилжүүлэх эрхгүй. Эдгээр барилга байгууламж нь Дотоодын цэргийн хамгаалалтад байдаг онцгой барилга, байгууламж юм.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх 7.1-д Дараах үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө: 7.1.3. "нийтийн эзэмшлийн барилга байгууламж" гэж заасныг тус тус зөрчсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна, 2-т: Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн" гэж заасан. 

Эдгээр барилга байгууламжийн газар нь төрийн нийтийн өмчийн газар бөгөөд Орхон аймгийн айл өрх, албан байгууллагуудыг цэвэр усаар хангах усны барилга байгууламжийн газар нь энэхүү зохицуулалтад хамаарна.

Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д "Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах барилга байгууламжийн газар, дахин хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон нөөц талбай зэрэг газар хамаарна" гэж заасан.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дэх зүйлийн 1.4-д "Нийтээр ашиглах барилга байгууламж" гэж нийтийн эдэлбэрийн газар дахь барилга байгууламжийг ойлгоно" гэж заасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ", 4.2.8-д "хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон бусад эд хөрөнгө"-ийг төрийн нийтийн зориулалттай өмчид хамаарна", 5 дугаар зүйл. Төрийн өөрийн өмч 1. Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараах эд хөрөнгө хамаарна: 2/ төрийн өмчит *******ийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө; 8 дугаар зүйл. Төрийн өмчийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрх 1. Улсын Их Хурал төрийн өмчийн талаар дараах бүрэн эрхтэй: 1/ Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байх; 9 дүгээр зүйл. Төрийн өмчийн талаарх Засгийн газрын бүрэн эрх Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд энэ талаар дараах бүрэн эрхтэй: 1/ төрийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах; 2/ төрийн өмчит хуулийн этгээдийн өөрт олгогдсон эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэмжээ, хязгаарыг энэ хуульд нийцүүлэн тогтоох; 74 дүгээр зүйлийн 74.2-т "Орон нутгийн нийтийн зориулалттай өмчид тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө хамаарна гэж заасан.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд "Хот, тосгоны аж ахуй нь оршин суугчдын нийгэм, эдийн засаг, ахуй, соёлын хэрэгцээг хангахтай холбогдсон *******, үйлчилгээний газар, орон сууц, зам, тээвэр, холбоо, дулаан, усан хангамж, цэвэрлэх байгууламж болон хот нийтийн аж ахуй зэргээс тус тус бүрдэнэ" гэсэн заалтууд нь татвараас чөлөөлөх үндэслэлтэй тохирч байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй байна" гэж заасан бөгөөд уг байгууллагаас дээр дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлдэг.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчдын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21240000007 тоот Нөхөн ногдуулалтын акт"-аар нөхөн татвар, алданги, торгууль нийт 3,071,082,645.58 төгрөг "******* ******* ТӨҮГ-аар нөхөн төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгоно уу. гэжээ.

Гурав. Хариу тайлбар, татгалзал: Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчдын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21240000007 тooт "Нөхөн ногдуулалтын акт"-аар "2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй" гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,739,125,112.14 төгрөгийг "******* *******" ТӨҮГ-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах гэсэн тухайд "******* *******" ТӨҮГ-ын *******лэн гаргаж буй 1 тонн зэсийн баяжмалын 22-24 хувь нь зэс, 23-30 хувь нь төмөр, 50-80 грамм нь мөнгө байдаг ба үүнээс зэс, мөнгөнд АМНАТ ногдуулж төлж ирсэн. Харин зэсийн баяжмалд агуулагдах төмөрт АМНАТ ногдуулаагүй байна.

******* ******* нь дан ганц зэс биш зэсийн баяжмал зарж байгаа тул түүнд агуулагдаж төмөрт адилхан АМНАТ ногдуулах ёстой.

Зэс хайлуулах *******т баяжмалыг боловсруулахад 30-40 хувийн төмрийн агуулгатай овоолго үүсдэг ба үүнээс технологи хөгжсөн өнөө үед төмөр гарган авах бүрэн боломжтой юм.

Иймээс хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нар ******* *******ийн экспортолсон зэсийн баяжмалын дагалдах металл төмөрт Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө", 47.2-д "Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно. 47.2.1-д экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3-д Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна. 47.3.2-д энэ хуулийн 47.3.1, 47.3.3-т заасан Монгол банк ашигласны төлбөрийн доод хэмжээ нь худалдсан алтнаас бусад ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувьтай тэнцүү 47 дугаар зүйлийн 47.4-д Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч борлуулалтын үнэлгээний 5 хувь дээр энэ хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна гэж заасныг зөрчсөн тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна гэж заасан.

Тус компанийн санхүүгийн тайлан баланст бүртгэлтэй Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах 1-р подъёмын өргөх станцын барилга болон усны шугам хоолойнууд нь компанийн өөрийн өмч хөрөнгөөр бүртгэгдсэн учир нийтийн эзэмшлийн барилга байгууламжид хамаарахгүй юм.

НББОУС 16-д зааснаар үндсэн хөрөнгө нь биет хөрөнгө бөгөөд:

а) Бүтээгдэхүүн *******лэл, ажил үйлчилгээнд ашиглах, бусдад түрээслүүлэх, удирдлагын зорилгоор ашиглах үүднээс аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хөрөнгө;

б) Нэгээс дээш тайлангийн хугацааны туршид ашиглах хөрөнгө гэж заасан. Үндсэн хөрөнгө буюу үл хөдлөх хөрөнгө нь байгууллагын ирээдүйд эдийн засгийн үр өгөөж авчрахаар, мөн түүнийг найдвартай үнэлсэн бол нягтлан бодох бүртгэлд тусгаж бүртгэсэн байх ёстой гэж заасны дагуу *******-Үйлдвэр ТӨҮГ нь өөрийн хөрөнгөөр хүлээн зөвшөөрч 2019 оны санхүүгийн тайлангийн үндсэн хөрөнгийн хэсэгт тусгаж хуримтлагдсан элэгдэл байгуулан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд хасагдах зардалд оруулан татвар ногдуулах орлогыг бууруулсан байна.

*******-Үйлдвэр ТӨҮГ-ын өмчлөлд байгаа Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан 1-р подъёмын өргөх станцын барилга болон усны шугам хоолойнууд нь зөвхөн Орхон аймгийн албан байгууллага, айл өрхийг ундны усаар хангадаггүй, тус *******ийн үндсэн *******лэлд ашигладаг эргэлтийн усыг татдаг хамгийн гол шугам хоолой, барилга байгууламж юм.

Түүнчлэн *******-Үйлдвэр ТӨҮГ нь Орхон аймгийн албан байгууллага, айл өрхөд нийлүүлсэн усандаа Орхон аймгийн айл өрх, албан байгууллагыг цэвэр усаар хангах чиг үүрэг бүхий *******-Ус ОНӨГ-аас гэрээний дагуу усны төлбөрийг тооцож авдаг.

ҮТЕГ-ын даргын зөвлөлийн 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар баталсан "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал-ын 6.1.3- д "Нийтийн эзэмшлийн барилга, байгууламж. Үүнд: Нийтийн эзэмшил бүхий цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээ түүний худаг, узель, дэд станц, цэвэр бохир усны газар доогуурх ус зайлуулах хоолой, гүүр, үерийн усны далан, цэвэрлэх байгууламж, зам талбай, гэрэлтүүлэг, инженерийн зориулалт бүхий худаг орно. Мөн орон сууцны барилгын дундын өмчлөлийн хөрөнгө энэ заалтад хамаарагдана. Нийтийн зориулалтын цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээ, зам, цэвэр бохир ус зайлуулах шугам болон бусад байгууламжаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн хөрөнгөөр татаж барьж байгуулсан, уг хөрөнгө нь тухайн байгууллага, иргэний хөрөнгөд бүртгэгдэж өмчлөлд нь байдаг, өөрийн болон бусад хэд хэдэн байгууллага, иргэний хэрэгцээнд ашигладаг бол энэ заалтад хамруулан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхгүй." гэж заасан.

Иймд дээрхи заалтуудын дагуу ******* ******* ТӨҮГ-т Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай (2000 оны 11 дүгээр сарын 17) хуулийн 3 дугаар зүйл: 3.1 "Монгол Улсын Иргэний тухай хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна.", 4.1 зүйл: "Монгол улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна: 4.1.1 өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар;" 6 дугаар зүйл: 6.1 "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна", 9.1 зүйл: "Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана", Булган аймгийн ИТХ-ын 2013 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 04 тоот тогтоол: 1. "Аймгийн хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн албан татварыг уг хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс 0.6 хувиар ногдуулсугай" гэсэн заалтын дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан болно. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ТӨҮГ-аас Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчдын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21240000007 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,739,125,112.14 төгрөг, Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах Орхон аймгийн нийт айл өрх, албан байгууллагыг цэвэр усаар хангадаг нэгдүгээр өргөх станцын барилга, усны шугам хоолойн барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2019 онд төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 365,216,681.62 төгрөгийг ******* ******* ТӨҮГ-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаа Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21240000007 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,739,125,112.14 төгрөгийг ******* ******* ТӨҮГ-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах гэснийг татварын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдолтой ижил агуулгаар буюу 1,523,596,867.54 төгрөгөөр бууруулах гэж өөрчилж, хоёрдугаар шаардлагаа хэвээр гэж тодруулсан.

3. Шүүх дээрх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нараас ******* ******* ТӨҮГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21240000007 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 78,013,856,464.13 төгрөгийн зөрчилд 2,195,922,183.39 төгрөгийн нөхөн татвар, 658,776,655.02 төгрөгийн торгууль, 439,184,436.68 төгрөгийн алданги, нийт 3,293,883,275.09 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.

5. Улмаар, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-212400000007 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар оногдуулсан зэсийн баяжмалд агуулагдах 23-30 хувийн агуулгатай төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төлөөгүй тухайд маргаагүй, харин зэсийн баяжмалд агуулагдах төмрийн хэмжээг буруу тооцоолж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлбөл зохих хэмжээнээс илүү тогтоосон гэх агуулгаар маргасныг хариуцагч нараас бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

7. Нэхэмжлэгч нь нэгдүгээр шаардлагаа Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчдын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21240000007 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,739,125,112.14 төгрөгийг ******* ******* ТӨҮГ-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг 1,523,596,867.54 төгрөгөөр бууруулах гэж тодорхойлжээ.

7.1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож, худалдсан эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улс, орон нутгийн төсөвт төлнө, 47.2-т Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно, 47.2.1-д экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний ... олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3-т Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах хувь хэмжээтэй байна, 47.3.2-т энэ хуулийн 47.3.1-д зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь ... олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5 хувьтай тэнцүү, 47.6-д Энэ хуулийн 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батална, мөн хуулийн 47.12-т экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана гэж,

7.2. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ гэж,

7.3. Мөн Татварын ерөнхий газрын даргын 322 дугаар тушаалаар баталсан Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал-ын 2.5-д Тухайн экспортын бүтээгдэхүүний агуулгын хувийг тогтоохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ ..., 2.7-д Тухайн бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл, үнэт металл, бусад эрдэс бүтээгдэхүүний хувьд аргачлалын 2.5-д заасны дагуу тогтоосон дагалдах бүтээгдэхүүний агуулгын талаарх дүгнэлтийг үндэслэн тухайн дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрийн хэмжээг тооцож, борлуулалтын үнэлгээг энэхүү аргачлалын дагуу тооцно гэж тус тус заасан.

7.4. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл аливаа этгээдийн экспортолж буй зэсийн баяжмалд агуулагдаж буй төмөрт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэн тооцож төлөхөөр байна.

7.5. Маргаан бүхий тохиолдолд хариуцагч татварын улсын байцаагч нар нь нөхөн ногдуулалтын актын 2 дах хэсэг дэх тооцооллыг хийхдээ нэхэмжлэгчийн экспортолсон зэс, молибдений баяжмалд агуулагдах төмрийн тоо хэмжээг Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэн чийглэгийг хассан дүнгээс төмрийн агуулгын хувиар үржүүлж гарсан хэмжээг цахим хуудсаар зарласан зах зээлийн үнийн мэдээлэл /60 хувь/-д тулгуурлан төмрийн баяжмалын үнэлгээг 100 хувийн бүтээгдэхүүнд шилжүүлэн нэгж үнэлгээгээр үржүүлэн тооцож Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцсон нь дээр дурдсан аргачлалд нийцжээ.

7.6. Түүнчлэн, нэхэмжлэгч ******* ТӨҮГазар ньТатварын ерөнхий газрын татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн цахим тайлангийн мэдээлэлд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар худалдсан, худалдахаар ачуулсан 131,826.29 тонн зэс, 2,5900.80 тонн молибден, 45,102.120 грамм мөнгөнд нийт дүнгээр 357,105,658,344.077 төгрөгийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнасан болох нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсоноос үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ... зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах тооцооллыг хийхдээ холбогдох журмыг буруу хэрэглэснээс илүү төлбөр ногдуулсан гэж маргаж буй нь үндэслэлгүй.

7.7. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Татварын ерөнхий газрын даргын 322 дугаар тушаалаар баталсан Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал хариуцагч улсын байцаагч нарыг хяналт шалгалт хийх цаг хугацаанд хүчингүй болсон тул уг аргачлалаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцсон нь үндэслэлгүй тул хариуцагч татварын улсын байцаагчдын хийсэн тооцоолол бүхэлдээ алдаатай гэж, хариуцагч нараас 322 дугаар тогтоол хүчингүй болсны дараа 342 дугаар тогтоол, дараа нь мөн 465 дугаар тогтоол гарсан гэх мэтээр тасралтгүй тухайн аргачлалыг тогтоосон тогтоолууд үргэлжилж байсан, дээрх тогтоолууд өөрчлөгдсөн ч аргачлалын агуулга өөрчлөгдөөгүй тул тооцоолол алдаагүй гэж маргадаг.

7.8. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 39 дугаартай тогтоолын 1 дэх заалтаар Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийн жагсаалт-д өөрчлөлт оруулж, 3 дахь заалтаар Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг жишиж үнэлэх аргачлалыг холбогдох журмын дагуу батлан мөрдүүлэхийг Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн, улмаар Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар тушаалаар Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал-ыг баталж мөрдүүлж байснаас үзвэл, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг жишиж үнэлэх аргачлалыг батлах эрхийг Засгийн газраас Татварын ерөнхий газрын даргад шилжүүлсэн гэж үзэхээр, энэ аргачлалын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцоолж, тогтоосныг буруутгах үндэслэлгүй.

7.9. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/184 дүгээр тушаалаар энэхүү 322 дугаар тушаалын Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоол хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн өдрөөс буюу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон байх боловч энэ нь эрх зүйн хэм хэмжээний актыг батлах, хүчингүй болгохтой холбоотой зохицуулалтыг хууль, тогтоомжид нийцүүлэх зорилготой байсан тул тухайн хэм хэмжээний актын хүчин төгөлдөр үйлчилж байсан цаг хугацаа, үйлчлэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй, иймд хүчингүй болсон аргачлалыг үндэслэж төлбөр тогтоосон гэх үндэслэлээр нөхөн ногдуулалтын актын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоосныг бууруулах, хүчингүй болгох боломжгүй.

8. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч улсын байцаагч нарын үйлдсэн нөхөн ногдуулалтын актын 2 дах хэсэгт заасан зэсийн болон молибдений баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох төмөрт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй 36,521,668,161.74 төгрөгийн зөрчилд 1,826,083,408.09 төгрөгийн нөхөн татвар, 547,825,022.43 төгрөгийн торгууль, 365,216,681.62 төгрөгийн алданги, нийт 2,739,125,112.14 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага болох Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах Орхон аймгийн нийт айл өрх, албан байгууллагыг цэвэр усаар хангадаг нэгдүгээр өргөх станцын барилга, усны шугам хоолойн барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2019 онд төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 365,216,681.62 төгрөгийг ******* ******* ТӨҮГ-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

9.1. Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчдын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21240000007 дугаартай нөхөн ногдуулалтын актын 4 дэх хэсэгт Булган аймгийн Татварын хэлтэст тайлагнасан үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан (ТТ-23)-гаар 2019 онд үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 24 ширхэг 31,811,213,587.00 төгрөгийн үнэлгээтэй шугам хоолой, 10 ширхэг 6,437,688,872.00 төгрөгийн үнэлгээтэй 1 дүгээр подъёмын өргөх станцын барилга, нийт 34 ширхэг 38,248,902,459.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөд албан татвар ногдуулан тайлагнаагүй зөрчилд 221,305,022.29 төгрөгийн нөхөн татвар, 66,391,506.69 төгрөгийн торгууль, 44,261,004.46 төгрөгийн алданги, нийт 331,957,533.44 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

9.2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулна, 4.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна, 4.1.1-д өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчдийн газар, 5 дугаар зүйл Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээ, 5.1-д Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно, 6 дугаар зүйл Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ, 6.1-д Үл хөдлөх албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна, 8 дугаар зүйл Албан татвар ногдуулах, төсөвт төлөх, 88.1-д Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно, 9-р зүйл Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг тушаах хугацаа, 9.1-д Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана гэж,

9.3. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж,

9.4. Үндэсний татварын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал-ын 6.1-д Татвар төлөгчийн өмчилж буй татварын албанд бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөөс Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу дараах хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө, 6.1.3-т Нийтийн эзэмшлийн барилга, байгууламж. Үүнд: Нийтийн эзэмшил бүхий цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээ түүний худаг, узель, дэд станц, цэвэр, бохир усны газар доогуурх ус зайлуулах хоолой, гүүр, үерийн усны далан, цэвэрлэх байгууламж, зам талбай, гэрэлтүүлэг, инженерийн зориулалт бүхий худаг орно. Мөн орон сууцны барилгын дундын өмчлөлийн хөрөнгө энэ заалтад хамаарагдана. Нийтийн зориулалтын цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээ, зам, цэвэр, бохир ус зайлуулах шугам болон бусад байгууламжаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн хөрөнгөөр татаж барьж байгуулсан, уг хөрөнгө нь тухайн байгууллага, иргэний хөрөнгөд бүртгэгдэж, өмчлөлд нь байдаг, өөрийн болон бусад хэд хэдэн байгууллага, иргэний хэрэгцээнд ашигладаг бол энэ заалтад хамруулан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхгүй гэж тус тус заасан.

9.5. Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч ******* ТӨҮГ-ын хөрөнгөөр барьж байгуулсан, үл хөдлөх хөрөнгийн тайлан, хөрөнгөнд бүртгэл, гэрчилгээтэй 24 ширхэг шугам хоолой, 1 дүгээр подъёмын өргөх станцын барилга, 34 ширхэг үл хөдлөх хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх нөхцөл, байдалд хамаарах үндэслэлгүй байх тул хариуцагч улсын байцаагч нарын албан татвар ногдуулсан нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн байна.

9.6. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... Орхон аймгийн нийт албан байгууллага, айл өрх, хүн амыг ундны усаар хангадаг 1 дүгээр подъёмын өргөх станцын барилга, усны шугам хоолойн барилга, худаг, усны шугам хоолойн барилга нь нийтийн эзэмшлийн газар дээр барьж байгуулагдсан, нийтийн хэрэгцээнд ашиглагддаг, ******* ТӨҮГ нь төрийн өмчийн оролцоотой эрх зүйн статустай тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх, 7.1.3-т нийтийн эзэмшлийн барилга байгууламжид хамаарна гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэх тайлбар үндэслэлгүй.

9.7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч ******* ТӨҮГ нь хяналт шалгалтын хугацаанд буюу 2019 онд 6,437,688,872.00 төгрөгийн дансны үнэтэй 10 ширхэг өргөх станцын барилга, 31,476,856,406.60 төгрөгийн дансны үнэтэй 14 ширхэг ус дамжуулах шугам, 334,357,179.00 төгрөгийн дансны үнэтэй 10 ширхэг ус олборлох худаг, нийт 38,248,902,459.00 төгрөгийн хөрөнгийг үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн болох нь тухайн компанийн нягтлан бодох бүртгэлийн үндсэн хөрөнгийн бүртгэлд тусгагдсан байна.

9.8. Түүнчлэн, нэхэмжлэгч ******* ТӨҮГ-ын өмчлөлийн Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан 1-р подъёмын өргөх станцын барилга болон усны шугам хоолойнууд нь тус *******ийн үндсэн *******лэлд ашигладаг эргэлтийн усыг татдаг гол шугам хоолой, барилга байгууламж байх бөгөөд, Орхон аймгийн айл өрх, албан байгууллагыг цэвэр усаар хангах чиг үүрэг бүхий *******-Ус олон нийтийн өмчит газраас гэрээний дагуу усны төлбөрийг тооцож орлого олдог болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

10. Иймд дээрх байдлаар хариуцагч улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21240000007 дугаартай нөхөн ногдуулалтын актын 4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид Булган аймгийн Татварын хэлтэст тайлагнасан үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан (ТТ-23)-гаар 2019 онд үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 24 ширхэг 31,811,213,587.00 төгрөгийн үнэлгээтэй шугам хоолой, 10 ширхэг 6,437,688,872.00 төгрөгийн үнэлгээтэй 1 дүгээр подъёмын өргөх станцын барилга, нийт 34 ширхэг 38,248,902,459.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөд албан татвар ногдуулан тайлагнаагүй зөрчилд 221,305,022.29 төгрөгийн нөхөн татвар, 66,391,506.69 төгрөгийн торгууль, 44,261,004.46 төгрөгийн алданги, нийт 331,957,533.44 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.1.2, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.2.1, 47.3, 47.3.2, 47.4, 47.6, 47.12, Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ТӨҮГ-аас Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчдын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн НА-21240000007 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2019 онд экспортод гаргасан зэс, молибдений баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,739,125,112.14 төгрөгийг ******* ******* ТӨҮГ-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг 1,523,596,867.54 төгрөгөөр бууруулах, Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах Орхон аймгийн нийт айл өрх, албан байгууллагыг цэвэр усаар хангадаг нэгдүгээр өргөх станцын барилга, усны шугам хоолойн барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2019 онд төлөөгүй гэж нөхөн татвар, торгууль, алданги нийт 365,216,681.62 төгрөгийг ******* ******* ТӨҮГ-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.НЯМДЭЛГЭР