Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 316/ШШ2025/00140

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 316/ШШ2025/00140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  Нэхэмжлэгч: Ц******* Б******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э******* Ш******* холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч: Ц.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Ш******* 2013 онд танилцаад онд манай охин Ш.Н******* төрсөн. Хоорондоо таарамжгүй болоод 2019 онд салсан. Охин минь одоо миний асрамжид байдаг. Тэр үеэс хойш огт хүүхдийн тэтгэлэг өгч байгаагүй. Урд нь яриулж байгаагүй шалтгаан нь ярихаар хоорондоо маргалдаад байдаг байсан юм. Миний бие одоо өөр гэр бүлтэй, охин минь 2 дүүтэй болсон. Цаашид аавтай нь холбоотой байлгах тал дээр маргаан байхгүй гэв.

2. Хариуцагч Э.Ш******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2013-2018 оныг хүртэл хамтран амьдарч байсан ба энэ хугацаанд бидний дундаас охин Ш.Н******* төрсөн. Бид гэрлэлтийн баталгаагүй боловч дундаас минь төрсөн охин минь миний охин мөн тул би өөрөөрөө овоглосон. Гэвч хамтын амьдралаа дуусгаснаас хойш Ц.Б******* нь намайг нэг ч удаа охинтой минь уулзуулаагүй бөгөөд утас руу нь холбогдоход утсаа авахгүй байсаар дугаараа сольсон тул ээж, ах хоёроос нь утасных нь дугаарыг аваад залгахад блоклоод холбогддоггүй. Би хүүхдээ хаана байгааг мэдэхгүй, охинтойгоо уулзахыг маш их хүсдэг. Би Б*******гаас салаад өөр амьдрал зохиогоогүй бөгөөд ганц охин минь Ш.Н******* тул түүнтэйгээ л холбоотой байхыг хүсэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б*******гаас хариуцагч Э.Ш*******д холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч Ц.Б*******, хариуцагч Э.Ш******* нар нь 2013 онд танилцаж, улмаар, тэдний дундаас оны дүгээр сарын -ны өдөр охин Ш*******ын Н******* төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа болон зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

  2. Хүүхэд одоо эх Ц.Б*******гийн асрамжид байгаа, хариуцагчаас татгалзах тайлбар гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д хүүхдийг эхийн асрамжид үлдээхээр талууд тохиролцсон гэж үзэж, хүүхдийг эх Ц.Б*******гийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

 

3. Хүүхэд нэхэмжлэгч Ц.Б*******гийн асрамжид үлдсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41.1 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2 дугаар зүйлийн 41.2.1-д заасныг баримтлан эцэг Э.Ш*******аар охин Ш.Н*******ийг нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, -16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .4-т зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь туслах болон хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг нь хэвээр үргэлжлэхийг,

Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .6-д Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж заасныг тус тус дурдсугай.

 

5. Нэхэмжлэлийг шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

6. Хариуцагч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан оны дүгээр сарын -ны өдөр охин Ш*******ын Н******* /РД:УЦ143147/-ийг эх Ц******* Б******* /РД: /-гийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41.1 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2 дугаар зүйлийн 41.2.1-д заасныг баримтлан эцэг Э******* Ш******* /РД:/-аар охин Ш*******ын Н*******ийг нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, -16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .4-т зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь туслах болон хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг нь хэвээр үргэлжлэхийг,

Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .6-д Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж заасныг тус тус дурдсугай.

 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАЯРСАЙХАН