Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 316/ШШ2025/00148

 

 

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 316/ШШ2025/00148

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: А******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: М******* У******* холбогдох,

 

1,104,723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Т*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч А******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.У******* нь манайхаас 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр цахим зээлийн гэрээ байгуулж 560,000 төгрөгийг 2,9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч огт төлөлт хийгээгүй хугацаа хэтрэлт үүсгэж үндсэн төлбөр болох 560,000 төгрөгөөс огт төлөөгүй, үндсэн мөнгөний хүүд 492,272 төгрөг нийт 1,104,723 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгөн дүн огт өөрчлөгдөх зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М.У******* холбогдуулан гаргасан 1,104,723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,104,723 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,064 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,064 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М******* У******* /РД:*******/-д холбогдох 1,104,723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч М.У******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,064 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,064 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН