Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Г овогт Н-н С-г -""""" аж ахуйд 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үтрэмийн пүүлчнээр, 1985 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тэжээл бэлтгэгчээр, 1986 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сэрээдэгчээр, 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 дугаар тасагт үтрэмчнээр, 1988 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, """""" ахуйд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА