Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 316/ШШ2025/00132

 

 

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 316/ШШ2025/00132

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: Д.О******* нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Н.Э******* холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.О*******,

Хариуцагч: Н.Э*******,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Яагаад татгалзсан бэ? гэвэл 3 хүүхдээ бодсон. Тус тусдаа амьдрах бөгөөд Н.Э******* нь хөдөө, би Улаанбаатар хотод амьдрах юм. Сард нэг удаа ирж, хүүхдүүдтэйгээ уулзана гэв.

Хариуцагч Н.Э******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний буруу. Бүх буруу надад л байх шиг байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.О******* нь хариуцагч Н.Э******* холбогдуулан гаргасан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны үед нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д******* овогтой О******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н******* овогтой Э******* /РД:/-д холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж болохгүй бөгөөд гэр бүлийн маргааны хувьд тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН