| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 307/2025/00169/И |
| Дугаар | 307/ШШ2025/00265 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 307/ШШ2025/00265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:307/2025/00169/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Шарынгол сум, Хайрхан баг, ******** гудамж, ********* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас: *******/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал болон баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Н.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1965 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн. Төрсний гэрчилгээнд миний нэрийг ******* ******* гэж бичсэн. Мөн хөдөлмөрийн дэвтэрт ******* *******, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд ******* // гэж буруу бичсэн байна. Тухайн үеийн хариуцлагагүй хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж миний эрх ашиг зөрчигдөж байгаа тул хөдөлмөрийн дэвтэр болон хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны эзэмшигч нь ******* ******* намайг мөн гэдгийг тогтоож өгнө үү.
Мөн миний бие нь Хүнс хөдөө аж ахуй яамны харьяа Баруунхараагийн тэжээлийн үйлдвэрт 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
3. Шүүхийн журмаар гэрч гэрчийн мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.*******гийн гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа №189535 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 10220 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэргийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хүнс хөдөө аж ахуй яамны харьяа Баруунхараагийн тэжээлийн үйлдвэрт 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох шаардлагыг нэмж гаргасан болно.
Баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийн тухайд:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх, мөн хуулийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
4. Хүсэлт гаргагч ******* овогт ******* *******гийн нэрийг 1987 оны 09 сарын 19-ний өдөр нээсэн №189535 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт ******* ******* гэж, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 10220 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-нд ******* // гэж тус тус буруу бичсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрч өгсөн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд 1987 оны 09 сарын 19-ний өдөр нээсэн №189535 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр болон Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 10220 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн тухайд:
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
6. Хүсэлт гаргагч Н.******* нь ажлаас халагдсан тушаал байхгүй гэсэн үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
7. Шүүх хуралдаанаар №189535 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Хүнс хөдөө аж ахуйн яам, гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Баруунхараагийн тэжээлийн комбинатын даргын 1987 оны 09 сарын 20-ны өдрийн 107 дугаартай Ажилд томилох, өөрчлөн томилох тухай тушаалд ... цэргийн албанаас ирсэн ******* *******г ...9 сарын 19-нөөс эхлэн УАЗ-469 машины жолоочоор ... гэсэн бичилт, гэрч өгсөн ... ******* нь 1987 оноос 1992 он хүртэл даргын жолоочоор ажиллаж байсан ... гсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.
8. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Н.*******г Хүнс хөдөө аж ахуйн яам, гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Баруунхараагийн тэжээлийн комбинатад жолоочоор 1987 оны 09 сарын 19-ний өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож, Н.*******гийн гаргасан хүсэлтүүдийг тус тус хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1987 оны 09 сарын 19-ний өдөр нээсэн №189535 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 10220 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******г Хүнс хөдөө аж ахуйн яам, гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Баруунхараагийн тэжээлийн комбинатад жолоочоор 1987 оны 09 сарын 19-ний өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА