Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 316/ШШ2025/00139

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 316/ШШ2025/00139

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлэх тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч Х******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Н******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 5,642,387.38 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Хариуцагч Ц.Н******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нийт 5,642,387 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь хариуцагч Ц.Н******* холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 5,642,387.38 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Ц.Н******* нь нэхэмжлэлийн шаардлага болох Зээлийн гэрээний үүрэгт 5,642,387.38 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ

74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 52,614.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Х******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б******* овогт Ц******* Н******* /РД:*******/-нд холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 5,642,387.38 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,229 төгрөгийн тал хувь болох 52,614.5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, тал хувь болох 52,614.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН