Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 303/ШШ2025/00152

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***********

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ****************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 Миний бие 1974 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумд төрсөн, 50 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймаг Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 836 дугаар лавлагаа, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 831 дүгээр *********** цалингийн лавлагаа, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1299 дүгээр мал тооллогын лавлагаа, Баянхонгор аймаг Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1302 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар тушаал, Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн бүх гишүүдийн тайлан сонгуулийн хурлын 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаал, хавсралт, зөвлөмжийн хуудас,  зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч ***************нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч **************1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч*************** нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймаг Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 836 дугаар лавлагаа, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 831 дүгээр К.Энхцэцэгийн цалингийн лавлагаа, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1299 дүгээр мал тооллогын лавлагаа, Баянхонгор аймаг Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1302 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар тушаал, Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн бүх гишүүдийн тайлан сонгуулийн хурлын 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар тушаал, хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *************** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Иймд хүсэлт гаргагч ************1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ********** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *************1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ************* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА