Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 307/ШШ2025/00284

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:307/2025/00243/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ****** гудамж, ******* тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* /утас ********/-ын хүсэлттэй,

Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Н.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний нэрийг ******* гэж буруу бичсэн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч зарим хүсэлтээсээ татгалзаж байна. Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд ******* ******* гэж миний нэрийг буруу бичсэнийг зөвтгөн тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6637 дугаартай албан тоот, цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс гэрч ******* мэдүүлэг авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.       Хүсэлт гаргагч Н.*******ын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх, мөн хуулийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

3. Хүсэлт гаргагч ******* *******ын нэрийг Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6637 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-нд ******* *******... гэж буруу бичсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх болон гэрч мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч Н.******* нь хугацаат цэргийн албанд 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр татагдан Барилгын цэргийн 073 дугаар ангид алба хааж, 1986 оны 08 дугаар сарын 17-ны өдөр цэргийн албанаас халагдсан үйл баримт хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6637 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-нд ******* *******ын нэрийг ******* ******* гэж буруу бичсэн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.14-т заасныг баримтлан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6637 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-нд ******* *******ын нэрийг ******* ******* гэж буруу бичсэн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА