| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2025/00016/И |
| Дугаар | 316/ШШ2025/00131 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 316/ШШ2025/00131
| *******0*******5 оны 0******* сарын 19 өдөр | Дугаар **************/ШШ*******0*******5/001*******1 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан дж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц******* Ж******* нэхэмжлэлтэй,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум *******-р баг, *******-р хэсгийн ******* байрны ******* тоот ******* өрөө ******* м.кв байшин болон түүний доорх *******7 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ц.Ж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ц.Ж миний бие өөрийн амьдарч буй Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ******* дугаар баг, ******* дугаар хэсгийн -ийн ******* байрны ******* тоот ******* өрөө байрыг Д Я гэж хүнээс *******011 онд *******,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Байрны ордерыг надад өгнө гэж хэлээд өгөөгүй, надтай тааралдах болгондоо Д.Я таны байрны ордерыг шилжүүлж өгнө гэж хэлдэг байсан. Сүүлдээ таарахаа ч больсон, одоо хаана байгааг нь мэдэхгүй, алга болсон юм. Харагдахаа больчихоор нь байрныхаа бичиг баримтыг асууж сураглатал миний худалдаж авсан манай байр огтоос бичиг баримтгүй болохыг мэдсэн. Ямар ч хувьчлалын баримтгүй өмчлөгч байхгүй байрыг надад зарсан байсан. Би уг байрыг *******011 онд худалдаж аваад одоог хүртэл амьдарч байгаа. Иймд *******011 оноос хойш Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ******* дугаар баг, ******* дугаар хэсгийн -ийн ******* байрны ******* тоот байрыг 1******* жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан байдлыг үндэслэн тус *******м.кв байшин болон *******7 м.кв газрын өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү гэжээ.
*******. Нэхэмжлэгч Ц.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, *******-р баг, *******-р хэсэг, *******-р байрны ******* өрөө болон *******7 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байнагэв.
*******. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 10 буюу түүнээс дээш жил эзэмшиж байсан Иргэний хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-т үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна. *******011 онд худалдаж авсан. *******0*******4 оныг дуустал 10 гаруй жил хууль ёсоор эзэмшиж байсан байдал тогтоогдож байна гэж харж байна. Хууль зүйн хувьд бүрэн тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Жаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум *******-р баг, *******-р хэсгийн ******* байрны ******* тоот ******* өрөө ******* м.кв байшин болон тухайн байшингийн доорх *******7 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум *******-р баг, *******-р хэсгийн ******* байрны******* тоот ******* өрөө ******* м.кв байшингийн доорх *******7 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд:
Газрын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.*******-т "газар өмчлөх" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн, 5.*******-т Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна гэж тус тус заасан байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл иргэнд газар өмчлүүлэх асуудал нь тухайлсан хууль буюу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэгдэхээр байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.*******-т иргэнд газар өмчлүүлэх гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг, 19 дүгээр зүйлийн 19.1-д Газар өмчлөн авах эрх бүхий иргэн дараахь эрхтэй, 19.1.1-д энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах, *******1 дүгээр зүйлийн Газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах, *******1.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заажээ.
Иймээс нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум *******-р баг, *******-р хэсгийн ******* байрны ******* тоот ******* өрөө ******* м.кв байшингийн доорх *******7 м.кв газрыг өмчлөн авах хүсэлтээ сумын Засаг даргад гаргаж, нэхэмжлэгч тухайн газрыг өмчилж авах эрхтэй болох нь нотлогдвол газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга захирамж гарган тухайн газрын нэхэмжлэгчид өмчлүүлэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх шийдвэрлэх шаардлагагүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
*******. Нэхэмжлэлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум *******-р баг, *******-р хэсгийн ******* байрны ******* тоот ******* өрөө ******* м.кв байшингийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд:
*******.1. Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Тухайн орон сууцыг *******011 онд *******,500,000 төгрөгөөр Д.Я гэж хүнээс худалдаж авсан. Д.Я надад байрыг зарахдаа бичиг баримт байхгүй гэдгийг хэлээгүй, ордерыг өгнө гэдэг байсан. Уг байрыг миний бие 1******* жил эзэмшиж байна гэж тайлбарлав.
Нэхэмжлэгч Ц.Ж нь *******011 оноос хойш одоог хүртэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум *******-р баг, *******-р хэсгийн ******* байрны ******* тоот ******* өрөө ******* м.кв байшинд оршин сууж байгаа болох нь хэрэгт авагдсан тухайн орон сууцны хэрэглээний зардлыг төлсөн баримтууд, Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-тай байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-тай байгуулсан дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дугаар багийн Засаг даргын *******0*******4 оны ******* дугаар сарын 11-ний өдрийн 575 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
*******.*******. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд Өмчлөх эрхийг шударгаар олж авах, 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заажээ.
Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг дээрх хуулийн заалтын дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум *******-р баг, *******-р хэсгийн ******* байрны ******* өрөө ******* м.кв байшингийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзлээ.
- Нэхэмжлэгч Ц.Ж нь өөрт нь тухайн байрыг зарсан иргэн болох Д.Яаас байрны гэрчилгээг авахаар түүний эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасны дагуу Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны ******* дугаар сарын 15-ны өдрийн 901 дугаартай шийдвэрээр Д.Яыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн боловч Д.Я нь хаана оршин суугаа болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоож нэхэмжлэгчид мэдэгдээгүй байна.
Мөн Д.Я нь урьд болон *******0*******5 оны ******* дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаагүй болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагааны Иргэн ...Д овогтой Я /те7004**************6*******/-н өмчлөлд урьд нь болон өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байна гэсэн мэдээллээр нотлогдож байна.
Иймээс Д.Я нь тухайн орон сууцны өмчлөгч биш байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Ж нь орон сууцыг худалдан авахдаа түүнийг тухайн орон сууцны өмчлөгч биш болохыг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байжээ.
- Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн *******0*******5 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр ирүүлсэн Сэлэнгэ аймгийн орон сууц хувьчлах товчооны 199******* оны ******* дугаар сарын *******5-ны өдрийн 14 дугаартай Сууц хувьчлах тухай тогтоолын хавсралтад тухайн орон сууцыг Д М /РД:МТ70041*******11/-д хувьчилсан гэж заасан байх боловч Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн *******0*******5 оны ******* дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа-гаар Д.М нь тухайн орон сууцыг өмчилж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Иймээс нэхэмжлэгч Ц.Жыг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум *******-р баг, *******-р хэсгийн ******* байрны ******* тоот ******* өрөө ******* м.кв байшингийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс дээрх дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум *******-р баг, *******-р хэсгийн ******* байрны******* тоот ******* өрөө ******* м.кв байшингийн доорх *******7 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум *******-р баг, *******-р хэсгийн ******* байрны ******* тоот ******* өрөө ******* м.кв байшингийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэсэн үндэслэлээр өмчлөх эрхийг олж авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү хуулийн зохицуулалт нь нэхэмжлэгч нь Иргэний хуулийн *******70-*******7******* дугаар зүйлд зааснаар тухайн хөрөнгийг худалдаж авах давуу эрхтэй болохыг тогтоосон зохицуулалт тул шийдвэрийн үндэслэл болгохгүй юм.
*******. Иргэний хуулийн 1************** дугаар зүйлд Улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, 1**************.1.-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 1**************.*******-т Энэ зүйлд заасан эрх болон мэдэгдлийг бүртгэх журмыг хуулиар зохицуулна,
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд Бүртгэлийн ангилал, бүртгэл хөтлөх, 5.1-д Бүртгэлийг улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэл гэж ангилна,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, 4.1-д Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл /цаашид "эрхийн улсын бүртгэл" гэх/ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн ******* дугаар зүйлд заасан төрөлтэй байна, 4.4-д Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ гэж үл хөдлөх эд хөрөнгө буюу тухайн орон сууцыг улсын бүртгэлийн байгууллага тухайн орон сууцны доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэхээр байх тул нэхэмжлэгч Ц.Ж нь тухайн орон сууцны доорх газрын эзэмшигч, өмчлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг бүртгэнэ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлд Шийдвэрийн агуулга 11*******.5-д ..Шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж... гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Ж нь тухайн орон сууцны доорх газрын эзэмшигч, өмчлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд түүнийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум *******-р баг, *******-р хэсгийн ******* байрны ******* тоот ******* өрөө ******* м.кв байшингийн өмчлөгчөөр бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгав.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан МЮ51070*******1 регистрийн дугаартай Ц******* Жыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум *******-р баг, *******-р хэсгийн ******* байрны ******* тоот ******* өрөө ******* м.кв байшингийн өмчлөгчөөр тогтоож, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум *******-р баг, *******-р хэсгийн ******* байрны ******* тоот ******* өрөө ******* м.кв байшингийн доорх *******7 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ж нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум *******-р баг, *******-р хэсгийн ******* байрны ******* тоот ******* өрөө ******* м.кв байшингийн доорх газрын эзэмшигч, өмчлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд МЮ51070*******1 регистрийн дугаартай Ц******* Жыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум *******-р баг, *******-р хэсгийн ******* байрны ******* тоот ******* өрөө ******* м.кв байшингийн өмчлөгчөөр бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, *******0 дугаар зүйлийн *******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН