Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 301/ШШ2025/00066

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 301/ШШ2025/00066

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А аймгийн Т сумын Б багт оршин суух Боржигин овогт Д.М /ИБД: **************/-ын хүсэлттэй,

            Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.М, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Д.М нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. 

 

          1.1 Хүсэлт гаргагч Д.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Д.М миний бие **** онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд А аймгийн Т сумын Б багт хувийнхаа малыг маллаж байсан. Малын А данс архиваас гарахгүйгээс болж мал маллаж байсан байдал орохгүй хохироход байна. Би малчнаар тэтгэвэрт орох гэсэн боловч А данс гарч ирэхгүйгээс болж нийгмийн даатгалаас мал маллаж байснаа шүүхээр тогтоолго гэсэн учир шүүхэд хандаж байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байна. Иймд архивын лавлагаа, орон тооны бус зөвлөлийн тогтоол, тэмдэглэл бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн Т сумын Б багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хувийн малаа маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

            1.2. Хүсэлт гаргагч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 1973 онд төрсөн. 1994 онд гэр бүл зохиож байсан. Тухайн үед А аймгийн Т сумын Б багт амьдарч байсан. Би малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох гэтэл 1995-2000 оны малын А данс архиваас гарахгүй байгаа тул энэ хугацаанд хувийн малаа ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна. Манай сумын Архив шатаж байсан тул нотлох баримт байхгүй гэсэн албан бичиг сумаас гаргаж өгсөн. А аймгийн Архиваас баримт шүүхэд мөн малын А данс гарахгүй байгаа. Би А аймгийн Э сум руу 2012 онд нүүж ирсэн гэв.

 

2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989, 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 03-02/****, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03-02/**** тоот лавлагаа,

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн **/**тоот албан бичигт: ... Зөвлөлийн гишүүд таны өргөдлийг ирүүлсэн баримт бичигт тулгуурлан хянан хэлэлцээд 1995-2000 онуудад малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт байхгүй тул 1995-2000 онуудад малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ гэсэн,

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 32/66 тоот албан бичигт: ... Зөвлөлийн гишүүд таны өргөдлийг ирүүлсэн баримт бичигт үндэслэн хянан хэлэлцээд 1995-2000 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул таныг 1995-2000 онд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж үзлээ. Иймд А аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай 14/08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье гэсэн,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 672 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт Т сумын Б багийн 1995-2000 онуудын малын А данс шилжиж ирээгүй тул Д.С-д лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

- А аймгийн Т сумын Б багийн Засаг даргын 2024 оны ** дүгээр сарын **-ны өдрийн **тоот тодорхойлолтод: Тус сумын 2 дугаар багийн иргэн Д.С нь 1994-2000 онуудад Б багт мал маллан амьдарч байсан нь үнэн болно гэсэн,

- А аймгийн Т сумын Ө багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ** тоот тодорхойлолтод: Тус сумын 4 дүгээр багийн иргэн Д.М нь 1991-1994 онуудад С хороололд эцэг эхийн хамт мал маллан амьдарч байсан нь үнэн болно гэсэн,

- С.Б, С.Б, С.Б нарын №**, №**, №-** дугаартай төрсний гэрчилгээ,

- Д.Мын Малчин мэргэжлийн үнэмлэх,

 

2.2 Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд

           -Гэрч Х.Цийн шүүхэд өгсөн “Би 1991 оноос одоог хүртэл А аймгийн Т сумын Б багийн ** дугаар багт хувийн малаа маллаж байна. Д.М нь 1991 оноос одоог хүртэл А аймгийн Т сумын Б багт хувийн малаа маллаж байна. Д.Мынх хувийн малаа маллахдаа А аймгийн Т сумын Б багийн Хайлааст, Хар чулууны булаг, Дэлийн хоолой, Бийн үзүүр гэх газруудаар нутаглаж хувийн малаа малладаг. Д.Мын нөхрийг Н.С гэдэг. Д.М Н.С-тай 1990-1991 онд гэр бүл болсон. Д.М нь нөхөртэйгээ хамт мал малладаг. Малчнаас өөр ажил хийж байгаагүй. Д.М нь хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн Т сумын Б багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Д.Мын А аймгийн Э сумын 5 дугаар багт оршин сууж, шилжиж байсан талаар нь мэдэхгүй. Манайх Д.Мынхтай саахалт байдаг болохоор түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

            -Гэрч  Ч.Тийн шүүхэд өгсөн “Би 1990 оноос 2015 хүртэл А аймгийн Т сумын Б багт хувийн малаа маллаж байсан. Д.М нь 1990 оноос одоог хүртэл А аймгийн Т сумын Б багт хувийн малаа маллаж байна. Д.Мынх хувийн малаа маллахдаа А аймгийн Т сумын Б багийн Хайлааст, Хар чулууны булаг гэх газруудаар нутаглаж хувийн малаа малладаг. Д.Мын нөхрийг Н.С гэдэг. Д.М Н.Стай 1994 онд гэр бүл болсон. Д.М нь нөхөртэйгээ хамт мал малладаг. Малчнаас өөр ажил хийж байгаагүй. Д.М нь хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн Т сумын Б багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Д.Мын А аймгийн Э сумын 5 дугаар багт амьдарч байсан талаар нь мэдэхгүй. Д.Мын нөхөр С хөрөө рамд ажиллаж байгаагүй. Д.М, Н.С нар нь хувийн малаа л малладаг.  Манайх Д.Мынхтай саахалт байдаг болохоор түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

             - Гэрч С.Гын шүүхэд өгсөн “Би 1991 оноос 1998 оныг хүртэл А аймгийн Т сумын Б багийн малын эмчээр, 1998 оноос 2003 оныг хүртэл ДЖМ мал эмнэлгийн хоршоонд малын эмчээр ажиллаж байсан. Д.М нь 1990 оноос 2001 оныг хүртэл А аймгийн Т сумын Б багийн Хайлааст гэх газарт хувийн малаа маллаж байсан. А аймгийн Т сумын Б багт Д.Мынхтай Я.Д, Н.Н, Н.Д, Н.С, Н.Х нарынхтай айл аймаг байсан. Д.Мынх хувийн малаа маллахдаа А аймгийн Т сумын Б багийн Хайлааст, Хар чулууны булаг гэх газруудаар нутаглаж хувийн малаа малладаг. Д.Мын нөхрийг Н.С гэдэг. С нь мал малладаг. С-г хөрөө рамд ажиллаж байсан талаар нь мэдэхгүй. 2001 оныг хүртэл А аймгийн Т сумын Б багт Н.С, Д.М нар нь хувийн малаа маллаж байсан.  Д.Мынх А аймгийн Т сумын Б багийн Хайлааст гэх газар өвөлжиж, хаварждаг байсан. Д.М нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Д.М нь хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн Т сумын Б багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Д.Мын А аймгийн Э сумын 5 дугаар багт сүүлийн үед л ирж амьдарсан байж магадгүй. Д.М, Н.С нар нь хувийн малаа л малладаг. Одоо А аймгийн Э сумын 6 дугаар баг, Хоршоололд хувийн малаа маллаж байгаа. Би Т сумын Б багийн малын эмчээр ажиллаж байхдаа хавар, намартаа тарилга туулга хийх гэж Д.Мынд очдог байсан. Тэгэхэд малаа малладаг л айл байсан болохоор би мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

            - Гэрч Ч.Бын шүүхэд өгсөн “Би 1990 оноос 2010 оныг хүртэл А аймгийн Э сумын А хоршоонд хөрөө рамчнаар ажиллаж байсан. Д.М нь 2000-аад оны үед А аймгийн Т сумаас А аймгийн Э суманд шилжиж ирж байсан. А аймгийн Э сумын А хоршооны ойролцоо малаа малладаг байсан. Д.Мынх нь гүүгээ бариад, үхэр, цөөхөн хонь ямаатай байдаг байсан. Д.Мын нөхөр С нь А аймгийн Э сумын А хоршоонд түр ажиллаж байсан. А аймгийн Э сумын А хоршооны манаач Ц нь эрүүл мэндийн шалтгаантай ажлаасаа түр чөлөө авч байсан. Тэр үед л С түр ажилласан. Д.М бол малаа малладаг байсан. Д.М нь малаа маллахдаа А аймгийн Э сумын ** дугаар багт А хоршооны ойролцоо малаа малладаг байсан. Одоо А аймгийн Э сумын ** дугаар баг, Хоршоололд хувийн малаа маллаж байгаа. Д.М нь малчнаар өөр ажил хийж байгаагүй. Би тухайн үед А хоршооны хөрөө раманд ажилладаг байсан,  Д.Мынх ойролцоо байдаг байсан болохоор түүний хувийн мал маллаж байсан талаар мэдэж байна” гэх мэдүүлэг,

            - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн **/**тоот албан бичигт: Иргэн Д.М нь 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр А аймгийн Э сумын ** дугаар баг, Н **-* тоот хаягт оршин суудаг байсан. Дээрх хаягаас 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын ** дугаар багт шилжин ирсэн тул иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг гаргаж хүргүүлэв, Д.Мын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд байнга оршин суугаа хаяг- А аймгийн Э сумын ** дугаар баг гэсэн,

           - А аймгийн Онцгой байдлын газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн **/** тоот тодорхойлолтод: Тус газрын галын нэгдсэн бүртгэлээс 1979-2014 он хүртэлх гал түймрийн мэдээллийг шүүхэд Т сумын Засаг даргын тамгын газар /архив/ шатсан тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна гэсэн,

 

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- С.Бийн төрсний ХААТР-11 маягтад “1999 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эхийн нэр Д.М, нийгмийн бүлэг-ажилчин” гэсэн,

- С.Бны төрсний ХААТР-11 маягтад “1994 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, эхийн нэр Д.М, эрхэлдэг ажил-үгүй, ажилладаг байгууллага-үгүй, нийгмийн бүлэг-албан хаагч” гэсэн,

- Д.Мын 1991 оны 07 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн **/**тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн **-**/****тоот лавлагаанд: А аймгийн Т сумын оршин суугч, Д.М, 15 настай, эмэгтэй ... гэсэн,

- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Т сумын оршин суугч, Д.М, 15 настай, эмэгтэй эрхэлдэг ажил-малчин...  гэсэн,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 сарын 20-ны өдрийн **-**/** тоот лавлагаанд: А аймгийн Э сумын ** дугаар багийн оршин суугч, Д.С, тэргүүлэгч өөрөө, **** оны ** дугаар сард төрсөн, ** настай, эрэгтэй, Д.М, эхнэр, ****оны ** дүгээр сард төрсөн, ** настай, эмэгтэй ... гэсэн,

- Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Э сумын 5 дугаар багийн оршин суугч, Д.С, тэргүүлэгч өөрөө, **** оны ** дугаар сард төрсөн, ** настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-хөрөө рамд манаач, Д.М, эхнэр, **** оны ** дүгээр сард төрсөн, ** настай, эмэгтэй...  гэсэн,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.М нь А аймгийн Т суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг  шүүхэд гаргасан.

 

          Хэрэгт авагдсан дараахь баримтууд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн. Үүнд:

 

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ** /** тоот албан бичиг,

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн **/** тоот албан бичиг,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ** тоот тодорхойлолт,

- А аймгийн Т сумын Б багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ** тоот тодорхойлолт,

- А аймгийн Т сумын Ө багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ** тоот тодорхойлолт,

- С.Б, С.Б, С.Бг нарын №**, №**, №-**дугаартай төрсний гэрчилгээ,

- Д.Мын Малчин мэргэжлийн үнэмлэх,

            - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн **/** тоот албан бичиг,

            - А аймгийн Онцгой байдлын газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн **/** тоот тодорхойлолт,

- С.Бийн төрсний ХААТР-11 маягт,

- С.Бны төрсний ХААТР-11 маягт,

- Д.Мын 1991 оны 07 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн **/** тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн **-**/**** тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 сарын 20-ны өдрийн **-**/**** тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

            -худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Х.Ц, Ч.Т, С.Г, Ч.Б нарын мэдүүлэг зэрэг болно.

 

3. Шүүх хүсэлт гаргагч Д.Мын эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг сэргээн тогтоолгох буюу А аймгийн Т суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  Учир нь:

 

Хүсэлт гаргагч нь нөхөр Д.Сийн хамт мал маллаж байсан гэж тайлбарладаг, гэрч Х.Ц, Ч.Т, С.Г, Ч.Б нар хүсэлт гаргагчийг 1995-2000 онд А аймгийн Т суманд мал маллаж амьдардаг байсан талаар мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан А аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 672 дугаар албан тоотоор “Тус архивын сан хөмрөгт Т сумын Б багийн 1995-2000 онуудын малын А данс шилжиж ирээгүй тул Д.Сд лавлагаа гаргах боломжгүй” гэж тодорхойлон ирүүлсэн, мөн хүсэлт гаргагчийн охин С.Бийн төрсний ХААТР-11 маягтад “1999 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эхийн нэр Д.М, нийгмийн бүлэг-ажилчин, байнга оршин суудаг А Э сум” гэсэн, Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 03-**/** тоот лавлагаанд: А аймгийн Э сумын 5 дугаар багийн оршин суугч, Д.С, тэргүүлэгч өөрөө, **** оны ** дугаар сард төрсөн, ** настай, эрэгтэй, Д.М, эхнэр, **** оны ** дүгээр сард төрсөн, ** настай, эмэгтэй гэсэн, А аймгийн Онцгой байдлын газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн **/** тоот тодорхойлолтод: Тус газрын галын нэгдсэн бүртгэлээс 1979-2014 он хүртэлх гал түймрийн мэдээллийг шүүхэд Т сумын Засаг даргын тамгын газар /архив/ шатсан тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна гэсэн байна.

 

Гэрч Х.Ц, Ч.Т, С.Г, Ч.Б нар хүсэлт гаргагчийг 1995-2000 онд А аймгийн Т суманд мал маллаж амьдардаг байсан талаар мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан бичгийн баримт болох хүсэлт гаргагчийн охин С.Бийн төрсний ХААТР-11 маягт, Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын баримт зэргээс үзэхэд хүсэлт гаргагч Д.М нь 1995-2000 онд А аймгийн Э суманд нөхрийн хамт амьдарч байсан бүртгэлтэй байх бөгөөд А аймгийн Т суманд мал маллаж амьдарч байсан гэж мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг эдгээр бичгийн баримтаар үгүйсгэгдэж байна. Иймд гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлээгүй.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагч Д.Мын А аймгийн Т суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          2. Хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

     

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овгийн Д.Мын А аймгийн Т суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН