| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00585/И |
| Дугаар | 316/ШШ2025/00149 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 316/ШШ2025/00149
| 2025 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 316/ШШ2025/00149 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г******* О******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д******* У******* холбогдох,
"Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *******-р баг, чид гудамж *******-р байрны ******* тоот орон сууцыг Д.У******* хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай" үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, "Орон сууцны үлдэгдэл төлбөр *******,000,000 төгрөг гаргуулах тухай" сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Г.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Г,
Хариуцагч: Д.У,
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдаж авснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тийм учраас байраа суллуулж авмаар байна гэв.
2. Хариуцагч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 4 эмэгтэй хүн ярилцаж, тохиролцож, байраа хараад, үзээд, үнээ тохиролцоод, хүний юмыг авчхаад үнэгүй юм авсан юм шиг сонин зүйл яриад байна. Хоёр нүүртэй юм шиг, огт танихгүй хүн шиг, миний байрыг үзэж хараагүй юм шиг, би мэдэхгүй гээд суугаад байгаа нь сонин санагдаж байна. Би өөрөө ноос ноолуурын дэлгүүртэй. Ихдээ 200-300 хүнтэй харилцдаг, ихэнхидээ би итгэлцлийн журмаар бараагаа зээлдүүлдэг байсан. Ээж нь ч гэснэ Г.О******* талаар ярьсан. Манай байр герман технологоор засвар хийсэн байр байсан. Тухайн үед 135,000 төгрөгөөр бэлэн зарах боломж байсан. Ээж нь ярьж, тохиролцсоны үндсэн дээр би хүний нууцыг ярьж болохгүй гэж бодож байна. Гэрээ хийгдэж авсан. Хэрвээ Д.О мөнгө өгөхгүй байсан бол та байранаасаа гар, би зөрүү мөнгийг чинь шилжүүл гэж ярьдаг юм бэ. Итгэсний үндсэн дээр түрээсийн гэрээ хийх шаардлагагүй гэж бодож байсан. Гадуур гарахыг эмнэлгийн зүгээс хориглодог. Худалдах, худалдах гэрээ хийсний дараа 10 гаруй хоногийн дараа мөнгө нь ороод ирсэн бол түрээсийн гэрээгээ хийх боломж байсан. Нэг сар хүлээгээд эмчилгээндээ явсан. Мөнгө нь хэзээ орж ирэх нь тодорхой байсан учраас нэг хүн ч гэсэн өөрийн гэсэн орон гэртэй болог гээд би эрүүл мэндийн шалтгаантай. Байранд нь суугаад байгаа биш, хүнээс мөнгө авах гээд байранд нь суугаад байгаа юм биш. Би үнэхээр гомдож байна. Байр өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдаг. Дотор заслаасаа хамаардаг. Ингэж муухай хоёр нүүр гаргаж болохгүй. Би Д.О******* өмнөөс ичиж байна. Харамсаж байна гэв.
3. Гэрч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: "Тухайн байрны үнэ банкнаас тогтоосон зээлийн үнэлгээнээс их тохиолдолд зөрүү үнийг тухайн зээлдэгч өөрөө төлөх ёстой" гэв
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч Д.У, хамтран өмчлөгч Д.О, нэхэмжлэгч Г.О нар нь улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *******-р баг, чид гудамж *******-р байрны ******* тоот орон сууцыг 124,000,000 сая төгрөгөөр худалдах,худалдан авах тухай дугаартай гэрээг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулж, нотариатаар батлуулж, гэрээнд заасан 124,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Д.У******* төлж, улмаар уг орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.О улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь талуудын хооронд байгуулсан 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн худалдах,худалдан авах тухай дугаартай гэрээ, 00121183******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөр төлсөн гүйлгээний баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс тухайн орон сууцны үнэ 135,000,000 төгрөг биш 124,000,000 төгрөг бөгөөд 124,000,000 төгрөгөөр гэрээ байгуулагдаж, энэ төлбөрийг бүрэн төлсөн, улсын бүртгэлд орон сууцны өмчлөх эрх бүртгэгдсэн тул тухайн орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,
Хариуцагчаас тухайн орон сууцны үнэ 135,000,000 төгрөг байсан бөгөөд гэрээнд нэхэмжлэгчийн гуйлтаар 124,000,000 төгрөг гэж бичсэн, үлдэгдэл 11,000,000 төгрөг дээр тухайн орон сууцанд түрээс хэлбэрээр би 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр оршин сууж төлбөрийг сарын 500,000 төгрөгөөр тооцож 11,000,000 төгрөгөөс хасаж, үлдэгдэл төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлж байрыг суллаж өгнө гэж тохиролцсон. Иймд өнөөдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг хасаад үлдсэн 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн тохиолдолд орон сууцыг суллаж өгнө, төлөөгүй тохиолдолд орон сууцыг суллаж өгөхгүй гэж маргаж байна.
2. Шүүхээс дараах үндэслэлээр орон сууцны үнийг 135,000,000 төгрөг гэж дүгнэж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд тухайн орон сууцыг 135,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдсан гэсэн тайлбарыг гаргаж байх бөгөөд энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн фейсбүүк мессенжер зурвас, нэхэмжлэгчийн хариуцагч руу бичсэн 2024 оны 9 дүгээр 22-ны өдрийн 991*******88*******0 дугаартай гар утасны зурвас зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс 991*******88*******0 зурвасыг өөрөө бичээгүй гэж тайлбарлаж байгаа боловч гар утас бол хувь хүний зөвхөн өөрийн хэрэглээнд зориулагдсан, бусад хүнд гар утсаа ашиглуулах эсэх нь тухайн хэрэглэгчийн эрхийн асуудал болох нь нийтэд илэрхий үйл баримт тул түүний дээрх тайлбар үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс фейсбүүк мессенжер зурвас, гар утасны зурвас зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй, бичигдсэн зурвасууд монгол хэл дээр биш, латин үсгээр бичигдсэн тул нотлох баримтаар үнэлэгдэхгүй гэсэн тайлбарыг гаргав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна..." гэсэн хуулийн зохицуулалт нь хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээлэл нь монгол хэлээр байх ёстой гэсэн хуулийн зохицуулалт биш бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.2-т заасан нотолгооны хэрэгсэл монгол хэлээр үйлдэгдэх ёстой гэсэн хуулийн зохицуулалт юм.
2024 оны 4 дүгээр 08-ны өдрийн фейсбүүк мессенжер зурвас, нэхэмжлэгчийн хариуцагч руу бичсэн 2024 оны 9 дүгээр 22-ны өдрийн 991*******88*******0 дугаартай гар утасны зурвас зэрэг баримтуудыг хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс тухайн мэдээлэл хадгалагдаж байсан гар утсанд хөндлөнгийн хоёр гэрч оролцуулан хуульд заасан журмын дагуу үзлэг хийж бэхжүүлж авсан бөгөөд нэхэмжлэгч талаас үзлэг хийх ажиллагаанд оролцож гар утасны мэдээллийг нягтлан шалгах, баримтыг үгүйсгэх мэдээллийг үзлэгийн тэмдэглэлд тусгуулах боломжтой байсан болно.
Мөн зурвас латин үсгээр бичигдсэн боловч хэргийн оролцогчдын шүүхэд гаргаж буй тайлбараас үзвэл тухайн зурвасын агуулгыг хэргийн оролцогч нар зөрүүгүй ойлгож байх тул тусгай мэргэжлийн шинжээч томилж орчуулуулж, тайлбарлуулах шаардлагагүй байна.
Дээр дурдсан үндэслэл, нотлох баримтаар хариуцагч Д.У нь нэхэмжлэгч Г.От тухайн орон сууцыг 135,000,000 төгрөгөөр худалдсан, худалдах-худалдан авах гэрээнд орон сууцны үнийг 124,000,000 төгрөгөөр бичиж, үлдэгдэл 11,000,000 төгрөгийг тухайн орон сууцанд түрээс хэлбэрээр хариуцагч 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр оршин сууж төлбөрийг сарын 500,000 төгрөгөөр тооцож 11,000,000 төгрөгөөс хасаж, үлдэгдэл төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлж байрыг суллаж өгөхөөр нэхэмжлэгч, хариуцагч нар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д "... үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хэсэгчлэн гүйцэтгэх эрхтэй" гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.О нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн тухайн байрын төлбөрийг төлөх үүргийг хэсэгчлэн буюу бичгээр байгуулсан гэрээгээр 124,000,000 төгрөгийг, 11,000,000 төгрөгийг тодорхой нөхцөлөөр хариуцагчтай тохиролцож 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл төлж дуусгахаар үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс 6,500,000 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хариуцагч нь түрээс хэлбэрээр тухайн орон сууцанд оршин суух төлбөрийг сарын 500,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрөөс хасахаар тохиролцсон тул хариуцагч тухайн орон сууц оршин суусаар байвал 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хоногийн 16,394 төгрөг буюу сарын 500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид төлөх 6,500,000 төгрөгөөс хасаж тооцохоор шийдвэрт заав.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг *******,000,000 төгрөгөөр гаргасан боловч шүүх хуралдааны үед 500,000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа 6,500,000 төгрөг болгосон болно.
3. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан "Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *******-р баг, чид гудамж *******-р байрны ******* тоот орон сууцыг Д.У******* хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай" үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу хариуцагч Д.У нь тухайн орон сууцны өмчлөх эрхээ худалдах,худалдан авах тухай дугаартай гэрээгээр нэхэмжлэгч Г.От шилжүүлж, улсын бүртгэлд нэхэмжлэгч Г.О нь өмчлөгчөөр бүртгэгдэж Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасан тусгайлсан зохицуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хуулийн зохицуулалтын дагуу өмчлөх эрх хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлжээ.
Ингэснээр нэхэмжлэгч Г.О нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д "Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй", 106 дугаар зүйлийн 106.1-д "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж зааснаар тухайн орон сууцыг чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй болжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс "Хариуцагч Д.У нь хууль ёсны эзэмшигч тул эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй" гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч нь эзэмших эрхийг багтаасан өмчлөх эрхээ нэхэмжлэгчид шилжүүлсэн тул энэхүү тайлбар үндэслэлгүй.
Мөн хариуцагч нь "үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд орон сууцыг суллаж өгнө" гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгааг шүүх дараах үндэслэлээр үндэслэлгүй гэж дүгнэлээ.
- Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасан бөгөөд гэрчийн өгсөн "тухайн байрны үнэ банкнаас тогтоосон зээлийн үнэлгээнээс их тохиолдолд зөрүү үнийг тухайн зээлдэгч өөрөө төлөх ёстой" гэсэн мэдүүлгээс үзвэл худалдагч буюу хариуцагч Д.У нь худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны үнийг 135,000,000 төгрөгөөр бичиж, зөрүү 11,000,000 төгрөгийг төлөх тохиролцоог гэрээнд тусгах боломжтой байсан.
- Нэхэмжлэгчийн гуйлтаар 135,000,000 төгрөгийг гэрээнд 124,000,000 төгрөг бичсэн гэж тайлбарлаж байгаа боловч 124,000,000 төгрөгөөр гэрээг хийснээр өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжихийг хариуцагч мэдэж байсан бөгөөд энэ тайлбар нь нэхэмжлэгчийн олж авсан Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *******-р баг, чид гудамж *******-р байрны ******* тоот орон сууцыг хариуцагч Д.У******* эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Г.От шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй орон сууцыг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр суллаж өгөхөөр тохиролцсон боловч энэхүү шүүхийн шийдвэрээр орон сууцны үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн тул орон сууцыг суллах өдрийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөр тогтоох шаардлагагүй гэж шүүхээс үзсэн болно.
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 56,*******50 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *******-р баг, чид гудамж *******-р байрны ******* тоот орон сууцыг хариуцагч Д******* У /РД:ОО*******9050300/-гийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Г******* О /РД:МР91061*******04/-т шилжүүлсүгэй.
2. Иргэний хуулийн 213 дүгээр зүйлийн 213.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* О /РД:МР91061*******04/-ээс 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Д******* У /РД:ОО*******9050300/-нд олгож, шийдвэрийн 1 дэх заалтад заасан орон сууцанд хариуцагч Д.У нь оршин суусаар байвал 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хоногийн 16,394 төгрөг буюу сарын 500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс төлөх 6,500,000 төгрөгөөс хасаж хариуцагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 56,*******50 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.*******, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийн 3, 4, 5 дахь заалтаас бусад заалтад зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН