Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНМӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714000000170 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, *******

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ний шөнө 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5.7.32 тоотод эхнэр Д.Эыг зодож , эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би хөдөөний найз болох ******* гэгчтэй нийлээд бид 2 архи уусан.2 шил ерөөл архи 0,500 граммын архи уусан.Тэгээд манай хажуу айл Мөнхөөгийн сууж байхад манай гэр бүлийн хүн ажлаасаа орой бууж ирээд намайг загнаад тэгсэнээ *******г барьж аваад “та нар архидаад хүн уруу татаад” гээд *******г цохисон. Тэгээд намайг өшиглөөд авахаар нь би архи уусан байсан болохоор уурлаад “Чи миний найзыг загнаж цохидог хэн бэ, яахаараа манай найзыг цохидог юм, манайд хүн орж болно биз дээ” гээд нүүр лүү нь цохисон нь үнэн. Манай авгай миний ар нуруу руу өшиглөсөн.Тэгэхээр нь би босоод нүүрлүү нь цохисон.өөр асуудал болоогүй. Би албан ёсны гэр бүл мөн. 1991 онд хурим найраа хийж авч суусан. 1993 онд манай том охин гарсан, Түүнээс хойш 25 жил амьдарч байна. Намайг ******* гэдэг Иргэний үнэмлэх *******аараа байгаа ******* гэдэг нэр болохоор Ламд үзүүлээд ******* гэдэг нэр хүндэдсэн байна гээд ******* гэдэг нэрийг өгөөд тэр ******* нэрээр дууддаг.Тэрнээс биш ******* нэртэй. Миний иргэний үнэмлэх байгаа гэрт байгаа.гэх мэдүүлэг / хх-ийн 10-11/,

... Би 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр найз *******тай архи хувааж уусан юм. Бид хоёрыг архи уучихаад би орой гэртээ байж байхад эхнэр ажлаасаа ирсэн, эхнэр архи уулаа энэ тэр гэж загнаад гэрээс гарч явсан. Тэгсэн хажуу айлд ороод *******г алгадчихаад буцаж гэртээ орж ирсэн, *******г алгадсаныг *******гаас сонссон юм.

*******г алгадсан байна гэж би эхнэр рүүгээ үг хаяад түүнээс болж хэрүүл маргаан үүсч би уурандаа эхнэрээ зодсон, би эхнэрээ зодож биед нь гэмтэл учруулсандаа гүнээ гэмшиж байна. Би урд өмнө нь эхнэрээ зодож цохиж байгаагүй.

Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учир шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэх байна.

Би эхнэртэйгээ гэр бүл болоод 25 жил болж байна. Манайх 4 хүүхэдтэй, амьдралын хувьд дундаж сайн биш, эхнэр автомашин угаалгын газарт ажилладаг, би зууханд галчаар ажиллаж байгаа, амьдралаа болгох гээд л зүтгэж явна даа.

Би уурын зууханд галчаар саяхан орсон, ороод удаагүй, улирлын чанартай ажил хийж байна. Дулааны улиралд ажилгүй болдог, жилийн дөрвөн улиралд тогтмол ажил хийдэггүй учир өрхийн орлого манайх муу байдаг, би түүнийийхээ хажуугаар эхнэрээ зодож гэмтээсэндээ харамсаж байна. гэх мэдүүлэг. / хх-ийн 35-36 /,

....Миний бие надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно гэх мэдүүлэг / хх-ийн 62-63 /,

2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

3. Хохирогч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Өчигдөр 2017 оны 11 дүгээр сарын 15 ны өдөр манайд *******ийн найз нь гээд ******* гэх хүн ирсэн. Манай хажуу талын айл *******ынд тэр 2 архи уугаад сууж байсан.Тэднийд тэр ******* байнга ирдэг,хамаатан юм шиг байна лээ. Тэгээд өчигдөр манай хүнийг *******ийг уруу татаад ууцгаасан. Би тэгээд тэднийд ороод “та нар 2,3 хоног архи уулаа та нар болиоч наад хар усаа уухаа больмоор юм” гээд загнаад тэр *******г нь би алгадсан тэгсэн манай нөхөр гэртээ орж ирээд “Чи миний найзыг алгаддаг хэн бэ” гээд миний нүүрлүү цохисон. Манай охин дундуур орж ирээд салгасан.Тэгээд охин уйлаад би хашгичаад загнаад цагдаа дуудсан.Өмнө нь ерөөсөө гар хүрч үзээгүй Тэр архичингуудтай нийлээд архиа уухаараа тийм муухай зан гаргаж миний нүүр хамар зэргийг цохиосон. Ажил хийдэггүй. Зуны цагт барилга дээр ажиллаад одоогоор юм хийхгүй.Албан ёсны гэр бүл мөн. Бид 1992 онд найр хуримаа хийсэн. 4 хүүхэдтэй. 25 жил хамт амьдарч байна. Өмнө нь ингэж цохиж зодож байгаагүй. Миний бие толгой дүүрээд эргээд, зовиур ихтэй байна. Эмчид үзүүлнэ гэх мэдүүлэг / хх-ийн 08-09 /,

.. 2017 оны 11 дүгээр сарын 14ний өдрийн өглөө гэрээсээ ажил руугаа явах гэж байхад манайд нөхрийн найз ******* ганцаараа орж ирсэн. *******тай мэнд соличихоод битгий амьтан уруу татаад байгаарай гэж хэлчихээд гэрээсээ гарч явсан.

Би ажил дээрээ байж байгаад орой 21 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд нөхөр байхгүй байсан. Гэртээ ирчихээд байж байхад манай нөхөр гаднаас согтуу орж ирсэн. Түүнийг гэртээ орж ирсний дараагаар би нөхөртэйгээ зөрж гараад хажуу айлдаа орсон. Тэгэхэд ******* ганцаараа согтуу байдалтай байж байсан. Тэгэхээр нь би хүн уруу татлаа гэж хэлээд түүнийг алгадчихаад гарсан. Тэр надад юм хэлээгүй, намайг гэрт буцаж орсны дараагаар ******* /*******/ зөрж гарсан. Гэрээс гарч яваад хажуу айлд орсон юм билээ. Манай нөхрийг ороход нь найз ******* нь танай эхнэр намайг алгадлаа гэж хэлснийг нөхөр маань сонсож орж ирээд чи миний найзыг алгадсан байна. Түүнийг алгаддаг хэн бэ гээд дайрч давшлаад намайг зодсон. Урд өмнө нь манай нөхөр надад гар хүрч байгаагүй юм. Манай нөхөр ******* / ******* / яахаа алдсан соггуу байгаагүй. Намайг манай нөхөр зодож байхад охин дундуур орж ирэн салгасан.

Би нөхөртэйгээ гэр бүл болоод 25 жил болж байна, манайх 4 хүүхэдтэй, манай амьдрал сайн биш, нөхөр маань ажил хийдэггүй, улирлын чанартай ажил хийдэг зуны цагт ажил олдохлоор л хийдэг. Түүнээс байнгын ажлын байртай би, өрхийн орлого бага.

Одоо миний бие гайгүй, хааяа толгой дүүрч өвдөөд байгаа. гэх мэдүүлэг / хх-ийн 19-23 /,

4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ******* болон Д.Э нар манай аав ээж хоёр юм. Би Үндсэн хуулинд заасан хуулинд зааснаар эрхээ мэдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 /,

 ...Манай аав ээж хоёр гэр бүл 25 жил болж байгаа, би эхээс дөрвөн хүүхэдтэй, би айлын дундах хүүхэд, манай аав ******* нь төлөв томоотой, элдэв муу зангүй, гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг, архи согтууруулах ундаа тэр болгон хэрэглээд байдаггүй, бусдад тусархуу, ажилсаг сайн хүн юм.

Манайх ахуй амьдралын хувьд сайн биш дунд зэрэг. Аав уурын зууханд галчаар ажиллаж байгаа, ээж автомашин угаалгын газарт ажиллаж байгаа.гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 /,

5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 613 дугаартай шинжээчийн

1. Д.Эын биед баруун, зүүн нүд, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт/ хх-ийн 30-31 /, хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч *******ын багийн даргын тодорхойлолт, ял шийтгэгдэж байсан эсэх тухай тодорхойлолт, хавтаст хэргийн 47-51 дүгээр хуудсанд авагдсан хувийн байдлыг тогтоосон баримтууд, хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд авагдсан эвлэрсэн тухай гэрээ, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг баримтлан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх хөлдөөгчийг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч *******овогт *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч *******ыг 2018 оны 01 дүгээр сарын 22-ний дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

    5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.                    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч ******* эзэмшлийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх хөлдөөгчийг эзэмшигч ******* шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.                    

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ