| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2209019742227 |
| Дугаар | 2023/ДШМ/869 |
| Огноо | 2023-08-29 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2023/ДШМ/869
Х.Жд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Цогтмагнай,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, түүний өмгөөлөгч Б.БатЖ,
шүүгдэгч Х.Жын өмгөөлөгч Б.Дамба,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/565 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, шүүгдэгч Х.Жын өмгөөлөгч Б.Дамбын нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Жд холбогдох эрүүгийн 2209019742227 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Хын Ж, 1974 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт - оршин суух бүртгэлтэй, одоо - түр оршин суух, /РД: - /,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.
Шүүгдэгч Х.Ж нь “С” XXK-ийн менежер М.Бтай 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Б” орон сууцны барилгын 2-р орцны 3, 4, 5, 6, 7 давхрын дотор засал, чимэглэлийн ажлыг олгосон зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр “Барилгын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ”-г байгуулан ажиллаж байхдаа буюу 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна”,
27.7. Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д 4.1.2. хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, 4.1.3. иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид/ заасан этгээд, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрээгүй тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг /гэрээгээр/ авч ажиллуулах боломжтой”,
28 дугаар зүйлийн 28.1.8. “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”,
28.3 дахь хэсэгт заасан “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэсэн,
Хөдөлмөрийн тухай хуулийн 142.2 дахь хэсэгт заасан “Насанд хүрээгүй хүний оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглоно.” гэсэн,
хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн А/36 дугаар тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын 3.3. Барилга /4.Барилгын засалчин, түүнтэй адилтгах бусад ажилтан 7. Туслах ажилтан, барилгын талбай цэвэрлэгч/”,
мөн Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийн 4.17. “Мэргэжлийн анхан, дунд шатны болон ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн сурагчдыг аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажилд татан оролцуулахыг хориглоно”,
мөн дүрмийн 5.13. “.... эсхүл гэрээгээр ажил гүйцэтгэх үед, байгууллагын захиргаа зохион байгуулалтын дараах арга хэмжээнүүдийг авах үүрэгтэй. Үүнд: Ажилд томилох тухай тушаал нь ажилтнуудад зориулсан үлгэрчилсэн хөтөлбөрийн дагуу ажлыг хийх арга, аюулгүй ажиллагааны арга барилд сургаж, хүчин төгөлдөр мөрдөж буй дүрэм журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар хангах, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээгээр хангах, тэдэнд үнэ төлбөргүйгээр ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгслээр хангах, тушаалаар ажилд томилоогүй ажилтнуудыг ажиллуулахыг хориглох зэрэг болно.”,
“Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.10. /Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд:....1.3 метр ба түүнээс дээш өндөрт байрлаж буй хамгаалалтгүй ажлын байрууд хамаарна”,
4.11. “Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино”,
5.11.3. /Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS4969:2000-fl заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй”,
6.2.16. “1.3 метрээс дээш өндөрт хучилт, хучлага дээр байрлаж байгаа ба өндрөөс унаж болох бүсийн хилээс (ирмэгээс) 2 метрээс багагүй зайнд байгаа ажлын байр болон түүн рүү хүрэх замыг хамгаалалтын хаалтаар хашиж өгвөл зохино”,
6.2.18. “Хамгаалалтын хаалтыг 6.2.16 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэх боломжгүй үед хамгаалалтын бүсийг ашиглан ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө.”,
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.1. “Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зааварчилга өгөх хэлбэрээр зохион байгуулна. /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: /1. Урьдчилсан зааварчилга, 2. Ажлын байран дахь анхан шатны зааварчилга, 3. Давтан зааварчилга/ гэсэн хэлбэртэй байдаг”,
мөн хэлцлээр хүлээсэн үүрэг буюу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “С” ХХК-ийн менежер М.Бтай байгуулсан 21/05/31-1 дугаар “Барилгын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ”-ний
4.1. Аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайд:
- “Гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэхдээ: /гэрээт ажилд оролцох ажилчдын ХАБЭА-ыг Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон хуульд нийцүүлэн гаргасан бусад дүрэм журмын дагуу хариуцан ажиллана.”,
- Гүйцэтгэгч тал нь барилгын талбай дээр ажиллаж буй ажилтнуудаа өдөр тутмын зааварчилгаагаар хангаж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй. Дээрх заалтуудыг биелүүлээгүйн улмаас болон осол гэмтлээс үүдэн гарсан бүхий л хохирол, зардлыг гүйцэтгэгч тал өөрөө хариуцан арилгана.” гэж заасан үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас түүний удирдлага дор ажиллаж байсан З овогт Гийн Л(РД:-) нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Баянбүрд residence-A” блок орон сууцны барилгын 2 дугаар орцны 6 давхарт цахилгаан шатны буюу лифтний дээд талын нүх хэсгийн замаск татах ажлыг хийж гүйцэтгэж байгаад замаск татдаг багажийг тавиад буух гэж байхдаа хойш хий гишгэн цахилгаан шат буюу лифтний нүх рүү унаж биедээ тархи, цээж, хэвлийн эрхтний хавсарсан хүнд гэмтэл буюу их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархмал аалзан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хүзүүний 7 дугаар нугалам, сээрний 5, 6 дугаар нугалмын хугарал, зүүн талын 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, умдаг ясны хугарал, баруун дунд чөмөгт ясны мултрал, цээж, хэвлийн хөндийн шингэн хуралт, голтын цус хуралт, баруун зүүн уушгины цус хуралт, эдийн няцрал, элгэний няцрал, язарсан шарх, ходоодны няцрал, нойр булчирхайн няцрал, дэлүү авах мэс ажилбар, баруун бөөрний цус хуралт, эдийн няцрал, зүүн бөөрний цус хуралт, сэмж, чацархайн цус хуралт бүхий хүнд гэмтэл авч улмаар эмнэлгийн яаралтай түргэн тусламж аван Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгаад ухаан оролгүйгээр 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дээрх гэмтлийн улмаас буюу тархи, цээж, хэвлийн эрхтний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Бовогт Хын Жыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Жыг 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Жын барилгын засал чимэглэлийн ажил хийх эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жыг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс өөр газарт явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Ж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 70.000.000 төгрөгийн сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Жд холбогдуулан дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жд оногдуулсан барилгын засал чимэглэлийн ажил хийх эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн, биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүү Г овогтой Лнь 2006 оны 3 дугаар сарын 29-нд төрсөн, 16 настай, Барилгын коллежийн 1 дүгээр дамжаанд суралцаж, эцэг, эх, ахын хамт амьдардаг байсан. Хэрэг явдал болох үед холбогдогч Х.Ж нь барилгын дотор засал гүйцэтгэхдээ бичгээр үйлдсэн шийдвэргүйгээр насанд хүрээгүй Г.Лболон насанд хүрээгүй Н.Снарыг өөрийн удирдлагадаа авч, Г.Лоор барилгын замаск татуулж, Н.Ср барилгын цэвэрлэгээ хийлгэн ажиллуулж байсан. Гэвч 2022 оны 7 дугаар сарын 19-ний орой Г.Л“Б” хотхоны барилгын 6 давхрын цахилгаан шатны нүх рүү унасан. Тухайн үед нөхөр бид хоёр хөдөө орон нутагт олон хоногоор ажилладаг байсан тул энэ цаг хугацаанд хүү Г.Л өөрийн төрсөн ах Г.Пн хамт гэртээ үлддэг байсан. 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн орой 20 цаг 12 минутын орчимд дуудлага ирсэн нь “Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс ярьж байна, танай хүү Г.Лнь өндрөөс унасан байдалтай манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна, биеийн байдал маш хүнд байгаа” талаар дуулгасан. Энэ үед Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллаж байсан ба аймгийн төвөөс шууд таксигаар Улаанбаатар хотод ирээд Гэмтэл согог судлалын Үндэсний төвд шөнө 3 цагт ирэхэд хүү Г.Лмаань дотор эрхтний хагалгаанд орсон ухаангүй байдалтай байсан. Үүнээс хойш хүүгээ асарч, сахин эмчилгээ хийлгүүлж хамтдаа байсан боловч хүү маань нэг ч удаа ухаан оролгүй байсаар 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. Манай гэр бүлд маш хүнд уй гашуу тохиолдоод байна. Үүний улмаас сэтгэл санаа тогтворгүй болж, байнга хүүгээ бодож маш ихээр хохирсон болно. Шүүх дүгнэхдээ холбогдогч Х.Жын гэмт үйлдлийн улмаас үр дагавар болох хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой дүгнэн Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэн атлаа үүний улмаас учирсан сэтгэл санааны хохирол болох 70.000.000 төгрөгийг иргэний хэргээр шийдвэрлүүлэхээр шийдсэн нь үндэслэлгүй юм. Иймд хүүгээ алдаж их хэмжээний хохирол учруулсан тул сэтгэл санааны хохирол болох 70.000.000 төгрөгийг холбогдогчоос гаргуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Жын өмгөөлөгч Б.Дамба давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Х.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хэргийн талаар анхнаасаа үнэн зөв, тогтвортой мэдүүлсэн. Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулаагүй, мөн улсын яллагчийн “...шүүгдэгч Х.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн “...шүүгдэгчийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн санал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Х.Жд 5 жилийн хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгаж багасган хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. Х.Жын хувийн байдлын хувьд одоо 48 настай, хэрэг үйлдсэний дараа түүний гэр бүлийн байдалд өөрчлөлт орж, тэрээр Улаанбаатар хотод шилжин ирж, түрээсийн байранд түр амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Х.Жын ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын нөхцөлөөр өөрчилж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дгийн өмгөөлөгч Б.БатЖ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэтгэл санааны хохиролд 1 өрөө орон сууцыг тооцож өгсөн талаар иргэний хариуцагчийн төлөөлөгч илэрхийлсэн хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дгийн хувьд хангалттай биш гэж үзсэн. Учир нь, Дэлгэрмаа гэх хүн компанийн хохирлыг барагдуулсан байж болно. Харин Х.Ж гэх хүний хувьд хохирол барагдуулах нь битгий хэл уучлалт гуйдаггүй, холбогддоггүй. Х.Жд илүү гомдолтой байна гэсэн агуулгаар 70.000.000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсанаар нэхэмжилсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д нь “Х.Ж гэх хүнтэй холбоотой хохирлыг надад барагдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлоо илэрхийлж байгаа. Х.Ж туслан гүйцэтгэгчээр ажиллаж байх явцдаа насан хүрээгүй иргэнийг ажиллуулж байгаад амь насыг хохироосон бол хуулийн этгээдийн хувьд хариуцлага хүлээх ёстой байсан юм биш үү, Дэлгэрмаа эрүүгийн хариуцлагад татагдаж орж ирэх ёстой байсан уу гэх байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д гомдлоо илэрхийлж байгаа. ...” гэв.
Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэтгэл санааны хохиролтой холбоотой баримт байхгүй учраас хангах ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Жын өмгөөлөгч М.Дамбын гаргасан давж заалдах гомдлын тухайд дэмжиж оролцож байна. Хэргийн улмаас хүний амь нас хохирсон ч санаатай үйлдэгдээгүй, болгоомжгүй үйлдэгдсэн. Мөн Х.Жын үйлдсэн гэмт хэргийн хувьд дүүрэг дамнасан залилах, хулгайлах гэмт хэрэг биш учраас түүнд оногдуулсан 5 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын хэмжээгээр тогтоож өгөхөд асуудалгүй болов уу гэж бодож байна. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн шатанд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж байсан. Анхан шатны шүүхээс 5 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял болгож шийдвэрлэсэн. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, түүний өмгөөлөгч Б.БатЖын гаргасан давж заалдах гомдол болон тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирол болох 70.000.000 төгрөгийг хангах боломжгүй. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Х.Ж нь “С” XXK-ийн менежер М.Бтай 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Б” орон сууцны барилгын 2-р орцны 3, 4, 5, 6, 7 давхрын дотор засал, чимэглэлийн ажлыг олгосон зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр “Барилгын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ”-г байгуулан ажиллаж байхдаа буюу 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна”,
27.7. Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д 4.1.2. хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, 4.1.3. “иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид/ заасан этгээд, аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрээгүй тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг /гэрээгээр/ авч ажиллуулах боломжтой”,
28 дугаар зүйлийн 28.1.8. “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”,
28.3 дахь хэсэгт заасан “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэсэн,
Хөдөлмөрийн тухай хуулийн 142.2 дахь хэсэгт заасан “Насанд хүрээгүй хүний оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглоно.” гэсэн,
хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн А/36 дугаар тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын 3.3. Барилга /4.Барилгын засалчин, түүнтэй адилтгах бусад ажилтан 7. Туслах ажилтан, барилгын талбай цэвэрлэгч/”,
мөн Дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан /№2487/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” I хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийн 4.17. “Мэргэжлийн анхан, дунд шатны болон ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн сурагчдыг аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ажилд татан оролцуулахыг хориглоно”,
мөн дүрмийн 5.13. “.... эсхүл гэрээгээр ажил гүйцэтгэх үед, байгууллагын захиргаа зохион байгуулалтын дараах арга хэмжээнүүдийг авах үүрэгтэй. Үүнд: Ажилд томилох тухай тушаал нь ажилтнуудад зориулсан үлгэрчилсэн хөтөлбөрийн дагуу ажлыг хийх арга, аюулгүй ажиллагааны арга барилд сургаж, хүчин төгөлдөр мөрдөж буй дүрэм журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар хангах, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээгээр хангах, тэдэнд үнэ төлбөргүйгээр ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгслээр хангах, тушаалаар ажилд томилоогүй ажилтнуудыг ажиллуулахыг хориглох зэрэг болно.”,
“Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.10. /Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд:....1.3 метр ба түүнээс дээш өндөрт байрлаж буй хамгаалалтгүй ажлын байрууд хамаарна”,
4.11. “Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино”,
5.11.3. /Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS4969:2000-fl заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй”,
6.2.16. “1.3 метрээс дээш өндөрт хучилт, хучлага дээр байрлаж байгаа ба өндрөөс унаж болох бүсийн хилээс (ирмэгээс) 2 метрээс багагүй зайнд байгаа ажлын байр болон түүн рүү хүрэх замыг хамгаалалтын хаалтаар хашиж өгвөл зохино”,
6.2.18. “Хамгаалалтын хаалтыг 6.2.16 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэх боломжгүй үед хамгаалалтын бүсийг ашиглан ажил гүйцэтгэхийг зөвшөөрнө.”,
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.1. “Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зааварчилга өгөх хэлбэрээр зохион байгуулна. /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: /1. Урьдчилсан зааварчилга, 2. Ажлын байран дахь анхан шатны зааварчилга, 3. Давтан зааварчилга/ гэсэн хэлбэртэй байдаг”,
мөн хэлцлээр хүлээсэн үүрэг буюу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “С” ХХК-ийн менежер М.Бтай байгуулсан 21/05/31-1 дугаар “Барилгын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ”-ний
4.1. Аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайд:
- “Гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэхдээ: /гэрээт ажилд оролцох ажилчдын ХАБЭА-ыг Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон хуульд нийцүүлэн гаргасан бусад дүрэм журмын дагуу хариуцан ажиллана.”,
- Гүйцэтгэгч тал нь барилгын талбай дээр ажиллаж буй ажилтнуудаа өдөр тутмын зааварчилгаагаар хангаж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй. Дээрх заалтуудыг биелүүлээгүйн улмаас болон осол гэмтлээс үүдэн гарсан бүхий л хохирол, зардлыг гүйцэтгэгч тал өөрөө хариуцан арилгана.” гэж заасан үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас түүний удирдлага дор ажиллаж байсан З овогт Гийн Л(РД:-) нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Баянбүрд residence-A” блок орон сууцны барилгын 2 дугаар орцны 6 давхарт цахилгаан шатны буюу лифтний дээд талын нүх хэсгийн замаск татах ажлыг хийж гүйцэтгэж байгаад замаск татдаг багажийг тавиад буух гэж байхдаа хойш хий гишгэн цахилгаан шат буюу лифтний нүх рүү унаж биедээ тархи, цээж, хэвлийн эрхтний хавсарсан хүнд гэмтэл буюу их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархмал аалзан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хүзүүний 7 дугаар нугалам, сээрний 5, 6 дугаар нугалмын хугарал, зүүн талын 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, умдаг ясны хугарал, баруун дунд чөмөгт ясны мултрал, цээж, хэвлийн хөндийн шингэн хуралт, голтын цус хуралт, баруун зүүн уушгины цус хуралт, эдийн няцрал, элгэний няцрал, язарсан шарх, ходоодны няцрал, нойр булчирхайн няцрал, дэлүү авах мэс ажилбар, баруун бөөрний цус хуралт, эдийн няцрал, зүүн бөөрний цус хуралт, сэмж, чацархайн цус хуралт бүхий хүнд гэмтэл авч улмаар эмнэлгийн яаралтай түргэн тусламж аван Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-д хэвтэн эмчлүүлж байгаад ухаан оролгүйгээр 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дээрх гэмтлийн улмаас буюу тархи, цээж, хэвлийн эрхтний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дгийн “...Манай нөхөр ... бид ... хоёулаа хөдөө олон хоногоор ажилладаг тул энэ цаг хугацаанд хүү Г.Лөөрийн төрсөн ах Г.Пн хамтаар гэртээ үлддэг байсан. 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр би хөдөө ажиллахаар яваад орой нь 22 цагийн орчимд хүү Лийн гар утас руу нь залгаж ярихад ангийн охин Снд очиж гэрийн нь тавилгыг нь зөөлцөн, мөн гэрийнх нь нэг өрөөнд цагаан замаск хийлцэж өгчихөөд гэртээ ирсэн байна гэж хэлж байсан. ...7 дугаар сарын 17-ны өдөр Г.Л... яваад их оройтож ирсэн байдаг юм. Тухайн үед ах Г.Пнь над руу залгаад “дүү их орой ирлээ одоо унтчихсан байна” гэж хэлэхээр нь маргааш нь би Лийн гар утас руу залгаад ердөө угсаа авахгүй утас нь маш удаан дуудаад тасраад байсан бөгөөд орой нь 21 цагийн үед холбогдож ярихад ээжээ санаа зоволтгүй ээ, би ангийнхаа хүүхдийнд байна, маргааш ярья гэж надад хэлсэн. Ингээд маргааш нь буюу 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр барилгын талбай дээр замаскийн ажил хийж байгаад өндрөөс унаж нас барсан байдаг. Миний хүү надад энэ ажлыг хийж байгаа талаараа огт хэлж яриагүй бөгөөд “ээжээ, би дэлгүүрт хувцас ангилдаг ажил хийж байгаа, ойрдоо жаахан оройтож байгаа” гэж хэлсэн болохоор нь би хүүдээ итгээд ... барааны дэлгүүрт л түр цагийн ажил хийж байгаа юм байна гэж бодсон. ...” /1хх 33-36/,
насанд хүрээгүй гэрч Н.Сн “...Би 2022 оны 7 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 давхар барилга дээр өөрийн найз Лболон өөрийн нагац эгч Ж нарын хамт 6, 7 давхарт хог цэвэрлэх болон замаск хийх ажлыг хийсэн. Бид нар энэ барилга дээрээ байрлаж ажилладаг ба өнөөдөр буюу 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн орчимд ажил эхэлсэн. Тэгээд би хог цэвэрлэж байсан ба өдрийн цайндаа орсон. Тэгээд өдрийн цайны дараа Л6 давхрын ханыг замаскдаж байсан. Харин би 7 давхрын хогийг цэвэрлэж байсан. Харин эгч Ж замаск татаж байсан. Гэтэл 19 цаг 28 минутад Лийн гар утас 7 давхарт байсан ба аав нь залгаж дугарсан. Тэгэхээр нь би Лийн гар утсыг аваад аав чинь залгаж байна гээд доош буусан. Намайг буухад Лнь модон ширээн дээр лифтний дээд талын нүх хэсгийг замаскдаж байсан ба гартаа барьсан байсан замаск татдаг багажийг тавиад буух гэж байгаад хойш хий гишгээд лифтний нүх рүү унасан. ...Тэгээд би Лийн гар утсаар эмнэлэг рүү залгаад эмнэлгийн байгууллага ирж Гэмтэл Согог Судлалын үндэсний төв рүү авч явсан. ... Намайг болон Лийг ажиллаж эхэлсэн цаг хугацаанаас хойш огт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, сургалт орж байгаагүй. ...Лнь өнөөдөр бээлий өмссөн байсан. Бусдаар аюулгүйн бүс, хамгаалах малгай зэргийг огт хэрэглээгүй байсан. ...” /1хх 41-42/,
гэрч Ч.Эны “...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг Угэх нэртэй Хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер зааварчилгаа өгдөг байсан. Уг эмэгтэй нь бидэнд өглөө бүр ажилдаа гарахад амаар зааварчилгаа өгөөд, гарын үсэг зуруулаад ажилд гаргадаг байсан. Харин бидэнд тусгайлсан сургалт орж байгаагүй. Каск /малгай/ бүс гэх мэт зүйлс нь бидэнд нэг их шаардлагагүй байсан. Бид нар дотор засал хийж байгаа буюу байнга дотор ажилладаг учраас дотор каск, бүс хэрэглэдэггүй байсан. Харин гадна талбай руу гарахад заавал каск өмсөхийг шаарддаг байсан. ...” /1хх 45-46/,
гэрч Н.Э“...2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр би уг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, Баянбүрдийн тойргийн урд талд байрлах барилга дээр харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр өглөө 08 цаг 45 минутын орчим ирж, ... үүргээ гүйцэтгэж эхэлсэн. ...Уг барилга дээр нийтдээ 10 гаруй хүн ажиллаж байсан. Өнөөдөр уг барилгын 7 дугаар давхарт, дотор засал чимэглэлийн ажил явагдаж байгаа гэж хүмүүс хэлж байсан. Тэгээд байж байхад орой 19:30 цагийн орчим ... нэг эмэгтэй /залуухан/ ирээд нилээд сандрангуйгаар “Хүн уначихлаа, түргэлээч ээ” гэж хэлсэн. ...Би тэгээд уг эмэгтэйг дагаад уг байрны орц руу гүйж очоод ... лифтний нүх рүү харахад нилээд залуу хүүхэд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд би шууд үсрээд нүх рүү орсон. Би ороод уг хүүхдийн хойд талд нь явган суугаад, толгой доогуур нь баруун гараа хийгээд толгойг нь өргөөд баруун талын хацар руу нь зөөлөн хүрэхэд хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Би уг залууг өндрөөс унасан гэж мэдээгүй байсан юм. ...Тэгээд би уг залуу эмэгтэйг “Цаашаа яваад хүн дууд” гэхэд түргэн дуудсан цагдаа дуудсан байх гэж хэлсэн. ...Тэгээд уг залуу эмэгтэйг буцаад ирэхээр нь би тэр эмэгтэйгээс “Энэ залуу хэдэн давхраас хаанаас уначихваа” гээд асуухад уг эмэгтэй “6 дугаар давхраас уначихлаа” гэж хэлсэн. ...Тэгээд удалгүй түргэн тусламжийн эмнэлгийн машинд дамнуургад хэвтүүлээд аваад явсан. ...” /1хх 49-51/,
гэрч С.А“...Би 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ би 11:00 цагийн орчим ирсэн. Тухайн үед манай компани амарч байсан учраас би ажил дээрээ нилээд оройтож ирсэн байсан юм. ...Ингээд би гутал худалдан авах гээд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 6 дугаар хороололд явж байхад 19:30 цагийн орчим над руу манай барилгын хажуугийн барилгын даамал Б утсаараа залгаад “Танай барилга дээрээс хүн унасан байна” гэж хэлэхэд нь би буцаад яаралтай ирсэн. Ингээд намайг барилгын талбай дээр ирэхэд миний араас түргэн тусламжийн машинтай эмч ирсэн ба би уг хүмүүстэй хамтраад гэмтсэн хүнийг машинд оруулж өгөөд явуулсан. ...” /1хх 57-59/,
гэрч Э.Д“...Манай “С” ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс “Б” хотхоныг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамж 33, 34, 35, 36, 38, 38а тоот хаягуудад барьж ашиглалтад оруулахаар барилгын ажлын тусгай зөвшөөрлийг Барилга хот байгуулалт хөгжлийн газраас авч 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар зөвшөөрлийн хугацааг сунган үйл ажиллагаа явуулж байна. Ингээд барилгын үйл ажиллагааг явуулах хугацаанд 2021 оны 5 дугаар сарын 31-ны өдөр “С” ХХК-ийг төлөөлөн менежер М.Б нь иргэн Ховогтой Жтай барилгын засал чимэглэлийн ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 5 дугаар сарын 31-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаатайгаар байгуулсан. Уг гэрээний 4.1 дэх хэсэгт /Гүйцэтгэгч талын эрх, үүрэгт / Гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэхдээ, гэрээг ажилд оролцох ажилчдын ХАБЭА-ыг Монгол Улсын хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон хуульд нийцүүлэн гаргасан бусад дүрэм журмын дагуу хариуцан ажиллана гэж заасан байдаг. Иргэн Ж нь гэрээнд зааснаар “Б” хотхоны А блокийн орон сууцны барилгын 2 дугаар орцны 3, 4, 5, 6, 7 давхрын дотор засал чимэглэлийн ажлыг олгосон зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэн гэрээнд заасан хугацааны дотор захиалагч талд хүлээлгэн өгөх ёстой байсан боловч дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахал өвчний улмаас барилгын ажил 2021 онд тодорхойгүй хугацаагаар зогсох болсонтой холбоотойгоор засал чимэглэлийн ажлын хугацаа хойшилсон байсан. Манай компанийн зүгээс барилгын засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэх явцад ажлын гүйцэтгэл чанар, хөдөлмөр хамгааллыг хэрхэн ханган ажиллаж байгаа явдалд нь хяналт тавьж байсан бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс барилгын ажил ерөнхийдөө баяр амралттай холбоотойгоор түр хугацаагаар зогссон бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс Ж нь өөрийн засварын ажилчдын хамтаар засал чимэглэлийн ажлаа хийж эхэлсэн байдаг юм. Ингээд 2022 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 20 цаг 20 минутын орчимд манай барилгын талбайн даамал Аутсаар залган засварын ажилчдын нэг нь 6-н давхраас лифтний хонгилоос унаж осол гарсан талаар хэлж мэдэгдсэний дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиход барилгын ажил гүйцэтгэгч Жын бригадад туслахаар ирсэн 16 орчим насны эрэгтэй хүүхэд өндрөөс унаж гэмтсэн байсан. ...Манай компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Ж нь насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлсэн, мөн засал чимэглэлийн ажил хийх явцад хөдөлмөр хамгааллын дүрэм журам зөрчигдөн өндрөөс хүн унасан асуудал гаргасан байна. Насанд хүрээгүй хүүхэд барилгын талбайд ажиллуулсан талаар бол бид ямар ч мэдээлэлгүй байсан. Х.Ж нь бидэнд хэлж мэдэгдэхдээ “манай засал чимэглэлийн багийн хүмүүс ажиллаж байгаа, бид хөдөлмөр аюулгүй байдлаа ханган ажиллана, гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэн цаг хугацаанд нь хүлээлгэн өгнө өө” гэж хэлж мэдэгдэж байсан. ...” /1хх 63-65/,
Х.Жын яллагдагчаар өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Б” хотхоны барилгын 6-н давхрын байрнуудад засвар үйлчилгээ хийхээр манай дүү Стүүний ангийн хүүхэд болох Лбид гурав 9 цагийн орчимд ажлын байранд ирээд тухайн өдрөө барилгын засал чимэглэлийн ажил хийгээд оройтсон тул ажлын байрандаа хоноод маргааш өглөө нь босоод өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлсэн. Ингээд орой 19 цаг 28 минутын орчимд Лийн гар утсанд дуудлага ирэх үед Лдоод давхрын 6-н давхарт лифтний хэсэгт цагаан замаск татах ажил хийж байсан бөгөөд С7-н давхраас түүний гар утсыг авч өгөхөөр яваад удалгүй С“Лдоошоо газар уначихлаа” гээд орилсон. Тэгэхээр нь ... харуулыг, ... инженер Б, даамал А... нарыг бас дуудсан. Тэгээд тэд нар ирсэн байхад яаралтай түргэн тусламжийн машин ирээд унасан хүнийг аваад явсан. Зарим нь түргэний машинтай хамт суугаад явсан, Би А, Б бид 3 Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү түргэний машины араас явсан. Тэгээд ... унасан хүнийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв үзээд шууд хэвтүүлсэн. Тэгээд хэвтүүлээд сахиуртай, ... биеийн байдал нь дээрдэхгүй байж байгаад 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. ...Би барилгын туслан гүйцэтгэгч бригад нь байсан. ...Талийгаач нь манай дүүгийн охин Сувдмаатай нэг ангийн хүүхэд юм байна лээ. Тэгээд Снадтай ажил хийгээд явдаг юм аа. Тэгээд нэг өдөр С“манай ангийн нэг банди “ажил байна уу?” гээд надаас асуусан” тэгэхээр нь “хүрээд ирээ, ажил хийгээд мөнгө олж болно” гээд хэлсэн. Тэгээд талийгаач нь манай бригадад 2022 оны 7 дугаар сард наадмын өмнө ... ирж ажил хийгээд 8 хоносон. Тэгээд цалингаа аваад баярын амралт аваад явсан. ...Тэгээд надад дээр ирээд цахилгаан шатны хонгилын ажил хийж байгаад 2 дахь хоног дээрээ цахилгаан шатны хонгилд буюу 6 давхарт ажил хийж байхад талийгаачийн утас нь 7 давхарт дугарсан. Тэгэхэд С7 давхарт ажил хийж байгаад утсыг нь аваад доошоо аваачиж өгөх гээд явсан. ...Гэнэт Смуухай орилоод “Луначихлаа” гээд орилсон. ...Тухайн үед талийгаач нь барилгын хамгаалалт, хамгаалах бүс зүүж байгаагүй. ...” гэсэн /2хх 18-19/ мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Лийн биед аалзан хальсан доор цус харвалт, голын бүрдлийн шилжилт, зүүн зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн 5-9 дүгээр хавирга, хүзүүний 7 дугаар нугалмын их бие, сээрний 5/6 дугаар нугалмуудын их биеийн хугарал, сээрний 5-9 дүгээр нугалмуудын зүүн талын хөлөнцрүүдийн хугарал, цээжний хөндийн хоёр талын шингэн хуралт, хоёр уушгины авчилт, дэлүүний задрал, элэгний няцрал, урагдал, ходоодны няцрал, цус хуралт, нарийн, бүдүүн гэдэсний чацархайн няцрал, нойр булчирхайн толгойн няцрал, хэвлийн хөндийн цус алдалт, хоёр тохойн зулгаралт гэмтэл, дэлүүг авах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.12, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн шинжээч нарын 10325 /1хх 178-180/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачийн биед тархи, цээж, хэвлийн эрхтний хавсарсан хүнд гэмтэл буюу их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хүзүүний 7-р нугалам, сээрний 5, 6-р нугалмын хугарал, зүүн талын 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, умдаг ясны хугарал, баруун дунд чөмөгт ясны мултрал, цээж, хэвлийн хөндийн шингэн хуралт, голтын цус хуралт, баруун зүүн уушгины цус хуралт, эдийн няцрал, элэгний няцрал, язарсан шарх, ходоодны няцрал, нойр булчирхайн няцрал, дэлүү авах мэс ажилбар, баруун бөөрний цус хуралт, эдийн няцрал, зүүн бөөрний цус хуралт, сэмж, чацархайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу өндрөөс унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх тархи, цээж, хэвлийн эрхтний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэсэн шинжээчийн 2066 дугаар /1хх 183-189/ дүгнэлтүүд,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 4-6/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-14/, эд зүйл баримт бичиг-т үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 16-24/, Нийслэлийн Мэргэжилийн хяналтын газрын хөдөлмөр нийгмийн хамгаалал, хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч шинжээч Г.Г, Д.О, шинжээч үнэлгээчин Г.Энарын 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн ХАБ-19/22 дугаартай дүгнэлт /1хх 171-177/, Барилгын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №21/05/31-1 дугаартай гэрээ /1хх 69-72/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч Х.Ж нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг үл биелүүлэн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Баянбүрд residence-A” блок орон сууцны барилгын 2 дугаар орцны 6 давхарт цахилгаан шатны буюу лифтний дээд талын нүх хэсгийн замаск татах ажлыг хийж гүйцэтгэх үүргийг насанд хүрээгүй Г.Лид өгснөөс тэрээр хий гишгэсний улмаас цахилгаан шатны нүх рүү унаж амь нас нь хохирсон үйлдэлд гэм буруутай байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.Ж нь “С” XXK-ийн менежер М.Бтай барилгын туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулан бригад гарган ажиллуулах үедээ удирдан зохион байгуулах чиг үүргээ буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Х.Жын өмгөөлөгч Б.Дамбаас “ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын нөхцөлөөр өөрчлүүлэх” талаар давж заалдах гомдол гаргажээ.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.
Хавтас хэрэгт, шүүгдэгч Х.Жын биеийн байцаалтад Орхон аймгийн Баян-Өндөр сум, 14 дүгээр баг, Говил илгээлт 4 гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй талаар баримт хувийн байдалд авагдсан байх ба давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Жын өмгөөлөгчөөс түүний оршин суух бүсчлэлийг Улаанбаатар хотын хэмжээнд тогтоох үндэслэл бүхий баримт гаргаж өгөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх Орхон аймагт оршин суух хаягтай шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоох нь зорчих эрхийг хязгаарлах ялын мөн чанарт нийцэхгүйгээс гадна Эрүүгийн хуулийн зорилгыг алдагдуулах тул шүүгдэгч Х.Жын өмгөөлөгч Б.Дамбаас “ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын нөхцөлөөр өөрчлүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Түүнчлэн, шүүхээс шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг түр оршин суух хаягийн бүсчлэлээр тогтоох боломжгүй болохыг дурдаж байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Жын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Жыг 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Жын барилгын засал чимэглэлийн ажил хийх эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д “санааны хохирол 70.000.000 төгрөг гаргуулах” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гарсан бөгөөд Шинэчлэн найруулсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах талаар хуульд зохицуулсан хэдий ч сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульд зохицуулсан тул сэтгэл санааны хохирлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хохирогч, шүүгдэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д нь энэ гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, шүүгдэгч Х.Жын өмгөөлөгч Б.Дамба нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/565 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д, шүүгдэгч Х.Жын өмгөөлөгч Б.Дамба нарын гаргасан давж заалдах гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ