2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/01351

 

2025          02          13                                    191/ШШ2025/01351                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: **************, ************** байрлах, “Т**************” ХХК /РД:**************/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: **************, ************** тоот хаягт оршин суух, ************** овгийн М.Э************** /РД:**************/-д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 4,177,628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э**************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тамжид нар оролцов.  

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т**************” ХХК нь хариуцагч М.Э**************тай харилцан тохиролцож 2024 оны 02 дугаар сарын 07-ны  өдөр бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулж Самсунг маркийн гар утсыг 25 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр олгосон байдаг.  Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 3 дугаар сард дуусах байсан боловч хариуцагч М.Э************** нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу сар бүр төлөх төлбөрөөс нэхэмжлэл гаргах хугацаа хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан.  

Зээлийн гэрээнд 3 сараас дээш хугацаанд зээлийн төлөлтийг хийгээгүй бол зээл цуцлах үндэслэл болно гэж заасан. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3,478,000 төгрөг,  шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны төлөгдөөгүй үндсэн хүү 583,023 төгрөг, зээлийн гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү 116,604.4 төгрөг, нийт 4,177,628.44 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв. 

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: “Т**************” ХХК-ийн улсы бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “Т**************” ХХК, М.Э**************ы хооронд  2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан №ЗГ2024020708395 дугаартай “Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гурвалсан гэрээ”, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Баталгаат засварын хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.  

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,  

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “Т**************” ХХК нь хариуцагч М.Э**************д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 4,177,628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагчаас хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.  

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв. 

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, Т**************” ХХК, М.Э**************ы хооронд  2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан №ЗГ2024020708395 дугаартай “Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гурвалсан гэрээ”-ний дагуу хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,478,000 төгрөг, зээлийн хүү 583,023 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116,604 төгрөг, нийт 4,177,628 төгрөг гаргуулна гэж тодорхойлж байна. 

“Т**************” ХХК болон “**********” ХХК, М.Э************** нарын хооронд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр №ЗГ2024020708395 дугаартай “Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гурвалсан гэрээ” байгуулагдсан байх бөгөөд энэ гэрээгээр “Т**************” ХХК-иас 3,478,000 төгрөгийг сарын  2,9 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг төлж барагдуулах, “**********” ХХК нь гэрээнд заасан “Самсунг галакси” маркын гар утсыг М.Э**************ы эзэмшилд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.  

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан. 

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.   

Иймд “Т**************” ХХК-ийг зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж байнаа. 

4.Хэрэг авагдсан баримтаар хариуцагчаас гэрээний үүрэгт төлбөр төлсөн үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь үндэслэл бүхий байна.  

  Нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт 3,478,000 төгрөг, хүүгийн төлбөрт 583,023, төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 116,604 төгрөг нийт 4,177,628 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, хариуцагчаас хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй бөгөөд хэрэгт авагдсан хүү тооцооллын баримтаар хариуцагчаас зээл, хүүгийн төлбөрт нийт 4,177,628 төгрөгийг төлж барагдуулаагүй гэж үзэх үйл  баримт тогтоогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт, “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэж зохицуулсан байх тул дурдсан үндэслэлээр хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй 

5.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно”, 21.2.-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан. 

6.Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Э**************аас үндсэн зээлийн төлбөрт 3,478,000 төгрөг, хүүгийн төлбөрт 583,023 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 116,604 төгрөг, нийт 4,177,628 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон       

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Э**************аас зээлийн гэрээний үүрэгт 4,177,628 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т**************” ХХК-д олгосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 81,793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч М.Э**************аас 81,793 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т**************” ХХК-д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА