Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 307/ШШ2025/00285

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/00289/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* цогцолборт байрлах, ******* ******* ХХК /утас ********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******** хорооо, ******* байр, ******** тоотод оршин суух, ******* ******* /утас ********/-д холбогдох,

 

1,413,295 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... 1,413,295 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч С.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,413,295 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2025 оны 03 сарын 30-ны дотор 700,000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны дотор 713,295 төгрөгийг төлөх хугацаа санал болгосныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний хүлээн зөвшөөрч бид харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг ******* ******* ХХК-ийн Хаан банк дахь ******* тоот дансанд өөрийн нэр, регистрийн дугаар бичиж төлнө. Хугацаанд нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгэх журмаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах эрхтэй болохыг ойлгосон.

Иймд бидний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан 1,413,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч С.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,413,295 төгрөгөөс 700,000 төгрөгийг 2025 оны 03 сарын 30-ны дотор, үлдэх 713,295 төгрөгийг 2025 оны 04 сарын 30-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,413,295 төгрөгөөс 700,000 төгрөгийг 2025 оны 03 сарын 30-ны дотор, үлдэх 713,295 төгрөгийг 2025 оны 04 сарын 30-ны дотор ******* ******* ХХК-ийн Хаан банк дахь ******* тоот дансанд өөрийн нэр, регистрийн дугаар бичиж төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******д холбогдох 1,413,295 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,413,295 төгрөгөөс 700,000 төгрөгийг 2025 оны 03 сарын 30-ны дотор, үлдэх 713,295 төгрөгийг 2025 оны 04 сарын 30-ны дотор ******* ******* ХХК-ийн Хаан банк дахь ******* тоот дансанд өөрийн нэр, регистрийн дугаар бичиж төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,563 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 18,781.5 төгрөгийг, хариуцагчаас 18,781.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА