| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00440/И |
| Дугаар | 316/ШШ2025/00137 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 316/ШШ2025/00137
| 2025 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 316/ШШ2025/00137 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.Б*******, Р.Г******* нарт холбогдох,
Р.Б*******аас 15,000,000 төгрөг, Р.Г*******ас 30,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.П*******,
Хариуцагч: Р.Г*******,
Хариуцагч нарын өмгөөлөгч М.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 онд манай компанийн самар ургасан байна. Самрын нөөц тогтоосон. Самар бэлтгэлийн үйл ажиллагааг 10 дугаар сараас эхлэхээр болсон. Чамтай гэрээ байгуулаад гаръя. Самрын борлуулалтын орлогын 30 хувийг өгье гэж хэлсэн. Над дээр н.Ц, хүргэн н.Б хамт самар худалдаж авъя гэж байна. Манайд хулгай орж, нэлээдгүй самар. Амьдрал ахуйд нь нэмэр болох үүднээс зөвшөөрсөн. Р.Б*******ыг дуудсан. 31 машин авч өгье гэж дуудсан. Н.Б гэрээ байгуулж, 31 машиныг нь авч өгөөд гаргасан. 100 хүний бичиг баримт бүрдүүлж, гаргасан. Миний 30 хувь бодогдож байсан. Хамтраад хийж явсан. Гэнэтхэн Г******* буюу бандиа. Надад мөнгө байгаа гэж хэлсэн. Гэрээгээ байгуулсан. Б самар орж ирж байсан. Надад урьдчилаад 10,000,000 төгрөг өгсөн байсан. Гоожингийн асуудал үүсэж, гоожинд тушаасан байдаг. Миний тооцоо бодогдож байгаа. Тэр хоёрын. 8 тонн гаруй самар оруулсан. Надад 30 хувиа өгөхгүй гэж хэлээд маргаан болсон. Надтай самар өгөөгүй. Манай хүмүүс түүж л байна гэж хэлсэн. Өрөндөө өгч байна гэж хэлж байсан. н.С гэх хүн нь эхнэр нь юм. Эхнэр нь дайрсан. Би цагдаад өргөдөл гаргасан. Цагдаа н.Н- шалгасан. Энэ хүн чинь ганц килограмм самар өгөөгүй. Самар түүлгэчхээд соёлоо гэх хүн бас бичсэн байсан. Надаас мөнгө авч байсан гэж хэлсэн. Байгаль, орчин асар их бохирдсон. Гэрээ хаяад явчихдаг. Сургийг нь сонсоход. Батаа нь би чамд өгөх ёстой. 30 хувийг нь тооцож өгөхөд өгнөө гэж хэлдэг. Сүүлдээ тэрнээсээ болж, хэрэлдсэн. Одоо хүртэл өгнөө гэж хэлсэн. Би 31-тэй болгож өгсөн. Олон компани надад ирсэн. Энэ хүмүүст боломж олгосон. Хохирсонтой холбоотой гэрээний үүргээс учирсан хохирол 8 тонныг авсныг нь мэдэж байна. ҮҮний 30 хувь болох өөрөө ч зөвшөөрдөг гэв.
2. Хариуцагч Р.Г******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгөний тооцоо, гэрээ хийгээгүй. Надад мэдээ, мэдээлэл өгөөгүй. Эдний нөхөрлөл дээр самар муутай байсан. Цаашаа уул даваад самар бэлтгэсэн. Гомдол гаргаж, цагдаагийн байгууллага шалгасан. Байцаагчдаас түүхэд миний самрыг буцааж өгсөн. Х******* ******* ХХК 2-3 удаа орсон боловч самар байгаагүй. 30,000,000 төгрөгийн самар гэдэг. Х******* ******* ХХК-ийн газраас самар бэлтгээгүй гэв.
3. Хариуцагч Р.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь хариуцагч Р.Б*******, Р.Г******* нарт холбогдуулан Р.Б*******аас 15,000,000 төгрөг, Р.Г*******ас 30,000,000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Р.Б*******аас ашгийн 30 хувь болох 15,000,000 төгрөгийг, Р.Г*******ас манай ойн сангаас хулгайгаар бэлтгэж их ашиг олсон гэж үзэж 30,000,000 төгрөг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлдээ тодорхойлжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд: Р.Б*******, Р.Г******* нар нь манай компанитай 2022 оны 10 дугаар сард гэрээ байгуулж компанийн хуш модны самар түүх зөвшөөрөлтэй Хэрц 103-р хэсэглэлд хуш модны самар түүж ашиг олсон. Гэрээнд ашгийн 30 хувийг манай компанид олгохоор заасан тул энэхүү ашгийг нэхэмжилж байна гэж тайлбарлав.
2. Нэхэмжлэгч Х******* ******* ХХК-ийн зөвшөөрөл олгох хүсэлтийн дагуу Хилийн цэргийн 0243 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Мэндсайханаас олгосон 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл-өөр хариуцагч Р.Б******* нь Х******* ******* ХХК-ийн хуш модны самар түүх гэрээ байгуулсан Хэрц 103-р хэсэглэлд нэвтэрсэн болох нь хэрэгт авагдсан Хилийн цэргийн 0243 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Мэндсайханаас олгосон 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай Хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл, түүний хавсралтын жагсаалтын 1-д бичигдсэн Овог.Рэнцэнжугнай, Нэр.Б*******. Регистр.МП73102077 гэсэн мэдээллээр тогтоогдож байна. /хэргийн 19 дэх тал/
Хариуцагч Р.Г******* нь шүүх хуралдаанд Нэхэмжлэгчээс зөвшөөрөл авч тухайн газарт очсон боловч түүх самар байгаагүй гэсэн тайлбарыг гаргасан тул хариуцагч Р.Г******* нь Х******* ******* ХХК-ийн хуш модны самар түүх гэрээ байгуулсан Хэрц 103-р хэсэглэлд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна..
Хуш модны самар түүх нь ашиг олох зорилготой болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь ашиг олох зорилгоор хариуцагч нарыг өөрийн эзэмшлийн газар луу нэвтрүүлсэн, хариуцагч нар нь ашиг олох зорилгоор нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газар луу нэвтэрсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-т Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно гэж заасан тул хариуцагч Р.Б*******, Р.Г******* нар нь нэхэмжлэгч Х******* ******* ХХК-ийн эзэмшлийн газар луу түүний зөвшөөрлөөр нэвтэрснээр хэлцэл хийсэн хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч Х******* ******* ХХК болон хариуцагч Р.Б*******, Р.Г******* нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж шүүхээс дүгнэлээ.
Мөн Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-д хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасны дагуу нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь хариуцагч Р.Б*******, Р.Г******* нараас хамтын үйл ажиллагаанаас олсон ашгийн хувийг нэхэмжлэх эрхтэй байна.
Гэвч хамтын үйл ажиллагааны үр дүн гарсан буюу ашиг олсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Р.Б******* нь хамтын үйл ажиллагаанаас 50,000,000 төгрөгийн ашиг олсон тохиолдолд ашгийн 30 хувь нь 15,000,000 төгрөг, хариуцагч Р.Г******* нь хамтын үйл ажиллагаанаас 100,000,000 төгрөгийн ашиг олсон тохиолдолд ашгийн 30 хувь нь 30,000,000 төгрөг болох бөгөөд энэ хэмжээний ашгийг хариуцагч нар нь олсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Хүдэр нэгдсэн зар фэйсбүүк хуудасанд бичигдсэн Galaa Galaa Galaa гэх хүний бичвэрт бичигдсэн Банди нь хариуцагч Г*******, С нь түүний эхнэр бөгөөд 12 дугаар сар хүртэл самар түүсэн тул ашиг олсон гэж тайлбарласан боловч энэхүү бичвэрт бичигдсэн мэдээллийн эх сурвалж тодорхойгүй байх бөгөөд энэхүү мэдээлэл хариуцагч Р. Г******* нь нэхэмжлэгчийн Хэрц 103-р хэсэглэлд самар түүж ашиг олсон гэдэг үйл баримтыг нотлохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нар хамтын үйл ажиллагаанаас дээрх хэмжээний ашиг олсон гэдгийг нотлох үүрэгтэй байсан.
Иймд хариуцагч Р.Б*******аас 15,000,000 төгрөг, Р.Г*******ас 30,000,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хэргийн 13 дахь талд авагдсан хариуцагч Р.Г*******тай байгуулсан гэх гэрээний эхэнд Р.Г******* гэрээ байгуулсан гэж бичсэн боловч гэрээ байгуулсан хэсэгт гарын үсгийн тайлал байхгүй, гараар бичсэн бичвэрийн өнгө тод, бүдэг 2 янз, 14 дэх талд авагдсан хариуцагч Р.Б******* байгуулсан гэх гэрээний эхэнд О гэх хүний нэрийг дарж Б******* гэж бичсэн, гэрээ байгуулсан хэсэгт О, Б.А гэх нэр бичигдэж дарагдсан, гараар бичсэн бичвэрийн өнгө тод, бүдэг 2 янз байх тул шүүгч энэхүү 2 хуудас баримтыг эргэлзээтэй гэж үнэлж шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Мөн нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сараас хойш болсон үйл баримттай холбоотой нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байх тул хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сараас өмнөх хугацаанд хамаарах нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* ******* ХХК-ийн хариуцагч Р Б******* /РД:/, Р Г******* /РД:/ нарт холбогдуулан гаргасан Р.Б*******аас 15,000,000 төгрөг, Р.Г*******ас 30,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН