Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 303/ШШ2025/00151

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *************************

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ************ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч *************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

**************** миний бие 1963 оны 05 сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. 1979 онд Галуут сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд коммунизмын төлөө нэгдлийн даргын 1979 оны 06 дугаар сарын 17-ны тушаалаар тус нэгдэлд малчнаар томилогдон ажилласан.

1981 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ардын армийн 072 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1984 оны 06 сараас 1986 оны 11 сар хүртэл тус нэгдэлд малчин, тууварчнаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. 1989 оны 07 дугаар сараас Коммунизмын төлөө нэгдлийн туслах үйлдвэр, чанарын бригадад ажилчнаар тоМилогдон 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан.

Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр галд шатаад устсан, архивын тасгаас нотлох баримт шүүлгэхэд баримтууд нь **************гэх нэрээр гарч ирсэн бөгөөд овог зөрсөн тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон.

************** гэх хүн миний өргөж авсан аа'в бөгөөд **********гэх хүн нь миний төрсөн аав билээ. Анх ажилд орох үедээ **************гэх үнээр овоглож байсан боловч сүүлд иргэний үнэмлэх шинэчлэхдээ өөрийн төрсөн аав Эрэндоогоор овоглож иргэний үнэмлэх авсан нь овгийн зөрүүтэй байдал үүсжээ.

Иймд ********** миний биеийг 1979 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар, 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ардын армийн 072 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, 1984 оны 06 сараас 1986 оны 11 сар хүртэл тус нэгдэлд малчин, тууварчнаар, 1989 оны 07 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Коммунизмын төлөө нэгдлийн туслах үйлдвэр, чанарын бригадад ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг,

Мөн Баянхонгор аймгийн Архивын тасгийн, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1207 дугаартай лавлагаа, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаартай лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хугацаат цэргийн алба.хаасан архивын лавлагаа, коммунизмын төлөө нэгдлийн даргын 1979 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №8 дугаартай тушаал, 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай тушаал, 1986 оны 11 дүгэр сарын 17-ны өдрийн 17 дугаартай протокол зэрэг нотлох баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Эрэндоогийн Цэдэнбалыг мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаар лавлагаа, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1207 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1979 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тушаал,  хавсралт, Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тушаал, хавсралт, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн лавлагаа, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар протокол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолтууд, зөвлөмжийн хуудас, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13/163 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч **************** ХААТР-1 маягт, гэрч ************ мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч ***************** нь 1979 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус  тус хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн чанарын бригадад ажилчнаар тус  тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

1984 оны 06 дугаар сараас 1985 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв. 

3. Учир нь: ************* нь 1979 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус  тус хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар,

1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн чанарын бригадад ажилчнаар тус  тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1979 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тушаал,  хавсралт, Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар тушаал, хавсралт, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн лавлагаа, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар протокол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолтууд, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *************** мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Харин ************* 1984 оны 06 дугаар сараас 1985 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иймд хүсэлт гаргагч гаргагч *************** 1979 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус  тус хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн чанарын бригадад ажилчнаар тус  тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

1984 оны 06 дугаар сараас 1985 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******************** 1979 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус  тус хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн чанарын бригадад ажилчнаар тус  тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

1984 оны 06 дугаар сараас 1985 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ************* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА